Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль,

хохирогч М.М-, Г.Т-,

иргэний хариуцагч Э.Ч-,

шүүгдэгч Ч.М-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Ч-тын М-д холбогдох эрүүгийн 1803000010088 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Ч-тын М- /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.М- нь 2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн амны уулзвараас баруун тийш явах замд “.....0” маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Toyota Prius-20” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Г.Т-ын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч М.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө хохирогч нарт хохирол учруулсан, хохирол төлбөрийг төлж барагдуулна гэв.

Хохирогч Г.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 01 цагийн үед найзтайгаа Их тэнгэрийн амны уулзвараас баруун тийш явж байтал эсрэг урсгалаас гэнэт машин ороод ирэхээр нь баруун тийшээ хашлага руу дараад мөргөлдсөн. Би хэсэг хугацаанд ухаан алдсаны дараа сэргэж машинаасаа гарч, дараа нь Мыг гаргасан. Ослын улмаас миний хоёр ташааны мах тасарсан, тархиндаа гэмтэл авсан. Хохирлоо нарийн тооцоогүй ойролцоогоор 2.000.000 гаруй төгрөг байгаа. Мөн Мын эмчилгээний зардлыг би төлсөн гэв.                

Хохирогч  М.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө найз Г.Т-тай явж байхад гэнэт урсгал сөрөөд машин ороод ирсэн. Ослын улмаас миний 2-р хавирга, 5-р хавирга хугарсан. Миний сав хазайсныг ослын дараа мэдсэн. Хавтаст хэрэгт баримтаар эмчилгээний зардлыг хавсаргасан байгаа. Надад 630.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан ба уг зардлыг Т- төлсөн гэв.

Иргэний хариуцагч Э.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би “.....0” маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч юм. М- ах миний машинаар халтуур хийж амьдралаа авч явдаг. Миний ажил гэртээ ойрхон учраас тээврийн хэрэгслээ жолоодоод байдаггүй, ахдаа өгчихдөг юм. 2017 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө намайг гэртээ амарч байхад эгч залгаад “осол гарсан, ах чинь гэмтэл орчихлоо” гэж хэлсэн.  Хохирогчийн хохирлыг төлж барагдуулна гэв.      

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Ч.М- 2018.02.09-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Болор-Эрдэнийн хамт дүү Ч-ийнд очиж 39-25УБЧ улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг зөвшөөрөлтэй аваад гадуур ажилтай явсан. Шөнө 00 цагийн үед Зайсангийн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ 40-50 орчим км/цагийн хурдтай гэртээ харих гэж явж байгаад машинтай мөргөлдсөн. Би тухайн үед эсрэг урсгалд орсон эсэхээ мэдэхгүй байгаа. Хөдөлгөөн бага, зам халтиргаатай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би ойрын гэрэл дээрээ явсан. Эхнэр бид хоёр архи уугаагүй эрүүл байсан. Манай эхнэр жолоочийн хажуу талын урд сандалд сууж явсан. Манай машины жолооны хүрд баруун гар талдаа байсан. Гэмтсэн хүний эмчилгээнд гарсан мөнгийг төлж барагдуулна. Мөн машины хохирлыг төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 96-97-р хуудас/,

 

2. Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ М.М- 2018.01.31-ний өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн үед найз Т-ын эзэмшлийн 19-89УНР улсын дугаартай Т.Приус маркийн автомашинд суугаад Их тэнгэрийн амны баруун талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байхад эсрэг урсгалд явсан Т.Приус маркийн автомашин гэнэт урсгал сөрөөд машин зам дээр хөндөлдөөд орж ирэхээр нь Т- баруун гар тийшээгээ жолоогоо дарахад мөргөлдөөд замын хажуу талын төмөр хашлага тулаад зогссон. Хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Т- намайг машинаас гаргасан. Т- бид хоёр хамгаалах бүсээ зүүсэн байсан. Мөргөсөн машин дотор жолоочоос гадна нэг эмэгтэй хүн байсан. Мөргөсөн машины жолооч нь биедээ хүнд гэмтэл авсан байсан. Жолооч эрэгтэй цээж нүцгэн байсан. Хамт явсан эмэгтэй нь фудволктой байсан. Миний бодлоор архи уусан байсан байх гэж бодож байна. Мөргөсөн машины жолооч ах машинаа асаагаад хөдлөх гээд л байсан. Замаар явсан хүмүүс цагдаа, түргэн дуудсан гэж байсан. Нэг эгч намайг машин дотор байхад ирээд “зүгээр үү” гэж асуусан. Тухайн үед машиныг Т- жолоодож явсан. Т- гайгүй хурдтай явсан. Замын хажуу талын гэрэлтүүлэг байхгүй, хөдөлгөөн байхгүй, зам халтиргаатай байсан. Их хүчтэй мөргөлдсөн. Тухайн үед миний цээжээр өвдөж байсан. Би цээжээ тэврээд мөргөсөн машин дээр очиход жолооч, зорчигч хоёр хоёулаа бүсээ зүүгээгүй байсан. Мөргөсөн машины жолооч “эрүү хөдлөхгүй байна. Түргэн дуудаач” гэхэд хамт явж байсан эмэгтэй нь уйлаад байсан. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-22-р хуудас/,

 

3. Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Г.Т- 2018.01.16-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 12 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө 00 цагийн үед ажлаасаа найз Мын хамт  гарсан. Би аавынхаа эзэмшлийн ..... улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг жолоодож, М жолоочийн хажуу талын урд сандалд суугаад явж байсан. Би Мыг Зайсанд байдаг гэрт нь хүргэж өгөхөөр Хан-Уул дүүргийн Их тэнгэрийн амны баруун замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ 35-40 орчим км/цагийн хурдтай ойрын гэрэл дээрээ явж байхад эсрэг урсгалд өөдөөс ирж явсан автомашин нилээн дөхөж ирээд гэнэт урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд тал руу мөргөөд эргэхдээ зүүн хажуу талын хаалга орчим мөргөсөн. Би тэр дороо тоормос гишгээд зогссон. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд автомашины урдаас аваарын дэрнүүд гарчихсан байсан. М бид хоёр хоёулаа суудлынхаа бүсийг зүүсэн явсан. Би эхлээд машинаасаа гараад, дараа нь Мыг машинаас гаргасан. Мөргөсөн машин хөндөлдөөд ертөнцийн зүгээр урагшаагаа харсан байдалтай зогссон байсан. Машинд жолоочоос гадна нэг эмэгтэй хүн байсан. Мөргөсөн машины хоёр хүнийг түргэн тусламж аваад явсан. Цагдаа хэргийн газарт хэмжилт хийсний дараа М бид хоёр Гэмтлийн эмнэлэг явсан. Тухайн үед зам халтиргаатай, шулуун, тэгш зам байсан. Замын хажуу тал гэрэлтүүлэггүй харанхуй байсан. Би эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон. Одоогоор 1 сая гаран төгрөгийн эмчилгээний зардал гараад байна. Мөн би Мын эмчилгээний зардлыг төлсөн. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-31-р хуудас/,

 

4. Иргэний нэхэмжлэгч С.Г- 2018.01.17-ны өдөр мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр миний эзэмшлийн автомашиныг хүү Г.Т- зөвшөөрөлтэй жолоодож явсан. Манай хүү Т- нь жолооны эрхийн үнэмлэхтэй. Осол болсон талаар тухайн оройдоо хүүгээсээ мэдээд осол хэргийн газарт очсон. Намайг очиход түргэн тусламж болон цагдаа ирчихсэн байсан. Машиныг засаж янзлуулаагүй. Нөгөө машины жолооч мөнгө төгрөг өгөөгүй. Машины хохирол болон журмын хашааны мөнгө, ачилтын мөнгө зэргийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

 

5. Иргэний хариуцагч Э.Ч- 2018.02.09-ний өдөр мэдүүлэхдээ: ...Тухайн осол болсон өдөр 12 цагийн үед манай гэрт М- ах ирээд гадуур ажил хөөцөлдөнө гээд миний машиныг авч явсан. Бид нар нэг хашаанд байдаг юм. Осол болсон талаар тэр шөнөдөө Болор-Эрдэнэ утсаар хэлсэн. М- ах “В” ангилалын жолоочийн эрхийн үнэмлэхтэй. Машинд их эвдрэл гэмтэл учирсан. Машиныг журмын хашаанаас авсан. Надад машинтай холбоотой М- ахаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй. Машиныг би өөрөө зөвшөөрөөд М- ахад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

 

6. Гэрч О.Н- 2018.01.21-ний өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн үед би машинд суугаад Их тэнгэрийн амны замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ явж байсан. Манай машины урд явсан Т.Приус-20 маркийн автомашин дунд зэргийн хурдтай явж байсан. Манай машин Т.Приус-20 маркийн автомашины хойноос 50-60 орчим метрийн зайтай явж байхад эсрэг урсгалд явсан машины гэрэл хоёр тийшээгээ болоод зам дээр гулгаад байгаа юм шиг яваад байсан. Тухайн орой машины хөдөлгөөн сийрэг, зам гулгаатай байсан. Эсрэг урсгалд явж байсан машин гэнэт урсгал сөрж орж ирээд миний машины урд явсан машиныг мөргөсөн. Би тоормос гишгээд зам дээр гулгаад хойно нь зогссон. Хоёр машинаас хүмүүс  бууж ирэхгүй байхаар нь би машинаасаа буугаад Т.Приус-20 маркийн автомашин дээр очоод арын хаалгыг нь онгойлгоход нэг эмэгтэй хүн сууж байсан. 2 аваарын дэр нь гарчихсан байсан. Намайг хаалга онгойлгоход нөгөө эмэгтэй машинаас буугаад доошоо суугаад амьсгалж чадахгүй байсан. Жолооч нь бууж ирсэн. Тэгээд 102, 103-т дуудлага өгсөн. Дараа нь Т.Приус-10 маркийн автомашины дээр очиход жолооч нь буухгүй хөдлөөд явах гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1033 дугаартай дүгнэлтэнд:

1. М.М-ын биед баруун талд 2-р хавирга зөрөөтэй, 5-р хавирга зөрөөгүй далд хугарал, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 68-р хуудас/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1032 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Т-ын биед биеийн доргилт, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-ийн 71-р хуудас/,

 

9. Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №60 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.Приус маркийн .....улсын дугаартай автомашины жолооч Ч.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Т.Приус маркийн ..... улсын дугаартай автомашины жолооч Г.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. /хх-ийн 88-р хуудас/,

 

10. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р хуудас/,

11. Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/,

12. Бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,

13. Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 15-16-р хуудас/,

14. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 44-р хуудас/,

15. ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 50, 52, 54-55-р хуудас/,

16. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77, 82-р хуудас/,

17. Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 57-р хуудас/,

18. “Вендо” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 72-74-р хуудас/,

19. “Ашид Билгүүн” ХХК-ийн тайлан /хх-ийн 79-81-р хуудас,

20. Хохирогч М.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- “ЭН АР БИ” ХХК-ийн захирлын тушаал /хх-ийн 24-р хуудас/,

- хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 25-26-р хуудас/,

21. Хохирогч Г.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/,

- жолоочийн үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35-р хуудас/,

22. Шүүгдэгч Ч.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- урьд ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 99-р хуудас/,

- Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 101-р хуудас/,

- гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 102-р хуудас/,

- жолоочийн үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 104-р хуудас/ зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Ч.М-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ч.М- нь 2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн амны уулзвараас баруун тийш явах Зайсангийн замд “.....0” маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Toyota Prius-20” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч Г.Т-ын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч М.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч М.М-ын ...Их тэнгэрийн амны баруун талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байхад эсрэг урсгалд явсан Т.Приус маркийн автомашин гэнэт урсгал сөрөөд зам дээр хөндөлдөөд орж ирэхээр нь Т- баруун гар тийшээгээ жолоогоо дарсан боловч мөргөлдөөд замын хажуу талын төмөр хашлага тулаад зогссон. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Т- намайг машинаас гаргасан. Т- бид хоёр хамгаалах бүсээ зүүсэн байсан. Мөргөсөн машин дотор жолоочоос гадна нэг эмэгтэй хүн байсан. Мөргөсөн машины жолооч нь биедээ хүнд гэмтэл авсан байсан. ... Их хүчтэй мөргөлдсөн. Тухайн үед миний цээжээр өвдөж байсан. Би цээжээ тэврээд мөргөсөн машин дээр очиход жолооч, зорчигч хоёр хоёулаа бүсээ зүүгээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-22-р хуудас/,

 

2. Хохирогч Г.Т-ын ... Хан-Уул дүүргийн Их тэнгэрийн амны баруун замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ 35-40 орчим км/цагийн хурдтай ойрын гэрэл дээрээ явж байхад эсрэг урсгалаас өөдөөс ирж явсан автомашин нилээн дөхөж ирээд гэнэт урсгал сөрж орж ирээд миний машины зүүн урд тал руу мөргөөд эргэхдээ зүүн хажуу талын хаалга орчим мөргөсөн. Би тэр дороо тоормос гишгээд зогссон. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. ... Би эхлээд машинаасаа гараад, дараа нь Мыг машинаас гаргасан. Мөргөсөн машин хөндөлдөөд ертөнцийн зүгээр урагшаагаа харсан байдалтай зогссон байсан. ... Мөргөсөн машины хоёр хүнийг түргэн тусламж аваад явсан. ... Би эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон...гэх мэдүүлэг /хх-ийн 27-31-р хуудас/,

 

3. Иргэний нэхэмжлэгч С.Г-ийн ...Тухайн өдөр миний эзэмшлийн ..... улсын дугаартай автомашиныг хүү Г.Т- миний зөвшөөрөлтэй жолоодож явсан. ... Машиныг засаж янзлуулаагүй. ... Машины хохирол болон журмын хашааны мөнгө, ачилтын мөнгө зэргийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

 

4. Иргэний хариуцагч Э.Ч-ий ...Тухайн осол болсон өдөр 12 цагийн үед манай гэрт М- ах ирээд гадуур ажил хөөцөлдөнө гээд миний машиныг авч явсан. ...Машинд их эвдрэл гэмтэл учирсан. Машиныг журмын хашаанаас авсан. Надад машинтай холбоотой М- ахаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй. Машиныг би өөрөө зөвшөөрөөд М- ахад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

 

5. Гэрч О.Н-ын ... Их тэнгэрийн амны замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ явж байсан. ... Манай машин Т.Приус-20 маркийн автомашины хойноос 50-60 орчим метрийн зайтай явж байхад эсрэг урсгалд явсан машины гэрэл хоёр тийшээгээ болоод зам дээр гулгаад байгаа юм шиг яваад байсан. ... Эсрэг урсгалд явж байсан машин гэнэт урсгал сөрж орж ирээд миний урд явсан машиныг мөргөсөн. Би тоормос гишгээд зам дээр гулгаад хойно нь зогссон...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1033 дугаартай дүгнэлтэнд:

1. М.М-ын биед баруун талд 2-р хавирга зөрөөтэй, 5-р хавирга зөрөөгүй далд хугарал, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 68-р хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1032 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Т-ын биед биеийн доргилт, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-ийн 71-р хуудас/,

 

8. Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №60 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.Приус маркийн .....улсын дугаартай автомашины жолооч Ч.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Т.Приус маркийн ..... улсын дугаартай автомашины жолооч Г.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн үндэслэлгүй байна. /хх-ийн 88-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ч.М-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ч.М-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нараас шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ч.М-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ч.М- нь 2017 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн амны уулзвараас баруун тийш Зайсангийн замд “.....0” маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас  бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Toyota Prius-20” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Г.Т-ын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч М.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Г.Т-, М.М-, иргэний нэхэмжлэгч С.Г-, иргэний хариуцагч Э.Ч-, гэрч О.Н- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1032, 1033 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн №60 дүгнэлт, “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Ч.М- нь ам бүл 5, эхнэр 3 хүүхэдийн хамт амьдардаг, тогтмол орлогогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Хохирол төлбөрийг цаашид төлж барагдуулах хүсэлттэй байгаа” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Ч.М- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч М.М-ын  эмчилгээний зардалд 630.000 төгрөг, хохирогч Г.Т-ын эмчилгээний зардалд 1.830.500 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэргийн 37-39, 41, 43, 69-р хуудсанд авагдсан баримтуудаар хохирогч М.М-д 638.000 төгрөгийн, хохирогч Г.Т-ад 1.420.500 төгрөгийн зардал гарсан, иргэний нэхэмжлэгч С.Г-ийн эзэмшлийн Тоёота-Приус-20 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 6.150.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардалд 178.000 төгрөг, тээврийн хэрэгслийн ачилт болон оношлогооны зардалд 390.000 төгрөг, нийт 6.718.000 төгрөгийн зардал гарсан болох нь хавтаст хэргийн 40, 42, 72-73, 75-р хуудсанд авагдсан баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

           Шүүгдэгч Ч.М-ын буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан хэдий ч иргэний хариуцагч Э.Ч- нь өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ч.М-д шилжүүлэн өгсөн тул бусдад учирсан гэм хорыг хамтран хариуцах нь зүйтэй гэж үзлээ.

           Иймд шүүгдэгч Ч.М-аас 4.388.250 төгрөг, иргэний хариуцагч Э.Ч-эс 4.388.250 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Г.Т-ад 1.420.500 төгрөг, хохирогч М.М-д 638.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Г-т  6.718.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.