| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00426/И |
| Дугаар | 103/ШШ2025/00387 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2025/00387
| 2025 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 103/ШШ2025/00387 | Улаанбаатар хот |
2025 05 05 103/ШШ2025/00387
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Байдлагийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, Дашдоржийн Тулгад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 495,090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43521211 тоот "Үйлчилгээний гэрээ" болон "гар утас, төхөөрөмж зээлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан 95076559 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung A02, Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн интернэтийн үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 162,995 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 307,495 төгрөг, торгууль 24,600 төгрөг, нийт 495,090 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мобиком корпорацийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж буй 495,090 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дашдоржийн Тулгад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 495,090 төгрөг /дөрвөн зуун ерин таван мянга, ерин/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,503 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,751 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******ас 7,751 төгрөгийг тус тус гаргуулж Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ