| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00271/И |
| Дугаар | 305/ШШ2025/00259 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 305/ШШ2025/00259
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би
Нэхэмжлэгч: ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********-т холбогдох,
Үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 345,766 төгрөг, шимтгэл 10,000 төгрөг, нийт 1,355,766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч ********* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ********* ХХК нь ********* овогтой *********-тай 2024-10-16-ны өдөр 48723 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2024 оны 10 сарын 16-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ********* тоот зээлийг ********* банк дахь ********* тоот дансанд зээлдэгч ********* нь шилжүүлэн авсан.
2. 2024 оны 10 сарын 16-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ********* тоот зээлийг ********* банк дахь ********* тоот дансанд зээлдэгч ********* нь шилжүүлэн авсан.
3. 2024 оны 10 сарын 16-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ********* тоот зээлийг ********* банк дахь ********* тоот дансанд зээлдэгч ********* нь шилжүүлэн авсан.
4. 2024 оны 10 сарын 17-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ********* тоот зээлийг ********* банк дахь ********* тоот дансанд зээлдэгч ********* нь шилжүүлэн авсан.
5. 2024 оны 10 сарын 17-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000625354 тоот зээлийг ********* банк дахь ********* тоот дансанд зээлдэгч ********* нь шилжүүлэн авсан.
Хариуцагч ********* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-23-ны өдрийн байдлаар:
1. ********* тоот зээл 2024 оны 11 сарын 15-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 189 хоногийн хүү 69,300 төгрөг + шимтгэл 2,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 69,300, нийт 271,300 төгрөг
2. ********* тоот зээл 2024 оны 11 сарын 15-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 189 хоногийн хүү 69,300 төгрөг + шимтгэл 2,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 69,300 нийт дүн 271,300 төгрөг
3. ********* тоот зээл 2024 оны 11 сарын 15-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 189 хоногийн хүү 69,300 төгрөг + шимтгэл 2,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 69,300, Нийт дүн 271,300 төгрөг
4. ********* тоот зээл 2024 оны 11 сарын 16-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 188 хоногийн хүү 68,933 төгрөг + шимтгэл 2,000 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 68,933, нийт дүн 270,933 төгрөг,
5. ********* тоот зээл 2024 оны 11 сарын 16-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 188 хоногийн хүү 68,933 төгрөг + шимтгэл 2,000 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 68,933, нийт дүн 270,933 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 1,000,000 төгрөг, нийт хүү 345,766 төгрөг, шимтгэл нийлбар 10,000 төгрөг, бүгд нийлээд 1,355,766 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч*********тайлбарын агуулга: Миний бие *********-аас 1,000,000 төгрөгийн зээл авсан. Хүү 345,766 төгрөг, шимтгэл 10,000 төгрөг, нийт 1,355,766 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 06-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ********* нь нэхэмжлэгч ********* ХХК-ийн үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 345,766 төгрөг, шимтгэл 10,000 төгрөг, нийт 1,355,766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй *********-т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,642.25 төгрөгнөөс 18,321.125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,321.125 төгрөгийг, хариуцагчаас 18,321.125 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********нь нэхэмжлэгч ********* ХХК -ийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 345,766 төгрөг, шимтгэл 10,000 төгрөг, нийт 1,355,766 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,642.25 төгрөгнөөс 18,321.125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,321.125 төгрөгийг, хариуцагч*********-аас 18,321.125 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА