Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00274

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *************************************************************, ************* овогт ***********ын *************,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ************* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие **** оны ** дугаар сарын **-ны өдөр ** нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдрийг хүртэл ************************** сумын ************* нэгдэлд *************, мөн **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************************** сумын ************* хоршоонд ************* болон зил *** маркийн машины *************оор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **** дүгээр архивын лавлагаа, ************************** сумын ************* нэгдлийн даргын **** оны ** дугаар сарын **-ний өдрийн ** дугаар тушаал, ************************** сумын ************* нэгдлийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, түүний хавсралт, ************************** сумын ************* нэгдлийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, ************************** сумын ************* нэгдлийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, хөдөлмөрийн ****** дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ******** дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *************ийн ХААТР-1 маягт, гэрч *************, ************* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч *************ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдрийг хүртэл ************************** сумын ************* нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад ажилчнаар, **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдрийг дуустал ************************** сумын ************* нэгдэлд *************оор, **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************************** сумын ************* ангийн эд хэрэглээний хоршоонд *************оор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний **** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************* сумын************* ангийн ************* хоршоонд *************оор ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: ************* нь **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдрийг хүртэл ************************** сумын *************нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад ажилчнаар, **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдрийг дуустал ************************** сумын ************* нэгдэлд **************************оор, **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************************** сумын ************************** ангийн ************************** хоршоонд **************************оор тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагч *************ийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 294816 дугаартай дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн ****,****,****, онуудад ажиллаж байсан баримтыг түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн **** оны ** дугаар сарын **-ний өдрийн **** дүгээр архивын лавлагаа, ****,**** онуудад авч байсан цалинг сар бүрээр нь түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн архивын тасгийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаар лавлагаа, Материаллаг бааз, чанар-нөөцийн бригад байгуулах тухай, *************ийг барилгын бригадад хуваариласан талаарх ************************** сумын ************* нэгдлийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, түүний хавсралт, нэгдлийн тракторын жолооч *************ийн эзэмшиж байсан трактор нь актлагдсан тул барилгын бригадад ажилчнаар түр ажиллуулах тухай ************************** сумын ************* нэгдлийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, ажлаас чөлөөлөх тухай ************************** сумын ************* нэгдлийн даргын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *************ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч *************т **** оны ** дугаар сарын **-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын *** дугаар бүртгэлд: овог, нэр- ************* овогтой ************* , ажилладаг байгууллага- туслах үйлдвэрт, эрхэлдэг ажил-ажилчин, эрхэлж эхэлсэн он-**** он, оршдог сум-************* гэж тэмдэглэжээ.

5. Хүсэлт гаргагч *************ийн хөдөлмөрийн ****** дугаартай дэвтрийг ************* сумын ************* нэгдлийн дарга ************* нээж, нэгдлийн тамгыг дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог, нэр, мэргэжил, гэрэл зураг зэрэг нь зөрүүгүй тохирч байх тул хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

6. Харин хүсэлт гаргагч *************ийн **** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн эд хэрэглээний хоршоонд тракторын жолоочоор ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин, баримт гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иймд хүсэлт гаргагч *************ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдрийг хүртэл ************************** сумын ************* нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад ажилчнаар, **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдрийг дуустал ************************** сумын ************* нэгдэлд тракторын жолоочоор, **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************************** сумын Худалдаа бэлтгэлийн ангийн эд хэрэглээний хоршоонд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний **** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн эд хэрэглээний хоршоонд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************* овогт *************ын *************ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдрийг хүртэл ************************** сумын ************* нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад ажилчнаар, **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдрийг дуустал ************************** сумын ************* нэгдэлд тракторын жолоочоор, **** оны ** дугаар сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************************** сумын Худалдаа бэлтгэлийн ангийн эд хэрэглээний хоршоонд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний **** оны ** дугаар сарын **-ний өдрөөс **** оны ** дугаар сарын **-ний өдрийг дуустал ************* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн эд хэрэглээний хоршоонд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА