Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02447

 

 

 

 

 

 

 

 

 

             2025             03              13     

                        197Ш2025/02447

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, *******, 7 давхар, ******* тоотод байрлах, “*******” ББСБ ХХК /РД:6075657/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдох, 

 

Гэрээний үүрэгт 398,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх “*******” ББСБ ХХК-иас С.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            2. Нэхэмжлэгч нь С.гээс цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 95,150, шимтгэл 3000 төгрөг, нийт 398,150 төгрөг гаргуулахаар шаардсан.

            2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Нэхэмжлэгч нь С.тэй 2024 оны ******* сарын 07-ны өдөр тоот зээлийн эрээг байгуулан зээлийн эрх нээсэн. Хариуцагч нь зээлийн эрх нээсэн өдөр 300,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 5,5 хувийн хүүтэй тоот зээлийг Богд банк дахь тоот дансанд шилжүүлэн авсан. Хариуцагч С. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа ба 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 300,000 төгрөг, хүү 95,150 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг, нийт 398,150 төгрөг төлөөгүй байна...” гэжээ.

          2.2. Хариуцагчийн зүгээс шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ.

4. “*******” ББСБ ХХК болон иргэн С. нарын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дугаартай цахим зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 300,000 төгрөгийг сарын 5,5 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан цахим зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 6-8/

 

5. Шүүх дээрх гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” гэж дүгнэв.

5.1. “*******” ББСБ ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх болон бусад чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн дугаар гэрчилгээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 10-11/      

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч С.гийн эзэмшлийн “Богд банк” ХК-ийн тоот дансанд мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарласан тул “*******” ББСБ ХХК нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

7. Хэрэгт авагдсан хүү, тооцооллын хүснэгтээр хариуцагч нь зээл авснаас хойш зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдлоо. /хх-ийн 9/

8. Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй” гэснийг зөрчөөгүй байна.

9. Талуудын хооронд байгуулагдсан цахим зээлийн гэрээний 3.6 дугаар зүйлийн 3.6.3-т “Зээлдэгч нь Омнипэй хуваан төлөлтийн зээлээс бусад зээлийн шимтгэлийг олгосон зээлийн 1 хувиар тооцож зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан тул шимтгэл нэхэмжлэх эрхтэй гэж шүүх дүгнэв.

10. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд “*******” ББСБ ХХК нь хүү, тооцооллын хүснэгт, зээлийн гэрээ зэргийг үндэслэн цахим зээлийн гэрээний дагуу үндсэн зээл зээл 300,000 төгрөг, хүү 95,150 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг, нийт 398,150 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч С.гээс 398,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т “Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ” гэж тус тус заасан бөгөөд шүүхийн мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд заасан хариуцагчийн хаягаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлэхэд 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрөө гардаж авсан байна.

Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1-т заасан хугацаанд буюу шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна. Энэ нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.

 Түүнчлэн хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хорооны Засаг даргаар хүргүүлснийг шүүх хуралдааны тов мэдсэн гэж үзэх ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 2, 100 дугаар зүйлийн 100.3, 1******* зүйлийн 115.2.1, 116, 11******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар С.гээс 398,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,595 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.гээс 12,595 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                  Д.ДАВААДОРЖ