Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *****************************************************, ************* овогт*************ийн *************,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ************* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие **** онд ************************** суманд төрсөн. ** нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдөр хүртэл ************************** сумын ************* хувьцаат компанид *************аар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаар архивын лавлагаа, *********************** сумын *************************** хувьцаат компанийн захирлын **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ** дүгээр тушаал, түүний хавсралт, ***************************** сумын ******************** хувьцаат компанийн захирлын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн ** дугаар тушаал, түүний хавсралт, хүсэлт гаргагч ******************ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч *************ын мэдүүлгийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч *************ын **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ны өдрийг дуустал ************************** сумын ************* нэгдэлд *************аар, **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдрийг дуустал ************************** сумын ************* хувьцаат компанид *************аар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ************* нь **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ны өдрийг дуустал ************************** сумын ************* нэгдэлд *************аар, **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдрийг дуустал ************************** сумын ************* хувьцаат компанид *************аар ажиллаж байсан болох нь ****-**** онуудад баримт түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн **** дугаар архивын лавлагаа, ************* нэгдэл нь үйл ажиллагаагаа өөрчилж, ************* компани болж байгаа тул ажлаас чөлөөлөх тухай ************************** сумын ************* хувьцаат компанийн захирлын **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ** дүгээр тушаал, түүний хавсралт, ************* компаний үйл ажиллагаа зогссон тул ажлаас чөлөөлөх тухай ************************** сумын ************* хувьцаат компанийн захирлын **** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ** дугаар тушаал, түүний хавсралт, хүсэлт гаргагч *************ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *************ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч *************ын хөдөлмөрийн дэвтрийг ************* сумын ************* нэгдлийн дарга ************* нээж, нэгдлийн тамгыг дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог, нэр, төрсөн он, сар, өдөр зэрэг нь зөрүүгүй тохирч байх тул хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

5. Иймд хүсэлт гаргагч *************ын **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ны өдрийг дуустал ************************** сумын ************* нэгдэлд *************аар, **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдрийг дуустал ************************** сумын ************* хувьцаат компанид *************аар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *************ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************* овогт *************ийн *************ын **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ны өдрийг дуустал ************************** сумын ************* нэгдэлд *************аар, **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдрийг дуустал ************************** сумын ************* хувьцаат компанид *************аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *************ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА