| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Даваадорж |
| Хэргийн индекс | 197/2025/03237/И |
| Дугаар | 197/ШШ2025/02445 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02445
| 2025 03 13 | 197/ШШ2025/02445 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД:ДЛ920*******08/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, , байр, тоотод оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох,
Гэм хорын хохирол 5,398,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.*******,
Хариуцагч Д., түүний өмгөөлөгч Г.Мандахсайхан,
Гэрч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх О.*******ийн Д.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь Д.ээс нохойд хазуулснаас учирсан гэм хорын хохирол 5,398,768 гаргуулахаар шаардсан.
2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Би хүүхдээ агаарт буюу ******* дүүргийн 1 хороо, тоотод байхдаа 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цагт дэлгүүр ож хүүхдийн памперс хэрэглээний зүйлээ аваад гэртээ орох гээд хашааны баруун урд талд явж байхад Д. гэх хүний нохой гудамжинд над руу дайрч, намайг унагаж, хувцас урж, биед маань хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Нохойд хазуулсны улмаас “” ХХК-иас төрөхөөсөө өмнө гам барихын тулд дулаан хувцас буюу нийт 817,000 төгрөгөөр худалдан авсан ноолууран малгай, ноолууран өмд, ноолууран цамц, халаад зэргийг маань урж өмсөх аргагүй болгосон. Би нохойд хазуулсны улмаас галзуугийн вакцин хийлгэсэн ту охинмаань хөхөө хөхөх боломжгүй болж хүүхдээ угжинд оруулж, сүү худалдан авах болсон. Одоо охиноо нэртэй 88,980 төгрөгийн сүүгээр угжиж байгаа бөгөөд сард 2 удаа авдаг. Охиноо бор хоолонд орох хүртэл 6 сарын турш угшжихаар болсон. Миний охин эхээс төрөөд 2 сар хөхөө хөхсөн бөгөөд эхийн сүүгээ цаашид хөхөх боломжгүй болсон. Миний бие нохойд хазуулсны улмаас тархиараа савж унаж, тархи доргиж, сэтгэл санааны цочролд орж, нялх биетэй байсны улмаас бүх үе мөч өвдөж, гам алдаж, гам барих эмчилгээнд 7 хоног 1,370,000 төгрөгөөр явж эмчлүүлсэн. Би цагдаагийн байгууллагад хандаж тухайн хэргийг шалгуулсан боловч Зөрчлийн тухай хуулиар гэх хүнд торгуулийн арга хэмжээ авсан. Нохой нь одоо болтол байгаа тул би дахин уг хашаа байшиндаа очиж чадахаа больж, хүүхдээ салхилуулж чадаагүй. Охин маань 12 сард нохойдд хазуулахаас өмнө эмнэлэгт хэвтэж зулайн ЭХО-д харуулахад эрүүл байсан боловч нохойд хазуулснаас хойш агаарт гаргаж чадаагүйн улмаас тархины судасны Субарахнойд зай 1,4 см өргөссөн оноштой болж сэргээн засах эмчилгээнд хамрагдах шаардлага гарсан. Надад сэтгэл засал, гам алдалтын эмчилгээ эм, тариа, хүүхдийн эмчилгээ, эмнэлэгт хэвтэхэд авсан эд зүйлс, өмсөж явсан хувцас зэрэг нийт 3,524,888 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үргэлжлүүлэн өөртөө болон охиндоо эмчилгээ хийлгэж байгаа. Цаашид 1,873,880 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Уг эмчилгээний зардлуудыг хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд тухай бүрд нь гаргаж өгнө...” гэв.
3. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагчийн нохой нэхэмжлэгч рүү дайрсан тал дээр Д. нь маргадаггүй бөгөөд нохойд уруулсан өдрөөс нь хойш хамт эмнэлгээр явж, сүү, эм тариа авч өгсөн талаараа тайлбар дээрээ бичсэн байдаг. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг туслалцаа үзүүлж байсан талаар ярихгүй байна. Нохойгоор хазуулсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт дээр хурц ирмэгтэй зүйл ороогүй. Мохой зүйл байсан байна гэдэг нь харагдаж байгаа. Иргэний хуулийн 50 зүйлийн 501.1-д “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна” гэж заасан. Тэгэхээр нохойд уруулсан хүн нь н.******* гэх хүн байгаа. Хүүхэд бол нохойд уруулаагүй. Хүүхэд нялх байсан учир эмнэлгийн хяналтад байсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооноос хүүхэдтэй холбоотой зардал болох 37,163 төгрөг, е-мартын 233,695 төгрөгийн баримт, хүүхдэд эм авсан 58,000 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 52 дугаар хуудаст байгаа 16,000 төгрөг, 77,600 төгрөгийн баримт, Уянга гэх хүнд гоо сайхны эмчилгээ хийлгэсэн гэсэн 50,000 төгрөгийн баримт, кашмерын 827,000 төгрөгийн баримт, нярайн сүү, эмчилгээ гэсэн 327,600 төгрөг, 135,600 төгрөг, хүүхдийн төв сувилалын 400,000 төгрөг, бэлнээр тушаасан 120,000 төгрөг, хүүхдийн сүүний 88,900 төгрөг зэрэг баримтуудыг тооцооноос хасуулж, бодит үндэслэлтэй төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Эд хөрөнгө урсан гэдгийг зургаар хэрэгт өгсөн байна. Энэ зургийг харахад аль нь урагдсан хувцас вэ гэдэг нь тогтоогдохгүй байгаа бөгөөд нотлох баримтын шарадлага хангахгүй байна. Мөн 5 удаа тариулсан баримт нь хавтаст хэрэгт байхгүй байна. Тиймээс 2,303,508 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 3,095,2 төгрөгийг хариуцагч төлөхөд татгалзах зүйлгүй” гэж маргасан.
4. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. ******* дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч нь иргэн О.*******ээс “******* дүүргийн 1 хороо, тоотын гадна хойд айлын нохойд хазуулсан” гэх зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, улмаар уг гомдол мэдээлэлтэй холбоотойгоор хохирогч О.*******ээс мэдүүлэг авч, хохирогчийн хүсэлтээр мөн өдрийн мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилсон. /хх-ийн 53-58/
6. Дээрх шинжээч томилох тогтоолын дагуу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1228 дугаар шинжээчийн “О.*******ийн биед духан шарх, баруун бугалга, баруун гуя, өвдөг, зүүн шуудн зулгаралт зөлөөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт гарсан байна. /хх-ийн 59-60/
7. Эрх бүхий албан тушаалтнаас шинжээчийн дүгнэлт болон холбогдох баримтыг үндэслэн хариуцагч Д.ийг Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Орчинд аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан” гэх зөрчил үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэж, 2025 оны 0 сарын -ны өдрийн дугаар Д.ийг 0,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудас хэрэгт авагджээ. /хх-ийн 62, 64/
8. Дээрхээс дүгнэхэд хариуцагч Д.ийн үйлдлээс хохирогч О.*******т хөнгөн гэмтэл учирсан болох нь зөрчлийн хэргийг шалгах явцад тогтоогдож, түүнд торгох шийтгэл оногдуулжээ.
9. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д. нь бусдын бие махбодид гэм хор учруулсан хохирлоо хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүйн дээр хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, түүнийг эмчилгээ, сувилгаатай холбоотой болон бусад зардал гарсан нь хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
. Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарах бөгөөд дээрх зардлыг шаардах эрхтэй.
11. Иймд шүүхээс хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон эмчилгээний болон бусад зардлыг хангах үндэслэлтэй байна.
Үүнд:
-О.*******ийн нохойнд хазуулсны улмаас “” сувилахуйн төвд эмчлүүлсэн гэх 1,370,000 төгрөгийн баримт, амбулаториор эмчлүүлэгчийн карт, гарах үеийн эпикриз тайлбар,
-О.******* хөхүүл биетэй байсан бөгөөд нохойнд хазуулсны улмаас охин ыг хөхүүлэх боломжгүй болсон тул угжинд оруулж сүү худалдан авах болсон гэх хүүхдийн сүү авсан 78,000 төгрөг, 88980 төгрөгийн баримт,
-О.*******ийн сэтгэл заслын эмчийн зөвлөгөө 70,000 төгрөгийн баримт,
-О.*******ийн нохойд хазуулснаас үүдэлтэйгээр хийлгэсэн эм, тариа, хүүхэд, эхийн эрүүл мэндтэй холбоотой 2,343,230 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн шүүхээс нийт 3,950,2 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
12. Харин нэхэмжлэлийн шаардлагаас нохойд уруулсны улмаас урагдсан хувцасны төлбөр 817,000 төгрөг, н.Уянга гэх хүнд гоо сайхны эмчилгээ хийлгэсэн гэсэн 50,000 төгрөг, хүүхдийн тархины оношноос үүдэлтэйгээр хэвтэн эмчлүүлсэн гэх сувиллын 120,000 төгрөг, бариа зүү тавиулсан 280,000 төгрөг, загасан тарилга, хүүхдийг сувилалд хэвтэхэд авсан хувцас, хэрэглэл зэрэг нийт 1,448,558 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нохойд хазуулсан үйлдэлтэй шалтгаант холбоотой гэх үндэслэл тогтоогдохгүй, зөрчлийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх боломжгүй юм.
13. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 3,950,2 төгрөгийг хангаж, үлдэх 1,445,558 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 2, 1******* зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.ээс 3,950,2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,448,558 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид шийдвэр гарснаас хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ