| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00355/И |
| Дугаар | 103/ШШ2025/00361 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2025/00361
| 2025 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 103/ШШ2025/00361 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Сэнтрал тауэрын 0 давхарт байрлах М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Сургалтын задгайн 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух, *******ы Мандахбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17.065.302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч *******ы Мандахбаяр нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-07-05-нд 60..89 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 16,630,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 60..89 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 161 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 60..89 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026-12-25-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд, дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 60..89 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 15,268,641.4 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,741,153.70 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 32,507.63 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 17,065,302.69 төгрөгийг Зээлдэгч ******* Мандахбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой Мандахбаяр нь М банкнаас ирсэн 17.065.032 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 17.065.302 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ы Мандахбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17.065.302 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь 17.065.302 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.276 төгрөгөөс 121.638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 121.638 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 121.638 төгрөгийг тус тус гаргуулж, М банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО