Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/1167

 

           

Б.Г, Л.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/- дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Г, Л.Г нарт холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ч овгийн Бгийн Г, Улаанбаатар хотод 1979 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, “М” салонд үсчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар торгуулийн ялаас өршөөж хэлтрүүлсэн.

2. Б овгийн Лгийн Г, 1980 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн -хороо, - дугаар байрны - тоотод С.Хгийн толгойн тус газарт шилэн аягаар цохиж санаатай алсан,

шүүгдэгч Л.Г нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн - хороо, - байрны - тоотод Б.Г С.Хгийн толгойн тус газар шилэн аягаар цохисноос С.Х нь дух зулайн хуйхны зүсэгдсэн шарх авч, улмаар их хэмжээний цус алдаж, амь насанд нь аюул учирсан байгааг мэдсээр байж тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас С.Х нас барсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: шүүгдэгч Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч овогт Бгийн Гг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч - овогт Лгийн Гыг бэртэл гэмтэлтэйн улмаас бусдын тусламж асаргаа шаардлагатай байгаа хүний амь насанд аюул учирсан нөхцөлд хууль, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 10 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Гыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд шийтгэсэн 10 жил, шүүгдэгч Л.Гад шийтгэсэн 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ггийн цагдан хоригдсон 423 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр буюу оршуулгын зардал, сэтгэл заслын эмчилгээний төлбөр, хүүхдийн сургалтын төлбөрт Б.Г 19.500.000 төгрөг, шүүгдэгч Л.Г 6.000,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У нь амь хохирогчийн хүүхдийн сургалтын төлбөрийн болон хүүхдүүдийн амьдран суух орон сууцны хэрэглээний зардлын шаардлагыг шүүх хэлэлцэхгүй орхиж, уг шаардлагад хамаарах нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Л.Г цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ туйлаас их гэмшиж байгаа бөгөөд шүүхэд илэрхийлсээр ирсэн. Мөн мөрдөн шалгах шатанд үнэн зөв мэдүүлж байсан. Би 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай. Миний бие эх 90 настай Ө.Д, эхнэр Э.Н, охин Г.А нарын хамт амьдардаг. Миний ээж өндөр настай Ө.Д нь миний асаргаанд 2010 оноос хойш байдаг. Ээжид маань тогтмол асаргаа сувилгаа шаардлагатай байдаг. Миний эхнэр Э.Н нь тогтсон ажилгүй бөгөөд 4 настай охин Г.Аг гэрийн асаргаанд харж байна. Эрхэм шүүх бүрэлдэхүүнээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан үзэж намайг өндөр настай ээжтэй минь, 4 настай балчир охинтой минь 1 хоногийн өмнө ч болов уулзах боломж олгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Л.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие амь хохирогч С.Х нь Гд толгойн зүүн хэсэгт шилэн аягаар цохиулсны улмаас үүссэн шархнаас нь цус гарч байсан тул маш их сандарч тэвдэн цочирдсон. Цусыг нь тогтоох санаатай шарх дээр нь гараараа дарж, тусламж үзүүлэхийг хичээн оролдож байсан. Гг 102 болон 103 яаралтай тусламж руу залгахыг удаа дараа шаардаж байсан. Гэвч Г надад “102, 103 дугаарын яаралтай тусламжийн утаснууд холбогдохгүй байна” гээд байсан. Би тэр үед Гд итгээгүй. Ггаар угаалгын өрөөнөөс гар нүүрийн алчуур авчируулаад Ггаар шарх дээр нь даруулсан. Би өөрийн утсыг хайж олоод 102, 103 дугаарын утас руу залгаж тусламж дуудах гэсэн боловч миний гар утас болох “S” маркийн 2 симтэй гар утас маань “PIN” кодыг 3 удаа буруу оруулснаас болж “PUK” код нэхэж, дэлгэц нээгдэхгүй, гадагш дуудлага хийх боломжгүй болсон байсан. Гг “утсаараа 102, 103 дугаарын утас руу автал нь дахин дахин залгаад бай” гэж хэлээд өөрөө алчуураар шарх нь дээр нь дарж байсан. Миний гар утас “Mobicom”-оос авсан 2 сим карт ашигладаг утас байсан ба нэгдүгээр сим картын үүрэнд заавал “Mobicom”-ын дугаар бүхий сим карт оруулж байж утас ажилладаг юм. Хоёрдугаар сим картын үүрэнд Скайтелын дугаар бүхий сим карт хийсэн байсан. Скайтелын дугаартай сим карт маань “PIN” код хийлгүй утас асахад ашиглах боломжтой болдог. Хэдийгээр утас асаалттай ч дэлгэц түгжигдсэн, гадагш дуудлага хийх боломжгүй байсан ба Скайтелын дугаар гаднаас дуудлага хүлээн авах боломжтой байсан. Оройн 21:00 цагийн орчим миний утсанд гаднаас дуудлага ирсэн ба утсаа авахад хамт ажилладаг найз маань “Утаснууд чинь холбогдож болохгүй байна, зөндөө залгалаа гэж байсан. Г миний бие тухайн үед маш их айж, сандарч, тэвдэн ухаан санаа маань цочролд орсон ба өглөөнөөс орой болтол архи уусан байсан болохоор согтуу байсан болохоор Бод өөрийгөө ойлгуулж чадалгүй “Хурдан манайд хүрээд ир. Хүнд байдалд орчихлоо. Тусламж хэрэгтэй байна.” гэж найздаа хэлээд түүнийг ирээд орцны код асууж утасдахад нь кодоо санахгүй байсан болохоор хүчтэй татаад ороод ир гээд хаалгаа онгойлгохоор үүдний өрөө рүү явсан. Быг гэртээ оруулж гар утас болохгүй амь хохирогч С.Хыг цус алдаад байгааг хэлж эмнэлэг, цагдаа утсаараа дуудаж өгөхийг хүссэн. Б буцаж гараад удалгүй эмнэлэг, цагдаа нар орж ирсэн. Б, Г, бид гурвыг цагдаа нар Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст авчирч эрүүлжүүлэх байранд хийсэн. Эрүүлжүүлэх байранд орох үед намайг энгийн хувцастай 1 хүн шилэн хаалттай өрөөнд оруулж тухайн үед юу болсон, хэн хэн байсан гэх мэтээр хэргийн талаар асуусан. Дараа нь барагцаагаар 20-30 минутын дараа намайг дуудаж 1 өрөөнд оруулж 4-5 энгийн хувцастай хүмүүс бичлэг хийж болсон хэргийн талаар яриулсан. Маргааш өглөө нь 2021 оны 12 дугаар сарын 14-нд 07.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтсийн ахмад Р гэж байцаагч дуудаж мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгч дуусаад байцаагч надаас асууж тодруулах зүйл байна уу? гэж асуусан. Миний бие Г Р ахмадаас амь хохирогч С.Хгийн биеийн байдлын талаар асуусан боловч маш аймшигтай, харамсалтай мэдээ сонсож улам их айж сандарч цочирдсон. Тэр өдөртөө цагдаагийн хэлтэс дээр өнжиж орой 22.00 – 23.00 цагийн орчимд батлан даалтад гарч аав, ээжийндээ очсон. 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн гэрчийн мэдүүлэг өгч байсан ба өдөр бүр байцаагчдаа өглөө 09.00, өдөр 14.00, орой 17.00 цагт очиж бүртгүүлдэг байсан. 2022 оны 03 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн хяналтын прокурор Нямдэлэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татсан юм. Дээрх гэмт хэргийн улмаас гурван гэр бүлийн аж амьдрал, хойч ирээдүй орвонгоороо эргэж ямар ч буруугүй өндөр настай аав, ээж, эгч, дүү, үр хүүхдүүд маань хүртэл сэтгэл санаа, оюун бодлоороо надтай хамт шаналж, хамт яллагдаж, санаа бодлыг нь тайван байлгахын оронд төсөөлж байгаагүй их зовлон шаналал эдлүүлэх болсондоо туйлаас их харамсаж байна. Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож энэ хугацаанд өөрийн алдаа дутагдал гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Хэрэг болсон өдөр болох 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Г миний бие сэтгэл санаагаар унаж, цочролд орж, хямарснаар нойр, хоолондоо муудаж эрс турж, мэдрэлийн ядаргаанд орсон билээ. Эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгснөөр элэг, зүрх өөрчлөлттэй, цус багадалттай, мөн хэрх тулай гэсэн өвчтэй онош гарсан. Иймд эрхэм хүндэт шүүгч та бүхэн эрүүгийн хэргийн - тоот дугаартай хавтаст хэргийн материалыг хянан нягталж гэмт хэргийн нөхцөл байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарлаж байгааг, амь хохирогч С.Хд үзүүлсэн санхүү мөнгөний хандивыг тооцон харгалзан үзэж 2023/ШЦТ/586 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг Л овогтой Г миний бие чин сэтгэлээсээ хичээнгүйлэн эрхэм шүүгч та бүхнээсээ хүсэж байна. Эцэст нь хайрт ээж, аав, эгч, дүү, үр хүүхдүүдээсээ болон амь хохирогч С.Хгийн ар гэр аав, ээж, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ггийн өндөр настай ээж болон эхнэр хүүхдээс нь чин сэтгэлээсээ уучлалт гуйя. ...” гэв.

            Шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч О.Баярбаясгалан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Л.Г нь амь хохирогч С.Хд тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй орхисон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Л.Гын үйлдэл гэмт хэргийн шинжгүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар С.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрөө бас согтолтын зэрэг өндөр байсан хэдий ч амь хохирогчид тусламж үзүүлэх идэвхтэй үйлдэл гаргаж, амь хохирогчийн толгойн тус газар нь цус алдалтыг зогсоохоор алчуураар боох, гараараа дарах, мөн өөрийн утсаар 103, 102 дугаарын утас руу залгах, Ггийн утсаар 103, 102 дугаарын утас руу залгуулсан. Өөрийн найз Бын гэртээ хурдан хүрч ирэхийг дуудсан. Өөрийн найз Б оор дамжуулж эмнэлгийн тусламж дуудсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд, Л.Гын гэрчээр өгсөн “...Тэгсэн гэнэт Г ус ууж байсан стаканаар Хгийн зүүн чамархай хэсэгт цохисон, стаканы суурь зузаан учир уг суурь хэсгээр нь толгойг зүсчихлээ гэж бодсон, ...Би Гд хариуцлагаа хүлээ, эмнэлэг, цагдаа дууд гэж хэлсэн, тэгсэн Г өөрийнхөө утсаар залгасан боловч 103 чинь болохгүй байна шүү дээ гээд байсан, миний утас болохоор пук кодоо оруул гэж бичиг гарчихсан, болохгүй байсан. Г утсаараа оролдоод байсан, ...миний утас дуугарахаар нь авсан чинь манай найз Б ярьсан, тэгэхээр нь би хүнд байдалд байна хүрээд ир гэсэн, Б удаагүй орж ирэхээр нь цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэсэн, Б гэрээс гараад явсан удалгүй, цагдаа түргэний эмч цуг орж ирсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 103-107/, гэрчээр Бын өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 14, ...2021 оны 12 дугаар сарын 13-ны оройн 21 цагийн үед Г уу залгаад “яагаад утсаа авахгүй байгаа юм бэ” гэхэд Г “хөгшин нь жоохон хүнд байдалтай байна, гялс гэрт хүрээд ир” гээд дуу нь цаашаа орсон байдалтай ярьсан, тэгээд такси бариад явж байхдаа дахиж залгаад “чи хэнтэй байгаа юм бэ” гэхэд “Г, Х бид 3 байна” гэхээр нь “орцны код чинь хэд билээ” гэж асуухад “тэр ямар хамаатай юм бэ? саваад ч болтугай ороод ир, ... хөгшин чинь хүнд байдалтай байна.” гэсэн, ...тэгээд би гэрээс гараад түргэн тусламж дуудсан. ...” гэх мэдүүлэг /1хх-97-100/, гэрч Бын шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн “...Би гэрт ороод хоорондоо зодолдсон юм байна гэж бодоод хартал шалаар нэг цус болчихсон буйдан дээр нэг эмэгтэй цаашаа хараад байж байсан, Би “юу болоод байгаа юм бэ?” гэхэд Г “миний утас эвдэрсэн байна, чи цагдаа дуудаад өг” гэж хэлсэн, ...тэгээд би цагдаагийн байгууллага, түргэн тусламж хоёрыг дуудаад цагдаа түрүүлж ирсэн. ...” гэх мэдүүлэг, Ггийн яллагдагчаар өгсөн “...Мөн 102, 103 дугаарын утас руу залгасан боловч авахгүй тасраад байсан, үүнээс хойш Гын найз нь ирчхээд гараад яваад өгсөн, үүний дараа цагдаа, түргэн, тусламж ирсэн, би утсаараа 102, 103 руу залгахад дуудаж байгаад тасраад байсан, заримдаа ярьж байгаа дохио өгөөд байсан, ...би түргэн дууд гэж Гад хэлсэн, Гын утас нь болохгүй блок болчихсон байсан, мөн миний утас боломжгүй залгагдахгүй байсан, ...тухайн үед талийгаач Хгийн цусыг тогтоох гээд Г бид 2 алчуураар дараад байж байсан. ...” гэх мэдүүлэг /2хх 136-139/, С.Гын “Самсунг галакси А12” дугаарын утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “2021.12.13-нд 21:10 минутад - дугаараас дуудлага ирж 2 минут 19 секундэд ярьсан.” /1хх 61-68/, Ггийн “Ай фони 8 плас” гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Ггийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл 2022 оны 01 дүгээр сарын 12 “... “Ай фони 8 плас” гар утас, гар утсанд 103 дугаарын утас руу 20 цаг 50 минутаас 21 цаг 49 минутын хооронд 18 удаа залгасан боловч нэг ч дуудлага авч яриагүй, 102 дугаарын утас руу 21 цаг 04 минутаас 21 цаг 21 минутын хооронд 8 удаа залгасан боловч нэг ч аваагүй..." /1хх 69х/ зэрэг дээрх нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой Гг амь хохирогчийн толгойн тус газарт стаканаар цохисны дараа С.Г нь өөрийн гар утсаар эмнэлэг болон цагдаад дуудлага өгөх гэсэн боловч өөрийнх нь утас нь 2 симтэй, 1 сим нь пук код нэхээд утас руугаа орж болохгүй байсан тул Гг утсаараа түргэн, цагдаад дуудлага өг гэсэн шаардлагыг тавьж үүний дагуу Г нь өөрийн утсаар 103 дугаарын утас руу 18 удаа, 102 дугаарын утас руу 8 удаа залгасан боловч 103, 102 дугаарын утас аваагүй, яриад байсан болох нь Г болон С.Гын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддог. /1хх-60-69/, мөн тухайн үед С.Г нь утас руугаа орж болохгүй, пук код нэхсэн пук кодоо мэдэхгүй байсан бөгөөд гаднаас дуудлага хийх үед авах боломжтой өөрөө утас руугаа нэвтэрч орж чадахгүй байсан. Тухайн үед Гын - дугаарын утсанд найз Бын -дугаарын утаснаас дуудлага ирэхэд С.Г нь авч “найз нь хүнд байдалд орсон байна хурдан хүрээд ир” гэж түүнийг дуудсан бөгөөд найз Бнь удалгүй гэрт нь орж ирэхэд, түргэн цагдаа дуудаад өгөөч гэж хэлсний дагуу Б103, 102 дугаарын утсанд дуудлага өгсөн байдаг. Түүнчлэн тухайн үед талийгаачийн цусыг тогтоох гэж алчуур тавьж байсан болох нь Ггийн өгсөн мэдүүлгээр давхар нотлогддог. Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч С.Г нь эмнэлгийн тусламж үзүүлэх идэвхтэй үйлдэл гаргасан гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн үндсэн шинж нь "бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөл байдалд, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан байхыг шаарддаг. Энэ тохиолдолд “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн объект нь өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэл, өвчтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэнд бөгөөд хохирогчийг аюултай нөхцөлд орхисон тэр үеэс тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцдог. Амь хохирогч Хгийн хувьд 38 настай, бага насны хүүхэд болон өндөр настанд хамаарахгүй, хөгжлийн бэрхшээлтэй байсан талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй, С.Гын хувьд амь хохирогч С.Хгийн хуульд заасан асран хамгаалах үүрэг бүхий этгээд биш юм. Түүнчлэн, С.Г нь тухайн үед хүнд зэргийн согтолттой байсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолно. ...” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “...Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх...” гэмт хэрэгт нь гэм буруугийн шууд санаатай үйлдэгддэг гэмт хэрэг болно. Гэтэл миний үйлчлүүлэгч Л.Гын хувьд тусламж үзүүлэхгүй, орхиж зугтаасан үйл баримт тогтоогдоогүй, амь хохирогчид тусламж үзүүлэх идэвхтэй үйлдэл хийж цусыг нь тогтоох арга хэмжээ авсан, түүнчлэн өөрийнх нь утас болохгүй байсан тул Ггаар дамжуулан 102, 103 дугаарын утас руу холбогдох арга хэмжээ авсан. Өөрийн найз Б оор дамжуулан эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Гэтэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Л.Гыг үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэргийн шинжгүй. ...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Хууль хэрэглээний хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдал байсан. Уг хэрэг 2 удаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэгт буруутгадаг. Анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой бичигдсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд хүнийг алах гэмт хэргийг шууд санаатай чиглэсэн үйлдэл нь үхэлд хүргэсэн нөхцөл байдал байгаа эсэх талаар маргасан. Шинжээч эмч гэмтлийн талаар дүгнэхдээ “тухайн цаг хугацаанд учрахдаа хөнгөн гэмтэл байсан. Гагцхүү тусламж үзүүлээгүй нөхцөл байдлаас болж цус алдаж нас барсан нөхцөл байдал байсан. Яаралтай тусламж үзүүлсэн бол амьд үлдэх боломжтой” гэж дүгнэсэн. Тухайн цаг хугацаанд чамархай, дух, зулайд нь үүссэн гэмтлийг гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт байгаагүй учраас хүнд гэмтэл байсан болов уу гэж бодож байсан. Гагцхүү шинжээч эмч “тухайн цаг хугацаанд гэмтэл учрахдаа хөнгөн гэмтэл байсан” гэдэг. Нэг хүний амь насанд нэг нь шууд алсан, нөгөө нь тусламж үзүүлээгүй нөхцөл байдлаас болж хүний амь нас хохирсон гэж хоёр өөр дүгнэлт хийсэн байгааг гайхаж байна. Давж заалдах шатны шүүх зөвхөн давж заалдах гомдлын хүрээнд биш хэргийг бүхэлд нь хянах учраас хууль зүйн дүгнэлтийг зөв хийж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч болон бусад гомдол гаргасан этгээдүүдээс асуухад “2 цаг гаруй хугацаа болсон” гэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн гэмтлийг аваад 2 цаг гаруй хугацаа болсон. Эмнэлэг 200 метр гаруй зайтай байсан. Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээсэн, хохирол, төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал байгаа. Нэг хүний амь настай холбоотойгоор 2 өөр зүйл, заалтаар ялгамжтай хандаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хэр хууль зүйн үндэслэлтэй вэ. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал байна уу? Б.Г, Л.Г нар тусламж үзүүлэхгүй байснаар талийгаачийн амь нас хохирсон байна гэх дүгнэлтийг хийж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү. ....” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч Б.Ггийн үйлдсэн гэмт хэрэг болон хувийн байдалд нь тохирсон, хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Гад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Шүүгдэгч Л.Г нь өөрөө гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж ухаарч байна гэдэг бөгөөд хохирол, төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн зүгээс 2 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хувийн байдалд нь тохирсон. Амь хохирогчийн хувьд Л.Гтай хамтран амьдардаг, дотно харилцаатай байсан. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд Л.Г нь тусламж үзүүлсэн гэж байна. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон Л.Гын хумснаас авсан дээжээс хохирогчийн ДНК илэрдэггүй. Шүүгдэгч Л.Г амь хохирогчид хуруугаа ч хүргээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн цагдаа болон эмнэлгийн байгууллага руу тусламж хүсээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан. Шүүгдэгч Л.Г нь Монгол Улсын иргэн бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан гэмт халдлага болон өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаар нөхцөл байдал байвал цагдаагийн байгууллагад хандах иргэний үүрэгтэй. Шүүгдэгч Л.Г амь хохирогчийн “миний хувьд их үнэ цэнтэй хүн байсан” гэж хэлдэг. Үнэ цэнтэй хүн байсан бол гарч тухайн давхарт байгаа айлуудын хаалгыг тогшиж, тусламж хүсэх байсан бөгөөд идэвхтэй үйлдэл хийгээгүй. Харин шүүгдэгч Б.Гтай “чи хариуцлага хүлээгээрэй” гэж маргалдаад сууж байсан болохыг гэрч Бмэдүүлдэг. Мөн “дуудлага өгөх гэтэл цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагын утас холбогдохгүй байсан” гэдэг. Гэвч гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл уг дуудлагуудыг өөрөө тасалдаг. 103 болон 102 тусгай дугаарын утас руу хийсэн дуудлагаа тасалсан. Гэрч Бтой холбогдож, эмнэлгийн байгууллага дуудсан гэж байна. Гэвч 21 цаг 42 минутад Ц.Быг ярихад “цагдаа, эмнэлэг дуудаарай” гэж хэлэлгүйгээр “хүрээд ирээ, би хүнд байдалд орлоо” гэсэн байдаг. Гэрч Б“очиж хэргийн нөхцөл байдлыг хараад айгаад буцаж гараад би өөрөө цагдаа болон эмнэлэг дуудсан” гэдэг бөгөөд хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг байгаа. Тухайн гэмтэл учрах үед хөнгөн байсан хэдий ч талийгаач тухайн цохиулсан газартаа гэмтлийнхээ улмаас хурц цус алдалт буюу амь тэмцсэн байдалд орж, шоконд орж тухайн газартаа нас барсан. Шинжээч эмч 5-15 минутын хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой байсан гэж хэлдэг. Уг гэмт хэрэг гарсан газраас эмнэлэг болон цагдаагийн байгууллага 100-150 метрийн зайд байсан. Хэн нь ч идэвхтэйгээр гарч тусламж дуудаагүй. Шилэн аягаар цохиж, няцарсан шарх үүсгэсний улмаас гавал тархины судас нь зүсэгдэж цус алдалтын шоконд орж нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч Л.Гын тухайд тухайн гэмт хэрэг нүдэн дээр нь үйлдэгдэж, цус алдаж амь нас нь хохирсон асуудал илтэд харагдаж байхад эмнэлгийн байгууллага дуудах иргэний үүргээ биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялыг тус тус оногдуулсан нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр байсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад давж заалдах шатны шүүхийг эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулж өгнө үү. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 10 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн - хороо, - байрны - тоотод С.Хгийн толгойн тус газарт шилэн аягаар цохиж санаатай алсан гэмт хэрэг,

шүүгдэгч Л.Г нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн -хороо, - байрны -тоотод Б.Г С.Хгийн толгойн тус газар шилэн аягаар цохисноос С.Х нь дух зулайн хуйхны зүсэгдсэн шарх авч, улмаар их хэмжээний цус алдаж, амь насанд нь аюул учирсан байгааг мэдсээр байж тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас С.Х нас барсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У“...Би Г, Г нарт маш их гомдолтой байна. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх боломжтой байхад тусламж үзүүлээгүйд гомдож байна. Би дүүгийнхээ амь насыг нэхэмжилж байна. Хэрэг гарахаас өмнө би Л.Гтай уулзаж байгаагүй. Талийгаач дүү маань найз залуутай болсон гэж огт яриагүй. Би дүүтэйгээ их дотно байсан. Янз бүрийн зүйл болохоор шууд надад хэлдэг байсан, би дүүгээ хэнээс ч илүү мэднэ. Би дүүтэйгээ сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед уулзсан. Үүнээс хойш уулзаагүй, утсаар ярьж байсан. ...” /1хх 89-91, 94-95/,

гэрч Б.Бын “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ... 21 цагийн үед ... Г руу залгахад ... “хөгшин нь жоохон хүнд байдалтай байна, гялс гэрт хүрээд ир” гээд дуу нь цаашаа орсон байдалтай ярьсан. Би такси бариад явж байхдаа дахин залгаад “чи хэнтэй байгаа юм бэ” гэхэд “Г, Х бид гурав байна” гэж хэлсэн. ...Гын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, - байрны -тоот гэрт нь ирээд ... ороход том өрөөний баруун талын буйдан дээр Гын найз Г гэх залуу сууж байсан ба хувцас нь нэлээн цус болчихсон, буйдан болон шалан дээр цус болчихсон байсан. Г Ггийн хажууд буйдан дээр суугаад, би ширээний наад талд байсан сандал дээр өөдөөс нь хараад суухад Ггийн нүд нэг эвгүй харагдахаар нь айдас төрсөн. Гын найз Х нь буйдангийн жижиг хэсэгт цаашаа харсан байдалтай, хөл нь газарт, цээж нь буйдан дээр байсан ба би “согтуу байна” гэж бодоод босоод харахад толгой хэсгээр нь нил цус болчихсон байхаар нь “хөөе, энэ найз хүүхэн чинь зүгээр юм уу, түргэн тусламж дуудсан юм уу” гэхэд Г “харин ийм юм болчихоод байна” гээд Г рүү хараад “би чамайг зүгээр өнгөрөөхгүй” гээд байсан. Би утсаа гаргаад, хүн ирж байгаа гээд айсандаа шууд гараад доошоо шатаар буугаад ...102 дугаар руу дуудлага өгсөн. Орц руу орж байсан нэг эгчээс хаяг байршлыг нь асуугаад, “энд эмэгтэй хүн их цус алдсан байна” гэж хэлсэн санагдаад байна. Тэгээд өвөртөө хийгээд аваад ирсэн архийг гадаа хогийн саванд хийгээд, дахин 102 билүү 103-т билүү залгаж “ирж байна уу” гэхэд “түргэн тусламжаа дуудсан уу” гэсэн. Тухайн үед би их сандарсан, айсан байсан учраас ямар дугаарт залгаснаа холиод байна. ...Орцны үүдэнд цагдаа ирсэн байхаар нь “би дуудлага өгсөн хүн байна” гээд хамт Гын гэрт орсон. ...” /1хх 97-99/,

гэрч Ш.Бын “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Арцат 112 дугаар чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чхамт үүрэг гүйцэтгэж байхад орой 21:42 цагт Хан-Уул дүүргийн -хороо, - байрны -тоотод тамхи үнэртэж байсан ба буйдан дээр хоёр эрэгтэй хүн зэрэгцээд суучихсан, цаад талд нь нэг эмэгтэй хүн буйдан дээр доошоо харсан байдалтай, цээж хэсэг нь буйдан дээр хөл нь шалан дээр байсан. Байрны эзэн Г гэдэг хүн найз Г гэх хүний хамт байсан. Гтай уулзахад Г бид хоёр муудалцаад, намайг заамдаад авсан. Тэгэхэд нас барсан эмэгтэй архины шилээр Ггийн зүүн хөмсгөн тус газар нэг удаа цохисон юм. Г хөмсгөө барьж үзсэнээ ... архины шилэн аягаар эмэгтэйн толгой руу нэлээн хэд хэдэн удаа цохисон” гэж хэлсэн. Гын хувцас бага зэрэг цус болчихсон, Ггийн хувцас нэлээн цус болоод баруун гараас нь цус гарсан байдалтай, зүүн нүдний хөмсөг нь хавдсан байсан. Гтай уулзаад юу болсон талаар асуухад надад нэг ч юм хэлээгүй ба яаралтай тусламжийн эмч ирээд тухайн эмэгтэйг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд Арцат-10 утсаар мэдэгдэж, жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрыг хүлээлгэж өгөөд ахлах ахлагч Ц.Чбид хоёр явсан. ...” /1хх 109-110/,

гэрч Ц.Ч“...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А дугаар чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ш.Бын хамт үүрэг гүйцэтгэсэн. Орой 21-42 цагт Арцат-10-аас “Хан-Уул дүүргийн -хороо, - байрны -тоотод байх найзынхаа гэрт ирэхэд эмэгтэй хүн цус нөж болчихсон, ухаангүй хэвтэж байна" гэсэн дуудлага ирсний дагуу - байрны гадна очиход, дуудлага өгсөн гэх эрэгтэй хүн дэлгүүрээс гарч ирсэн ба өөрийгөө Б гэж хэлсэн. Тус байрны -тоотод орж шалгахад хоёр согтуу эрэгтэй хүмүүс буйдан дээр суучихсан, цаад талд нь нэг эмэгтэй буйдан дээр цээж хэсгээрээ доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Шалан дээр архи шил цус болчихсон, мөн шилэн аяга хагарсан байсан. Удалгүй түргэн тусламж ирж доошоо хараад хэвтэж байсан эмэгтэйг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд Арцат-10-д дэслэгч Ш.Б “хүн нас барсан байна” гэж мэдэгдсэн ба удалгүй жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирсэн. Тухайн нас барсан эмэгтэй нь Г гэх хүний найз охин нь гэж дуудлага өгсөн иргэн ярьж байсан. Дуудлага мэдээллийн дагуу очоод байр руу орох үеэс энгэрийн камераар бичлэг хийсэн. ...” /1хх 113-114/,

гэрч Э.Тийн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ...13 цаг өнгөрч байхад Г ахын гэрт ганцаараа очсон ба намайг гэрт ороход Г, Г, нэг хүүхэн байсан. Тэд нар архи уугаад дуусчихсан бололтой сууж байсан. 14 цагийн үед Г ахтай хамт орцны хажуу талын дэлгүүр орж 2 шил Сөжү, 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад Гын гэрт орсон. Би нэг шил Сөжү архи уусан, нөгөө хүүхэн бас Сөжү уусан. Г, Г бид гурав архийг хувааж уусан юм. Тэгээд нөгөө хүүхэн бид нарт хоол хийж өгсөн ба би хоол идчихээд 18 цаг өнгөрч байхад явсан. Намайг явахад Г, Г хоёр нэлээн согтчихсон, унтах гээд байсан. Нөгөө хүүхэн архи уугаагүй, Сөжү архи уусан болохоор согтоогүй байсан. Намайг байх үед Г, Г хоёр согтоод, хоорондоо “чи яах гээд байгаа юм бэ, үзэх үү” гээд байхаар нь би дундуур нь орж салгаад тайвшруулаад гарсан. Намайг гарахад хоорондоо маргалдаагүй, зүгээр суугаад үлдсэн. ...Тухайн үед тэр хоёр бэртэж гэмтээгүй. ...Г, Г хоёрыг маргалдахад тэр эмэгтэй хажууд суучихаад хэрэлдэхээ боль гээд байсан. ...” /1хх 117-119/,

гэрч Г.Аийн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 45 минутад Г ах над руу залгаад “гайгүй харьсан уу, ахын дүү ах нь Г ахынд нь байна” гэсэн. ...Би Г ахын гэрт очоогүй. ...” /1хх 123-124/,

гэрч П.Эын “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г залгаад “Хг хүргээд өгчих” гэхээр нь “ажлаа дуусгаад залгая” гэж хэлээд, орой ажлаа дуусгаад 21 цаг өнгөрч байхад залгахад утас нь болохгүй байсан. Тэгээд би Бруу залгаад “Гын утас руу залгахаар болохгүй салаад байна” гэхэд “би залгаад бас болохгүй байна” гэсэн. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Г руу залгахад бас болохгүй, шууд салаад байсан. Би 20 цагийн үед ажлаа тараад, гэртээ 21 цагийн үед ирээд нүүрээ угааж байхад Б залгаад “Гтай сая ярилаа, хурдан хүрээд ир гэж байна, ямар нэг юм болсон юм шиг байна, ... ямар ч байсан очоод хэлье” гээд утсаа салгасан. Удалгүй Бдахин залгаад “Гын гэрт ирчихлээ, хоорондоо зодолдсон бололтой, гэр нь цус болчихсон, хүүхнийх нь хувцас болон хамт байсан залуугийн хувцас нь цус болчихсон байна” гэхээр нь “цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд би Гын гэрийн гадаа ирэхэд цагдаа нар ирчихсэн, Гыг цагдаагийн газар руу аваад явчихсан байсан. ...” /1хх 133-134/,

гэрч Т.Өы “...-тоотод ...байнга хүмүүс цуглаад архи дарс уугаад шуугилдаад байдаг. ...Өчигдөр хүмүүс архидсан байх, бага зэрэг дуу чимээ сонсогдож байсан. ...” /1хх 163-164/,

шинжээч Э.Бын “...Дух, зулайн хуйханд хууларч, зүсэгдсэн шарх гэмтлийг авсны дараа идэвхтэй үйлдэл хийх боломжтой. Тухайн хуйх дахь шархнаас алдаж буй цусны хэмжээнээс хамаараад амьд байх хугацаа харилцан адилгүй байна. Талийгаач нь дух, зулайн зүсэгдсэн шархны улмаас их хэмжээгээр цус алдаж нас барсан байна. Талийгаачийн жин 74 кг бөгөөд хүний биеэр эргэлдэх нийт цусны хэмжээ нь биеийн хэмжээний 7-8 хувийг эзэлдэг. ...Дээрх нийт цусны 20 хувийг алдахад цус алдалтын шокт орж үхэлд хүргэх аюултай. ...Талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, толгойн хуйханд үүссэн шарханд оёдол тавьж, даралттай боолт хийж цусыг тогтоосон тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой. ...” /3хх 80-83/,

Б.Ггийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ... Г залгаад “гэрт хүрээд, хамт архи ууя” гэхээр нь ... би Гын гэрт ороход Х, А нар байсан. Бид нар пиво ууж байгаад унтаж амарсан ба би Аийн хамт том өрөөнд, Х Г хоёр унтлагын өрөөнд унтсан. 2021 оны 12 дугаар сарын 13-ны 9 цаг 30 минутын үед намайг сэрэхэд А яваад өгсөн байсан. Гэрт Г, Х нар байсан. Тэгээд би доод талын дэлгүүрээс 1 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи, 0.33 граммын сөжү архи аваад, Г, Х бид гурав хувааж уусан. ...Би орой 19-20 цагийн үед сэрэхэд Г, Х нар байсан ба Т яваад өгсөн байсан. Тэгээд сэрээд ус уугаад сууж байхад Х, Г нар намайг “харь” гэж хөөгөөд, үг хэлээр доромжилсон. Тэгж байгаад Х сөжү архины шилээр миний зүүн хөмсөгт нэг удаа цохисон. Миний хөмсөгнөөс цус гараад байхаар нь би ариун цэврийн өрөөнд орж, цусаа угааж тогтоох гээд 20 орчим минут болсон. Би гарч ирэхэд Х “арчаагүй архичин, эхнэрээ аятайхан авч явдаггүй, эхнэр чинь хэнтэй яаж явдаг юм, хүнтэй явалддаг билүү, чи тэрийг мэдэх үү” гэх зэргээр намайг хэл амаар доромжилсон. Тэгээд миний уур хүрээд Хг ... шилэн аягаар цохисноос rap зүсэгдэж, гараас цус гарсныг дараа нь мэдсэн юм. Тухайн үед сэтгэл санаа их цочрон давчдаад өөрийнхөө утсаар болон түргэн тусламж руу залгасан боловч утсаа авахгүй, нэг бол авчхаад салгаад байсан. ...” /2хх 118-120,123-124, 127-133,136-138/,

Л.Г яллагдагчаар өгсөн “...Х манай гэрт байсан юм. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г залгаад “хаана байна, танайд очъё” гээд шөнө Г, Т гэх залуугийн хамт 1 шил архи, 2 литрийн савтай пиво бариад орж ирсэн. Тэгээд Г, Т, Х бид 4 хамт сууж ууж дуусгасан. Миний утсаар архи, пиво зардаг хүнийг дуудаж, 1 шил архи авсан ба мөнгийг нь Т өгсөн. Тэгээд бид нар архинаасаа уугаад сууж байхад Т “харилаа” гээд шөнийн 03 цагт яваад өгсөн. Харин Г манай гэрт үлдээд, том өрөөнд унтсан ба Х бид хоёр унтлагын өрөөнд унтсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 09-10 цагийн үед Г намайг сэрээгээд “архи байна, энийг ууя” гээд бид хоёр хувааж уугаад сууж байхад Х босоод хамт уусан. Тэгэхэд Г Тийг дуудсан ба 13-14 цагийн үед Т ирсэн. Г “мөнгө байна уу, архи аваад ир” гэхээр нь би нэг шил сөжү, нэг тамхи авчих” гээд Тийг гаргасан. Бид нар архиа хувааж уух хооронд Х банштай цай хийгээд, бид цай ууж дуусахад Х Т, Г нарт “одоо явчих” гэсэн. Тухайн үед 16 цаг болж байсан байх. Тийг явсны дараа үлдсэн архиа ууж дуусгаад Х бид хоёр унтлагын өрөөнд ороод хэвтээд өгсөн ба Г том өрөөний буйдан дээр хэвтэж унтацгаасан. Ингээд 18 цаг өнгөрч байхад Г намайг сэрээгээд “жаахан хамт суучих” гээд байсан. Би том өрөөнд ороод тамхи татаад сууж байхад Г “одоо нэг жижиг шилтэй архи ууя” гэхээр нь би “үгүй, надад мөнгө байхгүй, 21 цагаас хүн дуудчихсан байгаа, Хг гэрт нь хүргэж өгөх ажилтай, одоо ууж яах гэсэн юм бэ” гэж хэлсэн. Г “надад мөнгө байгаа, доор дэлгүүрээс ганц юм авч ууя” гэсэн. ...Тэгээд бид хоёр дэлгүүр орж 0.33 граммын шилтэй архи, нэг сөжү аваад гэртээ ороход Х босчихсон байсан. Хд сөжүг өгөөд, Г бид хоёр архиа хувааж уусан. Архиа ууж дуусах үед Х Гд “та ингээд явчих, бид хоёр хамт баймаар байна” гэхэд Г Хд “янхан, гичий минь, намайг миний найзын гэрээс хөөдөг чи хэн юм бэ” гээд элдвээр хэлээд байсан. Би Гд “чи эмэгтэй хүнийг янхан гичийгээр нь дуудах юм, хэрүүл хийхийг хүсэхгүй байна, чи одоо явчих” гэхэд, Г “чи бас намайг хөөж байгаа юм уу” гэсэн. Би “хэрүүл хиймээргүй байна, чи явчих” гэхэд Г босож ирээд дайрсан ба Х дундуур ороод “боль, та одоо явчих, таныг явчих гэж зөндөө гуйлаа шүү дээ, явчхаж болохгүй юм уу” гэхэд Г “гичий минь, дуртай юм бол өөрөө зайлахгүй юу” гэж хэлсэн чинь ... Х ширээн дээр байсан сөжү архины шилээр Ггийн зүүн хөмсөгний дээд талд цохичихсон. Г ариун цэврийн өрөө орж ирээд Хд “яагаад ингэж байгаа юм бэ, би маргааш ажилдаа явж чадахааргүй болчихлоо” гээд байсан. ...Тэгээд Г ус уугаад сууж байснаа гэнэт ус ууж байсан стаканаар Хгийн толгойн зүүн хэсэгт цохисон. Х толгойгоо бариад суугаад байсан. Би Гд “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ, чи хариуцлагаа хүлээ, өөрөө эмнэлэг, цагдаагаа дууд” гэж хэлсэн. Тэгэхэд Г “болохгүй байна” гэхээр нь “дахин дахин залгаач” гэж хэлсэн. Тэгээд би ширээн дээр байсан утсаа аваад залгах гэсэн боловч миний утас пук код болчхоод нэвтэрч болохгүй байсан. Тэгээд удалгүй миний скайтелын дугаарт дуудлага ирэхээр нь авахад Б“танай гэрийн гадаа ирчихсэн байна” гэж хэлсэн. Энэ үед 21 цаг болж байсан. Би Бод “хүнд байдалд орчихлоо, хурдан ороод ир” гэж хэлсэн, ...ирэхээр нь “миний утас болохгүй байна, чи цагдаа, эмнэлэг дуудаад өгчих” гэж хэлсэн. Тэгээд Б“за гээд гарч яваад, удалгүй цагдаа, эмч дагуулаад ороод ирсэн. ...” /3хх 101-103/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач С.Хгийн цогцост дух, зулайн хуйханд хууларч, зүсэгдсэн шарх, духны хуйх, ясны хальс, зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зулайн хуйх, духанд шарх, духны хуйх, ясны хальсанд цус хуралт гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, духанд цус хуралт, зулгаралт нь гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дух, зулайн хуйхны зүсэгдсэн шархнаас их хэмжээний цус алдаж нас баржээ. Талийгаачийн цогцост элэгний хатуурал өвчин тогтоогдсон нь үхэлд шууд хүргээгүй байна. Талийгаачийн цогцост тогтоогдсон зүүн гуя, өвдөг, баруун гуяны цус хуралт, духны цус хуралт, зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай, цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Толгойд гэмтэл авсны дараагаар идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цус нь 3-р бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Талийгаачийн бэлэг эрхтэнд шинэ гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачийн үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаач нь жирэмсэн биш байна. ...” гэсэн 99 дугаар /1хх 168-177/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн хумсан дээр цус илэрсэн. Хумсан дээрх ДНХ-ийн тогтоц нь холимог ДНХ тогтоцтой байна. Уг холимог ДНХ-ийн тогтоцтой С.Х, Б.Г нарын ДНХ-ийн тогтоц тохирч байна. Л.Гын ДНХ-ийн тогтоц тохирохгүй байна. ...” гэсэн 265 дугаар /1хх 211-212/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Г нь сэтгэцийн өвчингүй байна. Б.Г нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Г нь сэтгэцийн өвчингүй байна. Б.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” гэсэн 84 дугаар /3хх 77-78/,

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 221, 222, 223, 224, 234, 233, 106, 238, 105, 237, 239, 104, 14, 235, 241, 240, 264, 242, 108 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /1хх 185-187, 188-189, 196-197, 199-201, 204-206, 218-219, 225-228, 230-232, 236-240, 242-244 дэх тал, 2хх 3-6, 9-12, 14-16, 20-22, 26-28, 32-36, 39-42, 45-48, 52-63/,

дуудлагын лавлагааны хуудас, хавсралт /1хх 6, 2хх 141-142/, хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 21-24/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 29-39, 60-68/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 40-43, 47-54, 55/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 45-47/, гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 69-79, 80-86/, үүрэн холбооны байгууллагаас авсан утасны дугаарын ярианы мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 108-141/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч О.Баярбаясгалангаас “Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шууд болон шууд бус шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгон оногдуулахад онцгой ач холбогдолтой юм.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, шүүгдэгч Б.Ггийн хувьд амь хохирогч С.Хтай маргалдан түүний толгойн тус газарт шилэн аягаар хүчтэй цохисны улмаас дух, зулайн хуйханд хууларч, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан хэдий ч эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай, цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан ба хэргийн газар хамт байсан Л.Гын хувьд түргэн тусламж, цагдаагийн газарт мэдэгдэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч нас барсан шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэл бүхий нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч Б.Б, шинжээч Э.Б нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчдийн 99 дүгнэлт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн -хороо, - байрны -тоотод С.Хгийн толгойн тус газарт шилэн аягаар цохиж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Г нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн -хороо, - байрны -тоотод Б.Г С.Хгийн толгойн тус газар шилэн аягаар цохисноос С.Х нь дух зулайн хуйхны зүсэгдсэн шарх авч, улмаар их хэмжээний цус алдаж, амь насанд нь аюул учирсан байгааг мэдсээр байж тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас С.Х нас барсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Л.Гад дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон атлаа ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт зааснаар ял оногдуулсныг бичээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд техникийн шинжтэй алдаа гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зөвтгөж байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж зааснаас үзвэл уг зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаардаг.

Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохих заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарч байх тул шүүх уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал болохгүй.

Нөгөөтээгүүр, шүүгдэгч Б.Ггийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.Ггийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан ял оногдуулах хэдий ч түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хорих ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Л.Гын хувьд хэдийгээр амь хохирогчид тусламж үзүүлээгүй боловч түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийг нотлох баримтын хэмжээнд төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тухайн зүйлд зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Дээрх торгох ялаас Л.Гын нийт цагдан хоригдсон 87 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт торгох ялаас 1305 нэгж буюу 1.305.000 төгрөгийг хасаж тооцон, торгох ялын нийт хэмжээг 8.695.000 /найман сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоов.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч Л.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ггийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/586 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “...шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтыг “...шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гын цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 1.305.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Л.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас 1.305.000 төгрөгийг хасаж, нийт торгох ялын хэмжээг 8.695.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Л.Гад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.” гэсэн,

“шүүгдэгч Л.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнийг нэн даруй сулласугай.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Гад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр 87 /наян долоо/ хоног цагдан хоригдсоныг дурдаж, нэн даруй сулласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ггийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч Л.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ