Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02472

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 13

197/ШШ2025/02472

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Б***** И**** Д**** **********, Х**-ийн нэхэмжилсэн 1 459 999.68 /нэг сая дөрвөн зуун тавин есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг Б.Г****** нь 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 364 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 364 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 364 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 367 999.68 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 400 төгрөгөөс 19 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 19 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 19 200 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Б***** Ин*** Д************-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН