Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 303/ШШ2025/00257

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *****************************************************, ************ овогт************ийн ************

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******************** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ************ нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие **** онд ************************************ төрсөн, өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдөр хүртэл ************************************ сум ************************ ************наар, **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************************************ сумын ************************ нэгдэлд ************наар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймаг, Засаг даргын тамгын газар архивын тасгийн **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **** дугаартай архивын лавлагаа, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *********ийн хөдөлмөрийн ****** дугаартай дэвтрийн хуулбар, **** оны ** дугаар сарын **-ны өдрийн Социалист хөдөлмөрийн гавшгайч цол тэмдгийн үнэмлэхийн хуулбар, **** оны ** дугаар сарын **-ний өдрийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний ******* дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 1989 оны хүн ам тооллогын лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ******* дугаар албан бичиг, хүсэлт гаргагч ****************ийн ХААТР-1 маягт, гэрч **************ийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч ************ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************************************ сумын ************************************ий төвд ************наар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************************ сумын ************************ нэгдэлд ************аар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: ************ нь **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************************ сумын ************************************ний төвд ************наар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагч ************ийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэсэн ************************ийн хөдөлмөрийн ********* дугаартай дэвтрийн хуулбар, **** онд ... авсан үүргээ биелүүлж, ... үлгэр дуурайлал үзүүлсэн тул Социалист хөдөлмөрийн гавшгайч цол тэмдэг олгосон тухай **** оны ** дугаар сарын **-ны өдрийн Социалист хөдөлмөрийн гавшгайч цол тэмдгийн үнэмлэхийн хуулбар, ажиллаж байх хугацаандаа захиалга ************, засварчны мэргэжлээр ** дугаар зэрэг олгосон тухай ***** оны ** дугаар сарын **-ний өдрийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, ****-**** онуудад авсан цалингаасаа татвар төлдөг байсан талаарх Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний ************ дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ************************ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ************д **** оны ** дугаар сарын **-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын *** дугаар бүртгэлд: овог, нэр- ************ овогтой ************, ажилладаг байгууллага- ************************ төв, эрхэлдэг ажил-************, эрхэлж эхэлсэн он-**** он, оршдог сум-************ гэж тэмдэглэжээ.

5. Харин хүсэлт гаргагч ************************ийн **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************************ сумын ************ нэгдэлд ************наар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин, нотлох баримт гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Мөн хүсэлт гаргагч ************ийн хөдөлмөрийн ************ дугаартай дэвтрийг **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************************ний төвийн дарга ************ нээж, захирал нь гарын үсгээ зурж, байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил зэргээр нь ************ийн дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.

7. Харин **** оны ** дүгээр сарын **-ний өдөр нээсэн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг хэн нээсэн нь тодорхойгүй, ажилд томилсон тушаалын он, сар, өдөр тодорхойгүй байх тул дээрх дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

8. Иймд хүсэлт гаргагч ************ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************************ сумын нийтийн ************************ төвд ************наар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************************ сумын ************ нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч ************************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ************ овогт ************гийн ************ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ********************************** сумын ************************************ний төвд ************наар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************************************ сумын ************ нэгдэлд ************наар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА