Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2025/00362

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2025/00362

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Хэрлэн худалдааны төвд байрлах Голомт банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Сургалтын задгайн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух *******,

Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Сургалтын задгайн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.439.660,25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* ******* нар нь 2024 оны 01 сарын 04-ны өдөр Голомт банктай ЗГ4605143405 тоот зээлийн гэрээ байгуулан 9,000,000 (Есөн сая төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 17,4% хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч *******, ******* нар нь ЗГ...5 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 95 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 04-р сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,439,660.25 /Зургаан сая дөрвөн зуун гучин есөн мянга зургаан зуун жаран төгрөг хорин таван мөнгө/ төгрөг, мөн 117,985 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дамдинсүрэнгийн Батсүх нь Голомт банкнаас 6.439.640 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Үүнээс 1.515.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэх 4.924.660 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Чимэд овогтой Отгонбаяр нь Голомт банкнаас 2024 оны 01 сарын 04 өдөр иргэн *******ийн цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зуран зээл авсан. ******* нь энэ зээлийг тухайн үед өөрийн хувийн хэрэгцээндээ ашигласан болно. Зээлийн үлдэгдэл 6.439.660 төгрөгөөс 1.515.000 төгрөгийг төлж хэвийн зээлд буцаасан болно. Үлдэгдэл 4.924.660 төгрөгийг хугацаанд нь төлж барагдуулна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, О.Отгонбаяр нар нь 1.515.000 төгрөгийг төлж, үлдэх 4.924.660 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг, баримтын хамт шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Голомт банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Дамдинсүрэнгийн Батсүх, Чимэдийн Отгонбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.439.660 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.439.660 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.985 төгрөгөөс 58.992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 58.992 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******, ******* нараас 58.992 төгрөгийг тус тус гаргуулж, Голомт банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО