Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 311/ШШ2025/00219

 

 

 

                                  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул би Д.Ц........ нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Ц...... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Отгон сумын ......... бригадад 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ах Д.М........... хамт мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний тус шүүхэд ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Д.Ц........ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт ирүүлжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Д.Ц...... нь шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагагүй болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Д.Ц...... нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн 100090000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Ц........ буцаан олгохоор шийдвэрлэв.

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Д.Ц....... нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Ц........ нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн 100090000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Ц........ буцаан олгосугай.

 

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

 

4. Нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ