| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00423/И |
| Дугаар | 103/ШШ2025/00367 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2025/00367
| 2025 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2025/00367 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, Буянт баг, Домбот хотхонд байрлах Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, хөдөө хэсэгт оршин суух *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн ******* овогтой ******* нь 2015 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 1,500,000 нэг сая таван зуун мянган төгрөгийн зээл авсан ба өнөөдрийг хүртэл гэрээний дагуу 600,000 / зургаан зуун мянган төгрөгийг төлөөгүй байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжилж байгаа 600.000 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр төлсөн бөгөөд холбогдох төлбөрийн баримтыг хавсаргав гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс нэхэмжилсэн 600.000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь 600.000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 18.650 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО