Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/03379

 

 

 

 

 

     2025         03            27                                         197/ШШ2025/***

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “******” ХХКомпани /регистрийн дугаар *****/-н нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Д.Н /регистрийн дугаар ********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,130,876.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “******” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Д.Н нь 2022 оны 05-р сарын 17-ны өдөр **** тоот барьцаат зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, 3,509,910 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй 687 хоногийн хугацаа хэтрүүлсэн, 2022 оны 01-р сарын 05-ны өдрөөс төлөлт хийгээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 2.7-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож мөнгөн дүнгээс 4,718,940 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 951,939.67  төгрөг, нотариатын зардал 9300 төгрөг, нийт 3,130,876.37 төгрөгийг Д.Н-ээс гаргуулж өгнө үү” гэжээ.

” гэжээ.

2. Нэхэмжлэгч “******” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

“******” ХХКомпани нь Д.Н-тэй 2022 оны 05-р сарын 17-ны өдөр **** тоот “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 1,699,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлжээ. (хх9-12)

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагчид 2025 оны 02-р сарын 14, 17-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг шуудангаар гардуулсан (хх13-14) бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4.-т зааснаар “Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримт”-ыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгжүүлээгүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ Д.Н биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,130,876.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.”,  100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

Хариуцагч Д.Н нь 2025 оны 02-р сарын 14-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардан авч, шүүхээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, шүүх хуралдааны товыг хариуцагчийн *****  дугаарын утас болон цахим хаягт 2025 оны 03-р сарын 21-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуульд нийцнэ.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Д.Н-ээс 65,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт 3,130,876.37 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******” ХХКомпанид олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 65,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******” ХХКомпанид олгосугай.     

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.БЯМБААБААТАР