| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Даваадорж |
| Хэргийн индекс | 197/2025/03337/И |
| Дугаар | 197/ШШ2025/01460 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/01460
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2, 4, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 1,464,100 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, , 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 234,334 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 234,334 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 234,334 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 234,334 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор 234,334 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 234,334 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,990 төгрөгөөс 18,995 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 18,995 төгрөг, хариуцагч *******аас 18,995 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* СӨХ-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ