| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00166/И |
| Дугаар | 303/ШШ2025/00258 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 303/ШШ2025/00258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *************************************************************, ********************* овогт *********************ийн *********************
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *********************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ********************* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ********************* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие **** онд ****************************************** сумд төрсөн ** нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох болсон тул бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон учир **** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдөр хүртэл ****************************************** сум *********************ний бага сургуульд жижүүр, галчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дүгээр лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч *********************, ********************* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч *********************ын **** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ****************************************** сумын *********************ний бага сургуульд жижүүр, галчаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ********************* нь **** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ****************************************** сумын *********************ний бага сургуульд жижүүр, галчаар ажиллаж байсан болох нь **** оны ** дүгээр сараас **** оныг дуустал хугацаанд авч байсан цалинг сар бүрээр нь түүвэрлэсэн ******************************************ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дүгээр лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *********************, ********************* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Иймд хүсэлт гаргагч *********************ын **** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ****************************************** сумын *********************ний бага сургуульд жижүүр, галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *********************ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ********************* овогт *********************ийн *********************ын **** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ****************************************** сумын *********************ний бага сургуульд жижүүр, галчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *********************ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА