| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00152/И |
| Дугаар | 303/ШШ2025/00272 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 303/ШШ2025/00272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***************************************************************, ***************** овогт *****************ын *****************гийн хүсэлттэй
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ***************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ***************** нь **** оны ** дугаар сард ** дугаар ангиа төгсөн ********************************** сумын ***************** нэгдэлд илгээлтээр ***************** ажиллаж байсан. Ингээд **** он дуустал малчин саальчнаар ажиллаж байгаад нэгдэл тарж компани болох хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул миний **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ********************************** сумын ***************** нэгдэлд *****************аар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар архивын лавлагаа, ********************************** сумын ***************** нэгдлийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай тушаал, түүний хавсралт, ********************************** сумын ***************** нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай тогтоол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаартай мал тооллогын мэдээллийн лавлагаа, хүсэлт гаргагч *****************ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *****************ийн ХААТР-1 маягт, гэрч *****************, ***************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч *****************ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ********************************** сумын ***************** нэгдэлд *****************аар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ***************** нь **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ********************************** сумын ***************** нэгдэлд *****************аар ажиллаж байсан болох нь архиваас нотлох баримт түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар архивын лавлагаа, ЕБС-ын ** дугаар анги төгсөгчдийг үйлдвэрлэлд хуваарилах тухай *****************г ** дугаар хэсэгт үхэрчнээр томилсон талаарх ********************************** сумын ***************** нэгдлийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай тушаал, түүний хавсралт, нэгдэлд гишүүнээр элсүүлэх тухай ********************************** сумын ***************** нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай тогтоол, түүний хавсралт, ****-**** онуудад сар бүр авч байсан цалинг бичиж олгосон байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *****************, ***************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч *****************ийн талаар **** оны ** дугаар сарын **-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын *** дугаар бүртгэлд: овог, нэр ***************** овогтой *****************, ажилладаг байгууллага-** жилийн дунд сургууль, эрхэлдэг ажил-** дугаар анги, эрхэлж эхэлсэн он-**** он, оршдог сум-******************* гэж тэмдэглэжээ.
5. Хүсэлт гаргагч *****************ийн хөдөлмөрийн дэвтрийг **** онд нэгдлийн дарга ***************** нээсэн, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, гэрэл зураг зэргээр нь *****************ийн хөдөлмөрийн дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.
6. Иймд хүсэлт гаргагч *****************ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ********************************** сумын ***************** нэгдэлд *****************аар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *****************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ***************** овогт *****************ын *****************ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ********************************** сумын *****************нэгдэлд *****************аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *****************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА