Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2025/00081

 

 

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2025/00081

Завхан аймаг

                                      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

 Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ................. хотын .............дүүргийн ..............хороо бага тойруу ............тоотод байрлах “.................” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..............аймгийн ...........сумын ............багийн Н-ийн хорооллын ..............тоотод оршин суугч М-ын Н...........т холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 1,793,728.14 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “...............” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч М.Н нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ........... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,590,000 төгрөг зээлийг нэг сарын 2,79 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч М.Н нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 756 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч М.Н-аас байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 1,793,728.14 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч М.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие нь тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “.................” ХХК нь хариуцагч М.Н-т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 1,793,728.14 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,650 төгрөгийн тал хувь болох 21,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 21,825 төгрөг, хариуцагч М.Н-аас 21,825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “............” ХХК-д олгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “...........” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч М.Н*т холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 1,793,728.14 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,650 төгрөгийн тал хувь болох 21,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 21,825 төгрөг, хариуцагч М.Н*/аас 21,825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “................” ХХК-д  олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч М.Н нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                         Б.ӨЛЗИЙХИШИГ