Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 311/ШШ2025/00194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........ Завхан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Сонгино сумын .......... багт оршин суух хаягтай .........

Хариуцагч: Завхан аймгийн Сонгино сумын ....... багт оршин суух хаягтай .......... нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,391,859.21 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж........., нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ......... нарт хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдааны товыг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ....... дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ........... нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч ......... ББСБ-ын Завхан салбар нь хариуцагч................. нараас зээлийн гэрээний үүрэгт 4,391,859.21 төгрөг гаргуулах тухай нэхмэжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ...... ББСБ-ын Завхан салбар нь хариуцагч ........ нартай 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/1502300521 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нар нь 4,700,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаандаа үндсэн үүргийг гүйцэтгээгүй бол зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.

3. Нэхэмжлэгч .......ББСБ-ын Завхан салбар нэхэмжлэлийн шаардлагадаа: .......... нар нь *******и ББСБ-ын Завхан аймаг дахь салбараас 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/1502300521 тоот зээлийн гэрээ байгуулан 4,700,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй авсан. 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,752,374.47, үндсэн зээлийн хүү 615,463.53, нэмэгдүүлсэн хүү 24,021.21, нийт 4,391,859.21 төгрөгийг гаргуулах гэжээ.

Хариуцагч .........нар хариу тайлбараа өгөөгүй байна.

4. Нэхэмжлэгч ......... ББСБ-ын Завхан салбар, хариуцагч......... нарын хооронд цахим зээлийн эрх нээх гэрээ бичгээр байгуулагдаж, зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугцааанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр хуулчилсан байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Хариуцагч нар нь үндсэн болон ашигласан хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөхөөр хуульчилсан байна.

Хариуцагч нар нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,752,374.47 төгрөг, үндсэн зээлийн хүү 615,463.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,021.21 төгрөг, нийт 4,391,859.21 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ......ББСБ-ын Завхан салбарт олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч нарт гардуулж, хариу тайлбараа 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн дотор ирүүлэх үүргийг хүлээлгэсэн байна. Гэвч хариуцагч дээрх хугацаанд хариу тайлбар болон түүнийг нотолсон баримтуудаа шүүхэд ирүүлээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Зохигч шүүх хуралдаанаас өмнө энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан ба хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагын талаар хариу тайлбараа ирүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас 85,220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ............ нараас үндсэн зээлийн үлдэгдэл 3,752,374.47 төгрөг, үндсэн зээлийн хүү 615,463.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,021.21 төгрөг, нийт 4,391,859.21 /дөрвөн сая гурван зуун ерэн нэгэн мянга найман зуун тавин есөн төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ......... ББСБ-ын Завхан салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,220 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............нараас 85,220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ