| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00202/И |
| Дугаар | 305/ШШ2025/00226 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 305/ШШ2025/00226
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би
Нэхэмжлэгч: ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* холбогдох,
үндсэн үндсэн зээийн үлдэгдэл 747,805 төгрөг, хүү 776,278.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,700.68 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 1,646,784.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7102964755 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,635,784.12 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 1,646,784.12 төгрөгийг хариуцагч *********-аас гаргуулах... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********-ийн хүсэлтийн агуулга ...********* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *********-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бүхэлд нь барагдуулж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хариуцагч ********* нь үндсэн үндсэн зээийн үлдэгдэл 747,805 төгрөг, хүү 776,278.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,700.68 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 1,646,784.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлжээ.
********* ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10/2810 дугаар албан бичгээр *********-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, ********* нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 35 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгожээ.
Үүнтэй холбогдуулан ********* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,300 төгрөгийн тал хувь 20,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,650 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ********* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *********-д холбогдох үндсэн үндсэн зээийн үлдэгдэл 747,805 төгрөг, хүү 776,278.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111,700.68 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 1,646,784.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,300 төгрөгийн тал хувь 20,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,650 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ********* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА