Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 137/ШШ2025/00180

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                            хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                   хэрэгсэхгүй болгох тухай

      

Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,738,286.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2000 оны 00 сарын 00-ны өдөр хүлээн авч, 2000 оны 00 сарын 00-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг 0-р хороо, С-ын 0, Г банкны төв байранд байрлах Г банк ХК /ХХД:9007000000, РД:0000000, утас: 00000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б овогт Б-ын С нь Г  банктай 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дугаар R000800000 тоот "Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ” болон “Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дугаар ЗГ-R000800000- 2000/08/00 тоот "Дижитал зээлийн гэрээ”-г байгуулан 18,630,000.00 /Арван найман сая зургаан зуун гучин мянга/ төгрөгийг жилийн 15.6%-ийн хүүтэй, 30 /Гуч/ сарын хугацаатай, хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал цалингийн зээл авсан. Зээлдэгч Б.С нь Дугаар ЗГ-R000800000-2000/08/00 тоот "Дижитал зээлийн гэрээ"-ний Хавсралт No 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Б овогтой С /РД: ХХ00000000/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчийн дугаар ЗГ-R000800000-2000/08/00 тоот Дижитал зээлийн гэрээний 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээл 17,545,074.45 төгрөг, үндсэн хүү 1,176,906.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,305.11 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 143 хоног нийт 18,738,286.42 төгрөг, Зээлдэгч Б овогтой С-аас талуудын хооронд байгуулсан Дугаар ЗГ-R000800000-2000/08/00 тоот Дижитал зээлийн гэрээний төлбөрт Нийт 18,738,286.42 /Арван найман сая долоон зуун гучин найман мянга хоёр зуун наян зургаан төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г банканд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн Ө сумын 0-р баг, 0-00 тоотод оршин суух, Б овогт Б-ын С /РД: ХХ00000000, утас: 00000000/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.С миний бие Г банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Анх 18,630,000 төгрөгийн зээл авч байсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 18,738,286.42 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк ХК хариуцагч Б.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,738,286.42 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С нь зээлийн гэрээний үүрэгт 18,738,286.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,738,286.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.С нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,641.43 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 125,820.7 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 125,820.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Б.С нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б