Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/03770

 

 

 

 

 

 

 

 

      2025         04          03                                          197/ШШ2025/03770

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “***** ББСБ” ХХКомпани /регистрийн дугаар ****/-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш.А /регистрийн дугаар *****/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 1,693,949.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “***** ББСБ” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Ш.А нь 2021 оны 09-р сарын 17-ны өдөр *****, ***** тоот онлайн зээлийн манай байгууллагаас 6 сарын хугацаатай 1,000,000 төгрөгийг сарын 3, 3,06 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн. Зээлдэгч Ш.А нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй тул онлайн зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,000,000 төгрөг, хүү 738,824.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 203,702.87 төгрөг, хууль зүйн туслалцааны зардал 154,000 төгрөг, нийт 1,693,949.76 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч “***** ББСБ” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

“***** ББСБ” ХХКомпани нь Ш.А-тай 2021 оны 09-р сарын 17-ны өдөр ******* дугаартай “Онлайн зээлийн гэрээ”-г байгуулж, 1 сарын 3,06 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 500,000 төгрөг, мөн өдрөө ******** дугаартай “Онлайн зээлийн гэрээ”-г байгуулан 500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 сарын 3 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн байна. (хх10-15)

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх онлайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагчид 2025 оны 02-р сарын 25-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг шуудангаар гардуулсан (хх17-18) бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4.-т заасан “Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримт”-ыг шүүхэд ирүүлээгүй, уг үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тооцно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ Ш.А биелүүлээгүй, улмаар зээлийн хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хуульд нийцсэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1,693,949.76 төгрөг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.”,  100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Хариуцагч Ш.А нь 2025 оны 02-р сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардан авч, шүүхээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, шүүх хуралдааны товыг хариуцагчийн ***** дугаарын утсанд 2025 оны 03-р сарын 31-ний өдөр мэдэгдсэн, шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн (хх20-22) боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуульд нийцнэ.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Ш.Аас 42,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ш.А-аас зээлийн гэрээний үүрэгт 1,693,949.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “***** ББСБ” ХХКомпанид олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 42,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “***** ББСБ” ХХКомпанид олгосугай.     

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.БЯМБААБААТАР