Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 197/ШШ2025/03662

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*** ББСБ” ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,714,247.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03-р сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04-р сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05-р сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06-р сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07-р сарын 25-ны өдөр 914,247.79 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,378.00 төгрөгөөс 21,189 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 21,189 төгрөг, хариуцагчаас 21,189 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*** ББСБ” ХХКомпанид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Зохигч, тэдний төлөөлөгчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР