| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00115/И |
| Дугаар | 301/ШШ2025/00185 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 301/ШШ2025/00185
|
|
301/ШШ2025/00185 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Х сумын ... дугаар баг “Х” гэх газар оршин суух М овогт Ггийн Дын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Үрчилж авсан болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Д, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Үрчилж авсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Хүсэлт гаргагч Г.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д нь Атай 2002 онд гэр бүл болсон. А нь надтай гэр бүл болохоос өмнө Б гэдэг эмэгтэйтэй дундаасаа нэг хүүхэдтэй болсон байсан ба тухайн үед охиноо ээжээр нь овоглож бичиг баримт авсан байсан. 1998 онд Б нь өвчний учир нас барж А бид ярилцаж байгаад охиноо өөрсдөө өсгөхөөр болж өөрсдийн нэр дээр авахаар 2010 онд А аймгийн Х сумын Засаг даргад хандаж өргөдөл гаргаж үрчилж авсан. Д миний бие нь одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох нас болоод нийгмийн даатгалын газарт хандтал намайг охиноо үрчилж авсан шийдвэрээ авч ир гэсний дагуу тухайн захирамж шийдвэрийг шүүлгэтэл А аймгийн аын тасагт болон А аймгийн Х сумын З дын тамгын газрын архивын аль алинд нь байхгүй байгаа тул өндөр настны тэтгэвэртээ орж чадахгүй хохироод байна. Миний бие өндөр настны тэтгэвэр тогтоолгох зорилготой охин Хг 2010 оны 08 дугаар сарын 28-ний өдөр үрчилж авч байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд Г.Д миний бие А овогтой Хг 2010 оны 08 дугаар сарын 28-ний өдөр үрчилж авсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Д гаргасан тайлбартаа: “Миний бие тэтгэвэр тогтоолгохоор 2 хүүхэдтэй гээд хүсэлтээ өгтөл н.Х миний нэр дээр ороогүй. Тиймээс тэтгэврээ тогтоолгох гэтэл хохироод энэ хүсэлтийг гаргасан. 2002 онд манай нөхөр, бид хоёр гэр бүл болсон. Манай хүн өмнө нь нэг хүнтэй суусан байж байгаад тэр хүн нь нас барсан. Манай охин нөгөө ээжээрээ овоглож байгаад бид хоёр үрчилж авсан. Өргөдөл гаргаж өгтөл захирамждаа ороогүй байсан. Тийм учраас хүсэлтээ гаргасан. Үрчилж авсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан” гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: “...Хүсэлтийн шаардлага А.Хг 2010 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үрчилж авсан байдлыг тогтоолгох шаардлагатай байгаа. Энэ тогтоолгох шаардлага нь тэтгэвэрт орох гээд 2 хүүхэдтэй 3 жил 6 сар болгоход 1 хүүхэд нь миний бүртгэлд цахимаар ороогүй байгаа учраас авахгүй байна гэж шүүхэд хандаж байгаа. Шалтгаан нь 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрчилгээг нь солиод Ггийн Д, Бын А нарын хүүхэд А.Х болгоод бүртгэчихсэн байдаг. Гэрчилгээг нь бүртгэхдээ үрчилж авъя гэсэн хүсэлтийг нь хангасан шийдвэр байж гэрчилгээ гарч байгаа. Бүртгэлээ дутуу хийгээд цахимжуулаагүй, бүртгэлд оруулаагүй, захирамждаа нэрийг нь оруулаагүй орхичихсон байсан. Төрийн байгууллагын алдаа гараад энэ хүн хүүхдийг үрчилж авсан ээж нь биш болчихсон нөхцөл байдалтай байгаа. 2002 оноос эхлээд бодит нөхцөл байдал дээр Б.А н.Б гэдэг эмэгтэйтэй сууж байгаад дундаас нь А.Х гарсан байгаа. Энэ үйл явдал ХААТР-11 дүгээр маягтаар харагдаад байгаа. Мөн төрсний гэрчилгээний 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Үовогт Бын А, М овогт Ггийн Д нарын хүүхэд 1996 оны 05 дугаар сарын 16-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн гэж бичээд төрсний гэрчилгээний бүртгэл зэрэг үйл явдлаас харахад А.Х өмнө нь н.Б гэж ээжтэй байж байгаад дараа нь Г.Д гэсэн ээжтэй болсон нөхцөл байдал тогтоогдож байна. Тиймээс хүсэлт хангагдах хууль зүйн үндэслэлтэй байна. Гэрчилгээ олгогдож байгаа үйл явдал, мөн эхлээд төрсөн ээжээрээ овоглосон байгаа үйл явдал харагдаж байгаа учраас, мөн Б.А өөрийнх төрсөн эцэг мөн байгаа нөхцөл байдал зэргээс харагдаж байгаа учраас А.Хг өргөж авсан гэх үндэслэл бүрдсэн байна” гэв.
Шүүх хуралдаанд гэрч Б.А мэдүүлэхдээ: “...2003-2004 оны үед гаргасан. Охиноо эхнэрийнхээ нэр дээр авч болох уу гээд асуухад болно өргөдөл бичээд өгчих гэж хэлсэн. Би улмаар өргөдөл бичиж өгсөн. Сүүлд нь гэрчилгээ бичиж өгөөд болсон гэж хэлсэн. Энэ ээжээрээ бичиг баримт бүх зүйл нь яваад байсан. Явж байгаад тэтгэвэрт орох болоод 2 хүүхэдтэй гээд яваад байсан чинь охин нь үрчлэгдээгүй байна гээд гараад ирсэн...” гэв.
Шүүх хуралдаанд гэрч А.Х мэдүүлэхдээ: “...Би ээж Г.Дтай 2002 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа. Мэдээ орсон цагаасаа хамт амьдарч байгаа. Хөдөө аав, эмээтэйгээ амьдарч байгаа. 2002 оноос одоог хүртэл энэ ээжтэйгээ болон аавтайгаа хамт амьдарч байгаа. Төрсний гэрчилгээ өгч байсан. Тухайн үед 14 настай байсан...” гэв.
3. Хүсэлт гаргагчаас:
Хүсэлт гаргагч Г.Дын иргэний үнэмлэхийн хуулбар,
А аймгийн З дын Тгын гын Аын тгийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 50 дугаартай тодорхойлолт “...Х сумын Засаг даргын Тамгын газрын 2010 он шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй...” гэсэн,
Архангай аймгийн Х сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/17 дугаартай тодорхойлолт “...Агийн Хгийн үрчлэлтийн захирамж тус сумын архивт хадгалагдаагүй байгаа болно...” гэсэн,
№0000471453 дугаартай Г-67, Д/о Б-10 хуулбар 2010 оны 8 сар 23 өдөр тэмдэг бүхий төрсний гэрчилгээний хуулбар “...Үовогт А Х 1996 оны 5 сарын 17-ны өдөр Х сум төрөх газар төрснийг 1997 оны 05 сарын 14-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. ...Эцгийн: Үовогт Бын А, Эхийн: М овогт Ггийн Д...” гэсэн баримтуудыг хүсэлт гаргагч Г.Д бүрдүүлж өгсөн.
4. Шүүхээс хэрэгт дараах
А аймгийн Уын бийн хийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11/221 дугаартай албан бичиг “...А.Хгийн овог нэр өөрчлөлтийн бүртгэл байхгүй тул лавлагаа гаргах боломжгүй...” гэсэн,
А.Хгийн төрсний бүртгэлийн лавлагаа “...эцгийн: Үовогт Б А, эхийн: Л Б...” гэсэн,
ХААТР-11 А.Х “...А Х, 1996-05-17 эмэгтэй, эхийн: Л Б, эцгийн Б А...” гэсэн,
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11/201 дугаартай албан бичиг “...Иргэн А.Х нь үрчилсний бүртгэлд бүртгүүлээгүй тул үрчлэлттэй холбоотой нотлох баримт байхгүй байна...” зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч Г.Д нь А.Хг үрчилж авсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Г.Д нь А.Хг 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үрчилж авсан байдал тогтоогдож байна.
Үүнд:
№0000471453 дугаартай Г-67, Д/о Б-10 хуулбар 2010 оны 8 сар 23 өдөр тэмдэг бүхий төрсний гэрчилгээний хуулбар “...Үовогт А Х 1996 оны 5 сарын 17-ны өдөр Х сум төрөх газар төрснийг 1997 оны 05 сарын 14-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. ...Эцгийн: Ү өргөдөг овогт Бын А, Эхийн: М овогт Ггийн Д...”,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Б.Ан “...2003-2004 оны үед гаргасан. Охиноо эхнэрийнхээ нэр дээр авч болох уу гээд асуухад болно өргөдөл бичээд өгчих гэж хэлсэн. Би улмаар өргөдөл бичиж өгсөн. Сүүлд нь гэрчилгээ бичиж өгөөд болсон гэж хэлсэн. Энэ ээжээрээ бичиг баримт бүх зүйл нь яваад байсан. Явж байгаад тэтгэвэрт орох болоод 2 хүүхэдтэй гээд яваад байсан чинь охин нь үрчлэгдээгүй байна гээд гараад ирсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Хгийн “... Би ээж Г.Дтай 2002 оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа. Мэдээ орсон цагаасаа хамт амьдарч байгаа. Хөдөө аав, эмээтэйгээ амьдарч байгаа. 2002 оноос одоог хүртэл энэ ээжтэйгээ болон аавтайгаа хамт амьдарч байгаа. Төрсний гэрчилгээ өгч байсан. Тухайн үед 14 настай байсан...” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
Үрчилж авсан болохыг тогтоолгох байдал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт мөн бөгөөд хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох зорилгоо хүсэлтдээ тодорхой заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т заасан шаардлагыг хангасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6, 55.7, 55.8-д тус тус зааснаар үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргах, сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг гаргах, хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ.
Хэрэгт авагдсан баримтаар хүсэлт гаргагч Г.Д, Б.А нар нь А.Хг үрчлэн авах тухай хүсэлт бүхий өргөдлөө А аймгийн Х сумын Засаг даргад 2010 оны 08 дугаар сард гаргаж, улсын бүртгэлийн ажилтнаас хүүхдийн төрсний гэрчилгээг авсан талаар тайлбар гаргадаг.
Дээрх хүсэлт гаргагч, гэрчийн тайлбараар үрчлэлт хийгдсэн болох нь №0000471453 дугаартай Г-67, Д/о Б-10 хуулбар 2010 оны 8 сар 23 өдөр тэмдэг бүхий төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
2010 онд үйлчилж байсан 1999 оны 10 сарын 14-ний өдрийн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар үрчлэн авагч нь хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлж, Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, баримт бичгийг хүлээн авч хүүхэд үрчилсэн тухай бүртгэж, төрсний гэрчилгээг шинээр бичиж, үрчлэн авсан эцэг, эхэд олгохоор заасан.
Хүсэлт гаргагч Г.Д, Б.А нар нь А.Хг үрчлэн авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд сумын иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилсэн тухай бүртгэж, төрсний гэрчилгээг шинээр бичиж, үрчлэн авсан эцэг, эхэд олгосон байна.
Хүсэлт гаргагч нь А.Хг 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үрчилж авсан талаар хүсэлт гаргасан боловч төрсний гэрчилгээг дахин олгосон бүртгэлээр 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үрчлэлт хүчин төгөлдөр болсон болох нь тогтоогдсон болно.
3. Хүсэлт гаргагч Г.Д нь Атай 2002 онд гэр бүл болж Б.Ан төрсөн охин А.Хг 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үрчилж авсан болох нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар М овогт Ггийн Д /РД:.../ нь А овогтой Хг 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үрчилж авсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР