Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/03797

 

 

 

 

 

 

 

       2025        04          03                                         197/ШШ2025/***

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “******” ХХКомпани /регистрийн дугаар ****/-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: З.Т /регистрийн дугаар ******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 2,750,017.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “******” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “З.Т нь 2022 оны 05-р сарын 31-ний өдөр ****** тоот санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулан 2,019,000 төгрөгийн зээлийг нэг сарын 2,55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч З.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 732 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан. Иймд З.Т-тай байгуулсан гэрээний 6.1, 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасныг үндэслэн 2,750,017.80 төгрөг гаргуулж өгнө үү" гэжээ.

 

2. Нэхэмжлэгч “******” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

“******” ХХКомпани нь З.Т-тай 2022 оны 05-р сарын 31-ний өдөр **** тоот барьцаат зээлийн гэрээ/хх10-15/-г байгуулан Huawei Nova 9 загварын гар утсыг 2,019,000 төгрөгийг нэг сарын 2,55 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай олгожээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцогддог тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагчид 2025 оны 02-р сарын 25-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг шуудангаар гардуулсан (хх13-15) бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4.-т заасан “Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримт”-ыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ З.Т нь биелүүлээгүй, улмаар зээлийн хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээ/2.6 дахь заалт/-ний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хуульд нийцсэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 2,750,017.80 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн болно.

 

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.”,  100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Хариуцагч З.Т-д нэхэмжлэлийг хувийг гардан авсан, шүүхээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, шүүх хуралдааны товыг 2025 оны 03-р сарын 31-ний өдөр хариуцагчийн **** дугаарын утсанд мэдэгдсэн, мөн шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн (хх23-25) боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуульд нийцнэ.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,951 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч З.Т-аас 58,951 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч З.Т-аас зээлийн гэрээний үүрэгт 2,750,017.80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******” ХХКомпанид олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 58,951 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******” ХХКомпанид олгосугай.     

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.БЯМБААБААТАР