Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/02094

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2, 4, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,255,330.59 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 375,889 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 375,889 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 375,889 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 375,889 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 375,889 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 375,889 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,036 төгрөгөөс 25,518 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 25,518 төгрөг, хариуцагч *******эс 25,518 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

  

ШҮҮГЧ  Д.ДАВААДОРЖ