Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 301/ШШ2025/00258

 

 

 

 

 

 

 

 

                                                                                 301/ШШ2025/00258

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, . байрлах М ХХК 

Хариуцагч: А аймгийн  Э сумын . багт оршин суух Б овгийн Д.Э

Нэхэмжлэлийн шаардлага: . төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э нь  М-тай 2019 оны 12 сарын 06-ны өдөр . дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн мобиком үүрэн телефоны . дугаарыг ашиглан зээл авч төлж байсан болно. Д.Э нь уг гэрээний үндсэн дэр 2023 оны 6 сарын 02-ны өдөр 550,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. М-ийн зүгээс Д.Э-с зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 4 сарын 04-ний өдрийн байдлаар Д.Э-н үндсэн зээлийн үлдэгдэл 550,000 төгрөг, 2023 оны 6 сарын 02-ны өдрөөс 2025 оны 4 сарын 04-ний өдрийг хүртэлх 642 хоногийн зээлийн хүү 364,143 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,228 төгрөг, нийт 983,371 төгрөг байна. Д.Э нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт . төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би М ХХК 500,000 төгрөгийн зээл авсан. 2023 оны 6 сараас эхлэн зээлээ төлөөгүй учраас хүү нь бодогдсон байна. М ХХК-иас зээл авсан нь үнэн учраас М ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 983,371 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй. М ХХК-ийн нэхэмжилсэн нийт . төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт . төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.

 

            Зохигчийн байгуулсан зээл, зээлийн эрх нээх гэрээний 2.5, 2.6-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 550,000 төгрөг, зээлийн хүү 364,143 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,228 төгрөг, нийт . төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,151 төгрөгөөс 14,075.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Э-с 14,075,5 төгрөг, улсын орлогоос 14,075.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 983,371 (есөн зуун наян гурван мянга гурван зуун далан нэг) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.Э-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,151 төгрөгөөс 14,075.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Э-с 14,075,5 төгрөг, улсын орлогоос 14,075.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА