Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 119/ШШ2025/0016

 

                                              Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                         

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би нэхэмжлэгч **ийн Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга **д холбогдуулан гаргасан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн “Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг хүлээн авч хянаад

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ** нь “Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах” хүсэлтдээ: “Миний бие ** овогтой ** нь 2025.04.23-ны өдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай холбоотой Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025.04.16-ны өдрийн А/58 дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ.

                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга **д холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж, шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.   

Нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2-д заасан үр дагаврыг бүрэн ойлгож шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, тэр тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **ийн Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга **д холбогдуулан гаргасан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчид гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

        ШҮҮГЧ                                  Д.САРАНГЭРЭЛ