| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00134/И |
| Дугаар | 303/ШШ2025/00271 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 303/ШШ2025/00271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: **************************************************************, ***************** овогт *****************ийн *****************,
Хүсэлтийн шаардлага: *****************тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ***************** нь *****************тай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие *****************тай **** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс хойш хамтран амьдарч эхэлсэн. Тэр үеэс хойш гурван хүүхэд төрүүлсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй. **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ***************** зуурдаар насан барсан. Бид хамтран амьдрах хугацаанд ********************************** сумын ***************** багт амьдарч байсан. Иймд **** оны ** дүгээр сараас **** оны ** дүгээр сарын **-ны өдөр хүртэл *****************тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
2. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ********************************** сумын ** дугаар багийн засаг даргын **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ** дүгээр, **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ** дугаар, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар албан бичгүүд, нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдүүд болох охин *****************, *****************, хүү ***************** нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ************** дүгээр болон **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ********* дүгээр хүн амын тооллогын лавлагаанууд, хүсэлт гаргагчийн *********************** дугаар гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн *** дугаар лавлагаа, ****-**** онуудын мал, тэжээвэр, амьтад, хашаа, худгийн тооллогын баримтын хуулбарууд, **** оны гэрэл зураг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын улсын байцаагчийн зөвлөмжийн хуудас зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр *****************, ***************** нарын гэрчийн мэдүүлэг, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ***************** нь *****************тай **** оны ** дүгээр сараас **** оны ** дүгээр сарын **-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэжээ.
4. Хүсэлт гаргагч ***************** нь ********************************** суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6. Учир нь: Хүсэлт гаргагч ***************** нь талийгаач *****************тай **** оны ** дүгээр сард хурим найраа хийн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд **** оны ** дүгээр сарын **-ны өдөр охин *****************, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр хүү *****************,**** оны ** дүгээр сарын **-ны өдөр охин ***************** нар тус тус төрж аав *****************гаар овоглон гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь тэднийг нэг ам бүлийн бүртгэлд тухайн суманд олон жил амьдарсан талаар тодорхойлсон ********************************** сумын ** дугаар багийн засаг даргын **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ** дүгээр, **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ** дугаар,**** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар албан бичгүүд, хүүхдүүд болох охин *****************, *****************, хүү ***************** нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд, Хүн ам, орон сууцны **** оны улсын тооллогын бүртгэлд ********************************** сумын *****************ын ** дугаар багийн ***************** өвөлжөөний оршин суугч өрхийн тэргүүн ***************** ургийн овогтой *****************ын *****************, **** оны ** сард төрсөн, ** настай, малчин, эхнэр ***************** ургийн овогтой *****************ийн *****************, **** оны ** сард төрсөн, ** настай, малчин, охин *****************гийн *****************, **** оны ** сард төрсөн, ** настай, малчин, хүү *****************ийн *****************, **** оны ** сард төрсөн, ** настай, охин *****************ийн *****************, **** оны ** сард төрсөн, ** настай гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын **** оны **дүгээр сарын **-ны өдрийн ************ дүгээр болон **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн *************** дүгээр хүн амын тооллогын лавлагаа, хүсэлт гаргагч ***************** нь гэрлэлтгүй талаарх ***************** дугаар гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ********* дугаар лавлагаа, ****-**** оны хооронд өрхийн тэргүүн *****************ийн нэр дээр малаа тоолуулж байсан, тус баримтны малчдын мэдээлэл хэсэгт *****************, ***************** гэж бүртгүүлж байсан талаарх Баянхонгор аймгийн архивын тасгийн **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн *** дугаар лавлагаа болон ****-**** онуудын мал, тэжээвэр, амьтад, хашаа, худгийн тооллогын баримтын хуулбарууд, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч *****************, ***************** нарын мэдүүлэг зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7. Хүсэлт гаргагч *****************, талийгаач ***************** нар нь үр хүүхэд төрүүлэн өсгөж, мал маллан хамтран амьдарч байсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлт гаргагч *****************, талийгаач ***************** нарыг хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.
8. Иймд хүсэлт гаргагч *****************ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, талийгаач *****************тай **** оны ** дүгээр сараас **** оны ** дүгээр сарын **-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ***************** овогт *****************ийн *****************, ***************** овогт *****************ын ***************** **** оны ** дүгээр сараас **** оны ** дүгээр сарын **-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч *****************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА