| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00077/И |
| Дугаар | 301/ШШ2025/00186 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 301/ШШ2025/00186
301/ШШ2025/00186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын ... дугаар баг Б, У гудамж ... тоотод оршин суух, М овогт Тийн Оийн хүсэлттэй,
“Мал маллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.О нь “Мал маллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
1. Т.О би 1992 оноос хойш А аймгийн Ө суманд мал маллан амьдарч байна. Миний бие Чгийн Этай 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид бөгөөд 1995-2000, 2010-2011 онуудад А аймгийн Ө суманд мал маллан амьдарч байсан, одоогоор малаа маллан амьдарч байгаа. Манай өрхийн 1995-1996, 2000, 2010-2011 оны А данс архивт хадгалагдан үлдээгүйгээс шалтгаалан миний мал маллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. А аймгийн Н дын газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх зөвлөл, Н дын Е гын д м х ш з зэрэг байгууллагад мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт, гомдол гаргасан боловч “ дээрх хугацаанд мал маллаж байсныг тогтоох боломжгүй...” гэсэн. Иймд Т.О би 1995-1996, 2000, 2010-2011 онуудад мал маллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох хүсэлттэй байна. Ийнхүү мал маллаж байсан байдлаа тогтоолгох зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нийгмийн хамгааллын эрхээ хэрэгжүүлэхэд оршино. Миний 1995-1996, 2000, 2010-2011 онуудад Архангай аймгийн Өндөр-Улаан суманд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.
2. Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.П гаргасан тайлбартаа: “...Т.Оийг 1995-1996, 2000, 2010-2011 онуудад А аймгийн Ө суманд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэв.
3. Хэрэгт хүсэлт гаргагчаас дараах
Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
Нийн дын Е г М х ш төв зийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32/77 дугаартай шийдвэр “...1995-1996 он, 2000 он, 2010-2011 онд малчнаар ажиллаж байсныг тогтоох боломжгүй гэж үзлээ...” гэсэн,
А аймгийн Нийн дын г М х ш с зийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 04/04 дугаартай шийдвэр “...Т.О таны өргөдөл ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд 1997, 1999 онд мал малласан хугацааг “малчнаар ажилласан”-аар гишүүдийн 100%-н саналаар тогтоосугай...” гэсэн,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа “...Б овогт Чгийн Э, М овогт Тийн О нарыг 1992-02-06 бүртгэсэн...” гэсэн,
Төрсний бүртгэлийн лавлагаа “...Э Г эрэгтэй, 1994-02-23 төрсөн...” гэсэн,
Төрсний бүртгэлийн лавлагаа “...Э О эрэгтэй, 1998-04-11 төрсөн...” гэсэн,
Төрсний бүртгэлийн лавлагаа “...Э Б эрэгтэй, 1997-01-05 төрсөн...” гэсэн,
Монгол улсын иргэний газар эзэмших 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрчилгээний хуулбар “...Ч Э А аймаг Ө сумын З дгын 1995 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 100 тоот шийдвэрээр ХАА-н Өвөлжөө хаваржаа эзэмших хугацаа 60 жил...” гэсэн,
Хүсэлт гаргагчийн малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,
Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
4. Хэрэгт шүүхээс дараах
А аймгийн Нийн дын гын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/93 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд,
Аын е г Ү төв аын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03-02/1305 дугаартай архивын лавлагаа, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого “...А аймаг Ө сум Б Т О худалдагч ...” гэсэн,
А аймгийн Ө сумын З дгын Тгын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/70 дугаартай тодорхойлолт “...М овогт Тийн О нь 1995-1996, 2000 онд тус тус сумын А багт, 2010-2011 онд Б багт малчнаар ажиллаж байсан нь үнэн болно...” гэсэн,
А аймгийн Аын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай албан бичиг, түүний хавсралт А аймгийн Аын тасаг М даатгуулагчид олгох архивын лавлагаа “...А аймаг Ө сумын Б багийн малчин өрхийн, тэргүүлэгч Чгийн Эын мал маллаж байсан хугацаа 2002-2003 он хүртэлх...” гэсэн,
2002 он, 2003 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны хуулбарууд “...Ч.Э...” гэсэн,
А аймгийн Тын газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/127 дугаартай албан бичиг “...1995-2011 онуудад татвар төлсөн мэдээлэл Тын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд байхгүй...” гэсэн,
Архангай аймгийн Уын бийн хсийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11/274 дугаартай албан бичиг: ХААТР-11 Э Г эрэгтэй, 1994-02-23 төрсөн, эхийн Т О, малчин...” гэсэн,
ХААТР-11 Э Б эрэгтэй, 1997-01-05 төрсөн, эхийн Т О, малчин...” гэсэн,
ХААТР-11 Э О эрэгтэй, 1998-04-11 төрсөн, эхийн Т О, малчин...” гэсэн,
Гэрч Ц.Оийн “...Бид 1992 оноос хойш одоог хүртэл айл саахалт байгаа. Бие биеэ бага наснаас нь мэднэ. Нэг голын нэг нутгийн хүмүүс байгаа юм. Э нь 1992 онд цэргээс халагдаж ирээд Т.Отэй гэр бүл болсон. Үүнээс хойш мал маллаж амьдарч байгаа. Энэ хүмүүс дундаасаа 3 хүүхэдтэй. Энэ айлын өвөлжөө нь З Б гэх газарт өвөлждөг. Одоо үхэр, адуу голчлон маллаж байгаа. 1992 оноос хойш одоог хүртэл тасралтгүй мал маллаж байгаа. Нөхөр Э нь морь уядаг. Т.О нь мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй. Хүүхдүүдээ харж сумын төвд хэсэг хугацаанд байдаг байсан. Түүнээс албан ажил төвд хийж байгаагүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Дгийн “...Бид хоёр нэг нутгийн хүмүүс, А аймгийн Ө сумын Б гэх багт мал маллаж байсан, Т.О нь 1992 оноос хойш хувийн малаа маллаж амьдарч байсан. Т.О нь нөхөр Этай 1992 онд гэр бүл болоод энэ хугацаанаас хойш тасралтгүй мал маллаж байгаа. Би тухайн үед мал маллаж байсан. Одоо ч гэсэн малаа маллаж байгаа. Т.Оийнх 3 хүүхэдтэй. Т.Оийнх үхэр адуу сайтай, голчлон үхэр адуу малладаг. Т.Оийнх нь өөр орон нутаг руу шилжиж байсан зүйл байхгүй. Б багтаа амьдарч байсан. Ө сумын Б багийн З, Б гэх газарт өвөлжиж хаваржиж байсан...” гэх мэдүүлэг,
Хүсэлт гаргагч Т.Оийн тайлбар “...Т.О би насанд хүрсэн цаг үеэс хойш хувийн малаа маллан одоог хүртэл мал маллахаас өөр ажил хийлгүй амьдарч байна. 2000 оны хүн амын тооллогын баримтад намайг худалдагч гэж тэмдэглэсэн байна. Би бодохдоо, тухайн үед мал маллаж байсан хүнийг ажилгүй гэж хэлдэг байсан, одоотой адил олон тоотой малгүй, амьжиргаа залгуулах цөөн малтай байсан ба хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж 2000 оны өвөл сумын төвд түр орж ирэхдээ хүний хувийн дэлгүүрт 2-3 сар бид 2 ажиллаж байсан, түүнийгээ л нэг их ажилтай хүн болох гэж худалдагч гэж бичүүлсэн байна гэж бодож байна. Түүнээс нийгмийн даатгалын байгууллагаар төлүүлээд л байнгын ажлын байранд ажилласан юм байхгүй, ерөөсөө мал маллаж ч амьдарч ирсэн. Манай гэр бүлийн амьдралын эх үүсвэр бол хувийн малаа маллаж ашиг шимээ авч борлуулах үйл ажиллагаа бөгөөд үүнээс өөр ажил бол хийж байгаагүй юм. Үүнийг сум орон нутгийнхан ч мэднэ. Харин манай сумын зарим баг, зарим өрхийн 1995-2012 онуудын малын А данс үрэгдэж архивт бүрэн шилжиж ирээгүйгээс миний болон манай өрхийн мал маллаж байсан баримт олдохгүй болсон. Иймд миний тайлбар, бусад баримтуудыг үндэслэн миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж бичгээр гаргаж байна. Миний бие цас шуурч цаг агаар муудсан, мөл төллөж байгаа мал харах хүнгүй ганц гэрээрээ байдаг нөхцөлөөс шалтгаалж, өөрийн эзгүйгээр өмгөөлөгч оролцуулан хэргийг шийдвэрлүүлэх гаргаж байна...” зэрэг нотлох баримтууд авагдсан.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч Т.О нь А аймгийн Ө суманд 1995-1996, 2000, 2010-2011 онуудад мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан.
Хүсэлт гаргагч Т.Оийн Архангай аймгийн Ө суманд 1995-1996, 2000, 2010-2011 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан:
Монгол улсын иргэний газар эзэмших 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, А\ аймгийн Ө сумын З дгын Тын гын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/70 дугаартай тодорхойлолт, А аймгийн Тын газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/127 дугаартай албан бичиг, ХААТР-11 Э Г, Э Б, Э О нарын маягтууд, гэрч Ц.О, Б.Д нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Т.О нь А аймгийн Ө суманд 1995-1996, 2000, 2010-2011 онуудад мал маллаж байсан байдал тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Т.Оийг хэрэгт авагдсан Аын е г Үний т аын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03-02/1305 дугаартай архивын лавлагаа, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого “...А аймаг Ө сум Б Т О худалдагч ...” гэсэн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй, хүсэлт гаргагч нь 2000 онд мал маллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, А аймгийн Ө сумын З дгын Тын гын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/70 дугаартай тодорхойлолт, А аймгийн Тын газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/127 дугаартай албан бичиг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч М овогт Тийн О /РД:.../-ийг А аймгийн Ө суманд 1995-1996, 2000, 2010-2011 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Т.О нь эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар М овогт Тийн О /РД:/-ийг А аймгийн Ө суманд 1995-1996, 2000, 2010-2011 онуудад мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР