Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 0415

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга:  А.Цэнд-Очир

улсын яллагч:  Ж.Отгонбаяр

шүүгдэгч: Д.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бөх овогт Д А  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706024810376 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д А, 19  оны  дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд  төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн бус  дунд   боловсролтой,  мэргэжилгүй, Оргил прэсс ХХК-д хэвлэгч ажилтай,   ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо Сэлбийн   тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,

       

Холбогдсон хэргийн талаар:

          Д.А нь 2017 оны 10 дугаар сарын 06-нй өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо Сэлбийн  тоотод Ц.А маргалдан улмаар түүнийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.  

           Шүүгдэгч  Д.А  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 6-ний өдөр 02.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хороо Сэлбийн  тоотод дүү Х түүний эхнэр А нар айлд очно гээд гараад явсан. Тэр хооронд би унтчихсан байсан. Тэгтэл манай дүү Х бэр А нар хоорондоо маргалдаад байхаар нь би яв гээд гэрээсээ хөөсөн чинь манай бэр А миний өмнөөс юм хэлээд байхаар нь би согтуу байсан болоод тэрүү уурандаа нэг удаа хамар луу нь цохисон юм шиг байна лээ. Тэгээд би шууд цагдаа дуудсан чинь цагдаа нар ирээд А бид хоёрыг хамт авч явсан. Намайг шууд эрүүлжүүлэхэд оруулсан. Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 7-ны 11.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр дуудсан. Тэндээс гэртээ иртэл манай дүү нар байгаагүй. 2017 оны 10 дугаар сарын 8-ний өглөө манай дүү нар ирээд Х намайг та яах гэж А хамар луу цохисон юм бэ гэсэн. Би цохиогүй ш дээ гээд мөн дүүтэйгээ маргасан. Цагдаагаас намайг дуудахгүй болохоор нь би ингээд өнгөрч байгаа юм байна гэж бодсон. Тэгээд 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Бөхийн өргөөний цайны газар сууж байтал цагдаа нар ирээд барьж авсан. Би нилээн согтуу байсан болохоор А цохисон цохиогүй талаар мэдэхгүй байгаа юм. Би хохирлыг нь барагдуулна гэжээ. /хх-ийн 16/                

          Хохирогч   Ц.А   мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 6-ны шөнийн 02.00 цагийн үед нөхөр Х хамт гадуур айлд очоод Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо  тоот дахь хадам ээж Д гэрт ирсэн чинь хадам ах А согтуу байж байсан. Бид нар мөн халамцуу байсан. Тэгтэл хадам ах А  бид хоёрыг гэрээсээ хөөгөөд нөхөр Х маргалдаад байхаар нь би А маргалдсан. Тэгтэл миний хамар луу гараараа нэг удаа цохьсон чинь миний хамарнаас цус гараад хавдсан. Тэгэхээр нь би та яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж хэлтэл би өөрийгөө цагдаад бариад өгье гэж хэлээд цагдаа дуудсан.  Цагдаа ирээд бид нарыг авч явсан. Намайг өмнө нь зодож байгаагүй. А ах нилээн согтуу байсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс гарч ирэхээр нь би та яагаад намайг цохисон юм бэ гэхэд сайн санахгүй байна гээд байсан гэжээ. /хх-н 10-15/   

           Гэрч Д.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр эхнэр А хамт найзындаа очоод нилээн архи уусан. Тэгээд такси бариад гэртээ ирсэн. Би гэртээ орж ирээд унтчихсан байсан. Тэр хооронд манай эхнэр А манай ах А маргалдаад зодуулсан байсныг маргааш өглөө нь мэдсэн. А ах тэр шөнөдөө эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь ирэлгүй 2 хоног алга болчихоод гэртээ ирэхээр нь би та яах гэж А хамрыг цохисон юм бэ гэхэд дуугарахгүй байсан. Бид хоёрыг согтуу ирлээ гэж гэрээс хөөсөн юм байлаа. Тэд нар ярилцаж байгаад эвлэрсэн байгаа гэжээ.  /хх-н 17-18/

           Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 19/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 12655 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

            1.Ц.А биед хамарт зулгарсан шарх, духанд зулгаралт, уруулын дотор салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

            5.Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-ийн 19/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 20-.21/

         Д.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 40-41/

         Д.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-39,42-43/

   Д.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34/ зэрэг болно.          

          Д .А нь 2017 оны 10 дугаар сарын 06-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 11-254  тоотод өөрийн төрсөн дүүгийн эхнэр Ц.А дүүгийн хамт согтуу ирлээ гэж гэрээсээ хөөсөн асуудлаас болж хоорондоо маргалдан  улмаар түүний хамран тус газар нь гараараа нэг удаа цохисоноос  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Ц.А биед хамарт зулгарсан шарх, духанд зулгаралт, уруулын дотор салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 12655 тоот дүгнэлт /хх-ийн 19/

           Хохирогч   Ц.А   мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн… хадам ах А согтуу байж байсан. Бид нар мөн халамцуу байсан. Тэгтэл хадам ах А  бид хоёрыг гэрээсээ хөөгөөд нөхөр Х маргалдаад байхаар нь би А маргалдсан. Тэгтэл миний хамар луу гараараа нэг удаа цохьсон чинь миний хамарнаас цус гараад хавдсан.Маргааш нь эрүүлжүүлэхээс гарч ирэхээр нь би та яагаад намайг цохисон юм бэ гэхэд сайн санахгүй байна гээд байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 10-15/   

           Гэрч Д.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн …. Би гэртээ орж ирээд унтчихсан байсан. Тэр хооронд манай эхнэр А манай ах А маргалдаад зодуулсан байсныг маргааш өглөө нь мэдсэн. А ах тэр шөнөдөө эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь ирэлгүй 2 хоног алга болчихоод гэртээ ирэхээр нь би та яах гэж А хамрыг цохисон юм бэ гэхэд дуугарахгүй байсан. Бид хоёрыг согтуу ирлээ гэж гэрээс хөөсөн юм байлаа. Тэд нар ярилцаж байгаад эвлэрсэн байгаа гэсэн мэдүүлэг   /хх-н 17-18/

          Шүүгдэгч  Д.А   мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … манай дүү Х бэр А нар хоорондоо маргалдаад байхаар нь би яв гээд гэрээсээ хөөсөн чинь манай бэр А миний өмнөөс юм хэлээд байхаар нь би согтуу байсан болоод тэрүү уурандаа нэг удаа хамар луу нь цохисон юм шиг байна лээ. Тэгээд би шууд цагдаа дуудсан чинь цагдаа нар ирээд А бид хоёрыг хамт авч явсан. Би нилээн согтуу байсан болохоор А цохисон цохиогүй талаар мэдэхгүй байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/  зэрэг болно.            

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Д.А нь өөрийн бэр болох н.Анөхөртэйгээ нийлж архи уулаа гэж гэрээсээ хөөж маргалдаж байх үедээ хамар луу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх ба түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Д.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                 

          Д.А нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Хохирогч Ц.А нь шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй тул Д.А бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бөх овогт Д А  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар   Д.А 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550.000 төгрөгөөр /таван зуун тавин мянган/ торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.А нь торгох ялыг  6 сарын дотор нэг сард 91.670 төгрөгийг  хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан             Д.А нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Д.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Д.А хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй Д.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.А  авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН