Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2025/02210

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2, 4, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,450,837.37 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 277,120 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 1,173,717 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 293,429 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 293,429 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны 293,429 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 293,429 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид төлөх хугацаан дээр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,163 төгрөгөөс 19,081.5 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 19,081.5 төгрөг, хариуцагч *******ос 19,081.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

  

ШҮҮГЧ  Д.ДАВААДОРЖ