| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/00342/И |
| Дугаар | 301/ШШ2025/00259 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 301/ШШ2025/00259
301/ШШ2025/00259
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг,. М ХК
Хариуцагч: А аймгийн Ц сумын . тоотод оршин суух Х овгийн Б.З
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 15,201,651.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар . тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 4,993,292.91 төгрөг, . тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 4,053,062.67 төгрөг, . тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 6,138,295.84 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт . төгрөгийг хариуцагч Б.Д№ос гаргуулах гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2023 онд М -с нийт 30,000,000 төгрөгийн зээл авчихаад хугацаанд нь төлөөгүй нь үнэн. М ХК-ийн нэхэмжилсэн . төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Б.Д-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт . төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.
Зохигчийн байгуулсан 2023 оны 7 сарын 08-ны өдрийн ., 2023 оны 6 сарын 13-ны өдрийн . дугаар, 2023 оны 6 сарын 15-ны өдрийн . дугаар цахим зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4, 8.6-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч Б.Д гэрээний дагуу буцаан төлөлт хийгээгүй, гэрээний үүргийг анх . өдрөөс зөрчсөн гэсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт . төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,958.26 төгрөгөөс 116,979.13 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Д-с 116,979.13 төгрөг, улсын орлогоос 116,979.13 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 15,201,651.42 (арван таван сая хоёр зуун нэг мянга зургаан зуун тавин нэг) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Д-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,958.26 төгрөгөөс 116,979.13 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Д-с 116,979.13 төгрөг, улсын орлогоос 116,979.13 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА