Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 303/ШШ2025/00262

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: ****************************************************************************************,

Хариуцагч: ***************************************************************, *********************ийн ***********************,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн нийт ************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********************** нь ***********************д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн нийт ********** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *********************** нь хариуцагч *********************** нь нэхэмжлэлийн шаардлага нийт ****************** төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгч байгууллагын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн *** дүгээр албан бичгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 9,503.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***********************-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***********************д холбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн нийт ************** төгрөг тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч *********************-ийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 9,503.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***********************-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ         Г.БАТЗАЯА