Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/01319

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2, 4, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага 2,475,000 төгрөгийн 75,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 2,400,000 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор 1,400,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,550 төгрөгөөс 27,275 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 27,275 төгрөг, хариуцагч *******ээс 27,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус тайлбарласугай.

 

  

ШҮҮГЧ  Д.ДАВААДОРЖ