| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2025/0014/з |
| Дугаар | 119/ШШ2025/0015 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 119/ШШ2025/0015
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би **ийн Орхон аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны Улсын байцаагч **д холбогдуулан гаргасан “байгаль орчны Улсын байцаагч **ын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0742729 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн **ын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
**шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “**би тус аймгийн Байгаль орчны газрын, байгаль орчны улсын байцаагч ** нь бүртгэлийн 652 дугаартай ** нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн ** сумын ** гэх газраас зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг ятуу шувуу агнасан, ** нь тухайн агнасан 7 ширхэг ятуу шувууг тээвэрлэсэн зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, **т 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, учруулсан хохирол нөхөн төлбөр 154,000 төгрөг гаргуулах, **д 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан” зөрчилд 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шалгалтаар хянав.
** нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн ** сумын **гэх газраас зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг ятуу шувуу агнасан нь холбогдогчийн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Орхон аймгийн Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдсон, түүнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, учруулсан хохирол нөхөн төлбөр 154,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр үндэслэлтэй байна.
Харин ** нь ** аймгийн ** сумын ** тоотод оршин суудаг, тухайн өдөр “Эрдэнэт зар” дээр өөрийн утасны дугаар тавьж Улаанбаатар хотруу хүн авч явна гэсэн зар нийтэлсний дагуу ** нь утсаар холбогдож зөвшөөрөлгүй агнасан 7 ширхэг явуу шувууг “дайвар” гэж өгч явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн холбогдогч **т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл зөвшөөрөлгүйгээр амьтныг ашигласан, барьсан, агнасан” зөрчилд шийтгэл оногдуулсан атлаа **д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн” зөрчилд шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл зөвшөөрөлгүйгээр амьтныг ашигласан, барьсан, агнасан” үйлдэлд шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд тухайн зүйл ангид “амьтныг тээвэрлэсэн” үйлдэлд шийтгэл оногдуулахаар хуульчлаагүй болно.
Эрх бүхий албан тушаалтан нь **ыг агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр барьсан, агнасан, тээвэрлэсэн зөрчилд буруутгаж шийтгэл оногдуулсан байх боловч зөрчлийн материалд **ыг дээрх зөрчил үйлдсэнийг нотлох баримт авагдаагүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж хуульчилсан ба эрх бүхий албан тушаалтны **д шийтгэл оногдуулсан шийдвэр шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
** нь Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлж, өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүрэгтэй. Энэ эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих ажиллагаа юм.
Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Байгаль орчны газрын байгаль орчны улсын байцаагч **ын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0742729 дугаартай шийтгэлийн хуудсаар **д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар **ын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагч ** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие ** овогтой ** Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн ** сумын **гэх газраас зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг ятуу шувуу агнасан гэх зөрчлийн хэрэгт тээвэрлэсэн иргэн **д Зөрчлийн тухай хуулийн 7.6.4 заалтаар шийтгэл оногдуулсан үнэн. Тус хэргийн заалтад тавигдсан шийдвэр болох **ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү хэргийг хүчингүй болгож өгнө үү. Цаашид зөрчилтэй холбоотой асуудалд маш хянамгай, анхааралтай хандаж ажиллана” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
**нь Орхон аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны Улсын байцаагч **д холбогдуулан “байгаль орчны Улсын байцаагч **ын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0742729 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн 2 дугаартай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **аас **ын дүгнэлтийг бүхэлд нь сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, тэр тухайгаа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Хариуцагч ** нь **ын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ** ийн “байгаль орчны Улсын байцаагч **ын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0742729 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ