Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/01898

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2, 4, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,109,605 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 351,600 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 25-ны хооронд 351,600 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 351,600 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 25-ны хооронд 351,600 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 351,600 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 25-ны хооронд 351,600 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,704 төгрөгөөс 24,352 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 24,352 төгрөг, хариуцагч *******оос 24,352 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ  Д.ДАВААДОРЖ