| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00196/И |
| Дугаар | 137/ШШ2025/00191 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 137/ШШ2025/00191
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э. Б би, нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Э-д холбогдох 5,156,837.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, ..-р хороо, ..... тоотод байрлах, А ББСБ ХХК /ХХД: ...., РД: ...., утас: ......./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7103558524 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 5,145,837.88 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 5,156,837.88 төгрөгийг хариуцагч Г.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р баг, ....тоотод оршин суух, Б овогт Г-ийн Э /РД: ЕН97072803, утас:89988247/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г.Э миний бие А ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Анх А ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 5,156,837.88 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 05 сарын 15-ны өдрөөс 2025 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 859,472.98 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А ББСБ ХХК нь иргэн Г.Э-д холбогдуулан 5,156,837.88 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 5,156,837.88 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 05 сарын 15-ны өдрөөс 2025 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 859,472.98 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Г.Э-д холбогдуулан 5,156,837.88 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлага 5,156,837.88 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 05 сарын 15-ны өдрөөс 2025 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 859,472.98 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Г.Э-д холбогдуулан 5,156,837.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлага 5,156,837.88 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 05 сарын 15-ны өдрөөс 2025 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 859,472.98 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,460 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 48,730 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 48,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б