| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00116/И |
| Дугаар | 301/ШШ2025/00184 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 301/ШШ2025/00184
301/ШШ2025/00184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Б сумын Х багт оршин суух, Б овогт Оын Пын хүсэлттэй,
“Мал маллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.П нь “Мал маллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
1. О.П миний бие нь 1972 онд төрсөн. Нөхөр Бтэй 1994 онд гэр бүл болж 1994 оноос одоог хүртэл мал маллаж амьдарч байна. Бид гэр бүл болоод А аймгийн Ц сумын А багт мал маллаж амьдарч байгаад А аймгийн Б суманд шилжин очсон. Миний бие малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох гэтэл А аймгийн Ц сумын Абагт мал маллаж байсан байдлыг нотлох 1995-1997 онуудын малын А данс нь архив шүүлгээд гараагүй тул Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл болон төв зөвлөл нь миний тухайн онуудын мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Би өндөр настны тэтгэвэр тогтоолгох зорилготой 1995-1997 онд маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд О.П миний Архангай аймгийн Ц сумын А багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.П гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 1972 онд төрсөн. Нөхөр Бтэй 1994 онд гэр бүл болж 1994 оноос одоог хүртэл мал маллаж амьдарч байна. Бид гэр бүл болоод А аймгийн Ц сумын Абагт мал маллаж амьдарч байгаад А аймгийн Б суманд шилжин очсон. Миний бие малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох гэтэл Архангай аймгийн Ц сумын Абагт мал маллаж байсан байдлыг нотлох 1995-1997 онуудын малын “А” данс нь архив шүүлгээд гараагүй тул Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл болон төв зөвлөл нь миний тухайн онуудын мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Би өндөр настны тэтгэвэр тогтоолгох зорилготой 1995-1997 онд маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд О.П миний А аймгийн Ц сумын Абагт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэв.
2. Хэрэгт хүсэлт гаргагчаас дараах
Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
Н газрын Мзөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32/81 дугаартай шийдвэр “...1995-1997 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-1997 онд малчнаар ажилласнаар тогтоох боломжгүй гэж үзлээ...” гэсэн,
А аймгийн Н дын газар М х ш с зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14/05 дугаартай шийдвэр “...1995-1997 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-1997 онд малчнаар ажиллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ...” гэсэн,
Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар “...И Б О П нар 1993 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болсон учир 1994 оны 01 дүгээр сарын сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв...” гэсэн,
А аймгийн Бсумын Х багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаартай тодорхойлолт,
Ү т архивын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03-07/2763, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03-06/2753, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03-06/2752 дугаартай архивын лавлагаанууд “...Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 39 дүгээр хуудсанд А аймгийн Ц сумын А4 дүгээр багийн оршин суугч: өрхийн тэргүүн, А ургийн овогт Игийн Б, малчин, эхнэр Б овогт Оын П малчин...” гэсэн,
А аймгийн З дгын Тын газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 397 дугаартай тодорхойлолт “...Ц сумын Абагийн 1995-1998, 2000 оны малын А дансыг шүүн үзэхэд Игийн Бд холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна...” гэсэн,
Малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,
3. Хэрэгт шүүхээс дараах
А аймгийн Н дын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/100 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд,
А аймгийн Ц сумын Абагийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт,
У б хийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11/222 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд,
А аймгийн тын газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/125 дугаартай албан бичиг “...О овогтой П нь 1995-2000 онуудад татвар төлсөн мэдээлэл Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд байхгүй...” гэсэн,
А аймгийн Ц сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/134 дугаартай тодорхойлолт “...Оын П нь Абагт 1995-1997 онд мал маллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн,
А аймгийн У бийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11/269 дугаартай албан бичиг: ХААТР-11 Б С эмэгтэй, 1994-07-23 төрсөн, эхийн О П...” гэсэн,
ХААТР-11 П М эрэгтэй, 1998-12-15 төрсөн, эхийн О П...” гэсэн,
Гэрч П.Дгийн “...Би О.Пыг 1997 оноос эхлэн мэднэ. А аймгийн Ц сумын Абагт намайг нөхөртэйгөө хуримаа хийгээд амьдарч эхэлснээс хойш манайхтай айл саахалт өвөлжиж байсан. Тухайн үед П нөхрийнхөө хамт мал малладаг байсан. Тэгээд нэлээн сүүлд Бсум руу шилжин амьдарсан. П, Бнар дундаасаа 4 хүүхэдтэй. Миний мэдэхээр С, М, Онар манайтай айл саахалт байхад төрж байсан. Бнх хонь, ямаа, үхэр, адуутай байсан. Одоо ч Бсумандаа мал малладаг...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Оийн “...О.П нь 1994 оноос хойш хөдөө гарч ирээд мал малласан. Б гэх хүнтэй 1994 онд гэр бүл болоод хамт амьдарч эхэлсэн. Энэ хугацаанаас хойш тасралтгүй хувийн малаа маллаж байгаа. О.Пын хамгийн том охиныг С гэдэг 1994 онд төрсөн. Дараагийн хүү нь 1998 онд төрсөн. Энэ хүүхдүүд манай хүүхдүүдтэй нэг онд төрж байсан учраас би хүүхдүүдийнх нь оныг сайн мэдэж байна. Бага хүүхэд нь 2012 онд төрж байсан. Бнх тухайн үед А аймгийн Ц сумын Абагийн Зээг гэх газарт зусаж, Эрэг гэх газраар өвөлждөг байсан. Сүүлд 2005 оноос Чулуун хороот гэх газарт өвөлждөг болсон. Манай хоёр айл саахалт амьдардаг байсан учраас О.Пгийн мал маллаж байсан байдлыг сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч О.П А аймгийн Ц сумын Абагт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан.
Хүсэлт гаргагч О.Пын А аймгийн Ц сумын Абагт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан:
Ү т архивын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03-07/2763, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03-06/2753, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03-06/2752 дугаартай архивын лавлагаанууд, А аймгийн Ц сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/134 дугаартай тодорхойлолт, гэрч П.Д, Д.Оэ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч О.П нь Ааймгийн Ц сумын Абагт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдал тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б овогт Оын П /РД:../-ыг А аймгийн Ц сумын Абагт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч О.Пын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б овогт Оын П /РД:.. /-ыг Архангай аймгийн Ц сумын Абагт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.Пын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР