Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 303/ШШ2025/00283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *****************************************************************, ***************** овогт *****************гийн *****************,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ***************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие **** онд ********************************** суманд төрсөн. ** нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жаргалант сумын сургуульд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн *** дугаар архивын лавлагаа, ********************************** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, ********************************** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, хавсралт, хөдөлмөрийн ***** дугаартай дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч *****************гийн мэдүүлэг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч *****************ийн **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдрийг дуустал ********************************** сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ***************** нь **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдрийг дуустал ********************************** сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан болох нь түүний ****-***** онуудад сар бүр авч байсан цалинг болон нотлох баримт түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн *** дугаар архивын лавлагаа, ажилд авах тухай ********************************** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, ээлжийн амралт олгох тухай ********************************** сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *****************гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Иймд хүсэлт гаргагч *****************ийн **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдрийг дуустал ********************************** сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *****************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ***************** овогт *****************ийн *****************ийн **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдрийг дуустал ********************************** сумын 10 жилийн дунд сургуульд үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *****************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА