| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/00252/И |
| Дугаар | 301/ШШ2025/00257 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 301/ШШ2025/00257
| 301/ШШ2025/00257 |
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . багт байрлах А аймгийн П газар
Хариуцагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Е овгийн Г.Э
Нэхэмжлэлийн шаардлага: . төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн П газар нь хариуцагч Г.Э-т холбогдуулан гэм хорын хохирол . төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч А аймгийн П газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А аймаг дахь . шүүх 20. оны . сарын .-ний өдрийн . тоот шийтгэх тогтоолоор Г.Э-г . заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн ба уг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд төлөгдөөгүй байна. Г.Э-с эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол . төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь . тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргав гэжээ.
. Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М, хариуцагч Г.Э бид 3,084,476 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлаар харилцан тохиролцов. Хариуцагч Г.Э би 2025 оны 6 сарын 01-ний өдрөөс 2026 оны 6 сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд нэхэмжлэгч А аймгийн П газрын нэхэмжилсэн 3,084,476 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М би хариуцагч Г.Э-н . төгрөгийг төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд . төгрөгийг төлж барагдуулах үүрэг гүйцэтгэх хугацааны талаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн П газар хариуцагч Г.Э-т холбогдуулан гэм хорын хохирол . төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачлагаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэргийн өмнөөс оролцоно”, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачлагаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.4-т “Прокурор өөрийн санаачлагаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.12-т “Прокурор шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах” эрхтэй гэж заасан тул Прокурор эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Мөн П иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр дээр дурьдсан хуульд заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э нь нэхэмжлэгч А аймгийн П газрын нэхэмжилсэн төрд учруулсан гэм хорын хохирол болох гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт . төгрөгийг 2025 оны 6 сарын 01-ний өдрөөс 2026 оны 6 сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд багтаан Эрүүл мэндийн даатгалын сангийн . тоот дансанд төлөхөөр зохигч үүрэг гүйцэтгэх хугацааны талаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.Э эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал нийт . төгрөгийг 2025 оны 6 сарын 01-ний өдрөөс 2026 оны 6 сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр нэхэмжлэгч А аймгийн П газартай харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА