| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00445/И |
| Дугаар | 103/ШШ2025/00368 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2025/00368
| 2025 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2025/00368 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сэнтрал тауэрын, 7-712 тоотод байрлах, Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Хуцаагийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, *******ийн Мэргэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 221.398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь ******* овогтой ******* 2024 оны 06 сарын 17-ны өдөр 2...4 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 8 сарын 15-ны өдөр 140.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2....9 тоот зээлийг ХААН банк дахь 5...8 тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан. 2024 оны 8 сарын 19-ний өдөр 60.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000497235 тоот зээлийг ХААН банк дахь 5....8 тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 03 сарын 19-ний өдрийн байдлаар: 2....9 тоот зээл 2024 оны 9 сарын 14-ний өдөр дуусч үндсэн зээлээс 14.095 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 125.905 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 216 хоногийн хүү 66.245 төгрөг, шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 36.708 төгрөгийг хасаж нийт хүү 29.537, нийт дүн 155.442 төгрөг. 2...5 тоот зээл 2024 оны 9 сарын 18-ны өдөр дуусч үндсэн зээлээс 6.972 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 53.028 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 212 хоногийн хүү 27.556 төгрөг, шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 14.628 төгрөгийг хасаж нийт хүү 12.928, нийт дүн 65.956 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 178.933 төгрөг, нийт хүү 42.465 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг, бүгд нийлээд 221.398 төгрөгийг улсын тэмдэгтийн хамт гаргуулж өгнө үүү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой Мэргэн нь Омни капиталын нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Омни капиталаас 2024 оны 08 сарын 15-ны өдөр зээл авч байсан. Одоо нэхэмжилж байгаа үнийн дүн 221.398 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 221.398 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн Мэргэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 221.398 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлага болох 221.398 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.295 төгрөгөөс 3.647,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 3.647,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******ээс 3.647,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО