Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/01897

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2, 4, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5,110,570.80 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 20-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 20-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны дотор 1,110,570,80 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,720 төгрөгөөс 48,360 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 48,360 төгрөг, хариуцагч *******гоос 48,360 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ  Д.ДАВААДОРЖ