| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00387/И |
| Дугаар | 103/ШШ2025/00355 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2025/00355
| 2025 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ2025/00355 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороонд байрлах, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй,
Гуравдагч этгээд: Багануур дүүргийн 0 дугаар хороо, Бага гүний 0 тоотод оршин суух, ******* овогт Цогбаатарын Гантөмөрийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , цагдаагийн дэд ахлагч *******,
Гуравдагч этгээд: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсийн ******* овгийн Цогбаатарын Гантөмөрийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* нь гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй, өөрт болон бусдад аюул учруулах эрсдэл үүсгэж байгаа тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би архи уудагаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэв.
Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь шүүхэд: Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэд ахлагч *******ийн илтгэх хуудсууд, иргэн ******* хүсэлт, Согтуурах, мансуурах, донтой эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, асап сангийн мэдээлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн *******ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллага нь *******ийг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
******* өмнө нь архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан, тэрээр өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ гаргаагүй, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, гудамж талбай олон нийтийн газар биеэ зохисгүй авч явж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Иймд цагдаагийн хэлтсээс ирүүлсэн хүсэлт нотлох баримтуудыг харгалзан *******ийг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Цогбаатарын Гантөмөрийг албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар албадан *******ийг эмчилгээний газарт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар *******ийг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн дэд ахлагч, *******өд үүрэг болгосугай.
4. Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО