Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/23

 

                                                                                                                   

                                       О.Б*******т холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч О.Б*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунцэцэг /цахим/

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сувдаа

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Бум-Аюуш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сувдаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Б*******т холбогдох эрүүгийн 211*******000000078 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

М******* Улсын иргэн, М******* овогт О*******гийн Б*******, 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн О******* сумын ******* дугаар багийн Сээрийн 4-08 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ГМ90073014.

О.Б******* нь Булган аймгийн О******* сумын ******* дугаар багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 00-04 цагийн хооронд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Бат-Эрдэнийг “аймгийн Засаг дарга архи зарах зөвшөөрлийг 22 цаг болгосон байхад та 19 цаг гэсэн захирамж гаргасан, би архи зармаар байна” гэснээс үүдэлтэй маргалдаж улмаар О******* сумын Засаг дарга С.Бат-Эрдэнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Булган аймгийн Прокурорын газраас: О.Б*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М******* овогт О*******гийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д  заасан /эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж/ хүндрүүлэх шинжтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211*******00000078 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг, энэ хэрэгтээ шүүгдэгч 41 /дөчин нэг/ хоног цагдан хоригдсонг, бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс  оршуулах зан үйлтэй холбоотой гаргасан 17.018.442 /арван долоон сая арван найман мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн хиймэл шүд 2 хэсэг, дугуй цагаан өнгийн товч 4 ширхэг, ногоон өнгийн даавуу 1 ширхэг, ягаан өнгийн алчуур 1 ширхэг, ногоон өнгийн урагдсан куртик 1 ширхэг, хөх өнгийн нэхсэн майк 1 ширхэг, хөх өнгийн урагдсан хантааз 1 ширхэг, хөх өнгийн дугай захтай цамц 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн урт түрийтэй цагдаа гутал 1 ширхэг, хар өнгийн босоо захтай ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн урд хэсэгтээ Columbia гэсэн бичиглэлтэй фодболк 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар эрээн өнгийн саравчтай малгай 1 ширхэг, цагаан өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн үдээстэй гутал 1 хос, амь хохирогч С.Бат-Эрдэнийн нас барах үедээ өмсөж байсан цэнхэр өнгийн урт ханцуйтай захтай срочикон цамц 1 ширхэг, хар саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар хүрэн өнгийн ботинк 1 хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, СД-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сувдаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолоор миний нөхрийн үхлийг О.Б*******ийн үйлдэлтэй ямар ч шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн байна гэж миний бие ойлгож байна. Гэтэл миний бие анхнаасаа миний нөхрийн үхлийг санаатайгаар хүнийг алах гэмт хэрэг биш болгож, хүний биед санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг болгохын тулд удаа дараа шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй гаргаж, хэргийг төөрөгдүүлэн, нотлох баримтуудыг зөрүүтэй байдлаар цуглуулан бэхжүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ял завших байдлыг бий болгосон гэж миний бие үзэж байгаа болно. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б. Буянхишигийн гаргасан дүгнэлтээр “амь хохирогчийн үхлийн шалтгааныг спиртын цочмог хордлогын улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан” /1хх-202-206 тал/ гэсэн бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 0******* дугаар сарын 21-ны өдрийн 374 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Талийгаач С.Б******* нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл, архаг цус багадалт өвчтэй байжээ. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ“ гэсэн байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр О.Б******* нь амь хохирогчтой харилцан зодолдсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд амь хохирогчийн үхлийн шалтгаан нь түүнтэй зодолдож, цохих, үйл явцтай хамааралтай эсэх талаар мөн шинжээчийн дүгнэлтэд огт дүгнэж, тусгаагүй байх ба шинжээч нараас энэ талаар шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан асууж тодруулж мэдүүлэг аваагүй байна“ гэж давж заалдах шатны магадлалд заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/32 дугаартай прокурорын дахин шинжилгээ хийлгэх тогтоолыг үйлдэж тогтоолын дагуу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 876 дугаар дүгнэлт гаргуулах, шинжээч эмч Галиндэвээс 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлэг авах, шинжээч эмч М.Энхбаяраас 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлэг авах, шинжээч Ш.Цэцэгмаагаас мэдүүлэг авах ажиллагаанууд тус тус хийгдсэн. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаануудаар шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэгт дурдсан “эдгээр гэмтлүүд нь сэтгэл санаанд нөлөөлсөн бол талийгаачийн зүрхний өвчин сэдрэхэд нөлөөлөх үү гэсэн асуултад сэтгэл санааны байдал нь зүрхний өвчинд нөлөөлнө”, шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “биеийн хэт ачаалал, архи хэрэглэсэн байдал, сэтгэл санааны байдал зэрэг нь үхэлд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй” гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан гэрч Ч.Ц*******гийн “талийгаач араас гарч ирэхдээ би бөөлжмөөр байна гэж гарч ирсэн энэ үедээ нилээн зовиуртай харагдаж байсан, би
бодохдоо зодоон цохион хийгээд бие нь муу байгаа
н байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг, О.Б*******ийн “би талийгаачийг нүүр хэсэгт нь ядам хуруундаа хос хуримын бөгжтэй гараараа цохисон мөн сүүлд зүүн гараараа буюу 2 гараараа ээлжилж цохисон” гэх мэдүүлэг, гэрч Б. Н*******ын “ахыгаа ямар аймаар зодоо вэ”, “нүүрэн дэх цусаа арилгаж байхдаа Д******* ахын дүү ахыгаа яаж байгаа юм бэ, их муухай зодлоодоо гэж ярьж байсан” гэх мэдүүлэг зэргээр амь хохирогчийн үхлийн шалтгаан нь түүнтэй зодолдож, цохих, үйл явцад үүссэн сэтгэл санааны байдал нөлөөлсөн болох нь тогтоогдож байна гэж миний бие үзэж байна.

Өөрөөр хэлбэл миний нөхөр чихрийн шижин өвчинтэй байсан нь нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин ч гэмт хэрэг гарсан гэх шөнө О.Б*******тэй зодолдсоны дараа нас барсан гэдэг нь дээрх гэрч нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд зодолдсоны улмаас нас барахад хүргэсэн өвчин нь сэдрэх шалтгаан болсон гэдэг нь дээрх шинжээч нарын мэдүүлэг, дүгнэлтүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсоор байхад шүүх ямар ч шалтгаант холбоогүй гэж дүгнээд байгаад үнэхээр гомдолтой байна. Миний нөхөр тухайн үед О.Б*******тэй зодолдоогүй, зүгээр архи ууж сууж байгаад нас барсан бол миний бие шинжээч эмч нарын зохиомлоор бий болгосон зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчнөөр нас барсан байна гэж бодоод гомдох юм алга. Гэтэл бүхэл бүтэн эрүүл саруул байсан хүн О.Б*******т зодуулаад, гэмтэл аваад, зодуулсан даруйдаа, тэр газартаа нас барсан байхад зодолдсонтой ямар ч шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймээс дээрх гомдлыг үндэслэн анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан үндэслэлээр: М******* улсын Эрүүгийн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь зүйлд анхан шатны шүүхийн шийдвэрийн шаардлагын талаар хуульчилсан байх бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр заажээ. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023\ШЦТ\191 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасныг зөрчсөн байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон нотлох баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгасан байхыг хуульчилсан байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийг шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаагаар дүгнэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийгээгүй зөвхөн шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтаар дүгнэлт хийсэн, шүүхээс шүүх хуралд улсын яллагч, өмгөөлөгч нарын шинжлэн судалсан нотлох баримтуудыг тогтоолд заагаагүй, яллах дүгнэлтийн дагуу гэм буруутайд тооцохдоо улсын яллагчийн дүгнэлтийн үндэслэл болсон ямар нотлох баримтыг үндэслэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын шинжлэн судалсан нотлох баримтуудыг шийдвэрт тусгалгүйгээр дүгнэлт хийсэн, зэрэг нь хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шайдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр: Шүүхээс “...шүүхээс О.Б*******ийн үйлдлийн улмаас амь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон боловч шүүгдэгчийн үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч С.Бат-Эрдэнийн үхлийн шалтгаан болсон зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин нь О.Б*******ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Н*******ын “....нойл ороод гэр рүүгээ орох гэж явахад манайхаас зүүн урагш хүн маргалдах дуу гарсан. Явж очтол зодолдсон байдалтай байсан, хэн, хэнийх нь ам хамраас цус гарсан, нилээн зодолдсон байдалтай байсан, ахыгаа ямар аймаар зодоо вэ гэсэн” гэх мэдүүлэг 1хх-9б, 2хх-216, гэрч Ч.Ц*******гийн “Б******* нь Б*******т хандаж чи миний нүүрийг цохиод ийм болгочихлоо гэхэд Б******* нь уучлаарай ах эр хүмүүст ийм юм байх шүү гээд, гэрт ороод тасалгааны гэрэлд харахад талийгаач С.Бат-Эрдэнийн духны гол хэсэгт буюу 2 хөмсөгний гол хэсэгт халцарч улайгаад цус гоожсон, мөн духныхаа баруун билүү зүүн хөмсөгний доод хэсэгт язарсан шархтай байсан..., сумын засаг дарга С.Б******* нь дэлгүүрийн эзэн О.Б*******т хандаж ахын дүү миний нүүрийг ийм болгоод байхдаа яахав дээ, өөдгүй юмаа гэж хэлсэн....” гэх 1хх-8*******,87, 211-р талд авагдсан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр О.Б*******, амь хохирогч нар зодолдож, амь хохирогчийн биед гэмтэл учирсан болох хэргийн бодит үйл баримт тогтоогддог. Улмаар энэхүү зодоон болсноос хойш 1 минутын дараа амь хохирогч нас барсан буюу нас барсан нь О.Б*******ийн зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байгаа талаар өмгөөллийн дүгнэлтээ явуулсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан саналын үндэслэл болсон, шүүх хуралд шинжлэн судалж оролцсон нотлох баримтууд болох гэрч Б. Н*******ын “засаг дарга манай кобоны энд тасраад уначихсан байна, би даахгүй байна, та хүрээд ирэх үү хоёулаа дамжлаад манай гэр рүү оруулья гэж Ц******* ярихад Ц******* Б*******ийг дагуулаад хүрээд ирсэн..., би Б*******ийн хамт хэсгийн байрнаас гарах үед яг араас талийгаач, мөн Н******* 2 хамт гарч ирсэн. Талийгаач араас гарч ирэхдээ бөөлжмөөр байна гэж хэлээд гарч ирсэн би бодохдоо зодоон цохион хийгээд бие нь өвдөөд байгаа байна гэж ойлгосон, Б*******ийн гэрт очиход цоожтой байсан, Б*******ийн эхнэр, Б*******ийн утас руу залгахад холбогдохгүй байсан, цагдаагийн хэсгийн байрнаас 100-1*******0 метр зайд байдаг, бид 2 миний машинаар явчихаад буцаад ирэхэд талийгаач доошоо хараад хэвтчихсэн, хажууд нь Н******* зогсож байсан” гэх мэдүүлгүүд 1хх-96, 2хх-216, О.Б*******ийн “би талийгаачийг нүүр хэсэгт нь ядам хуруундаа хос хуримын бөгжтэй гараараа цохисон мөн сүүлд зүүн гараараа буюу 2 гараараа ээлжилж цохисон” гэх мэдүүлэг, гэрч Б.Н*******ын шүүх хуралд өгсөн “зодолдсоны дараа буюу зодоон хийснээс л болж нас барсан гэж бодож байна ....” гэх мэдүүлэг, 1хх-27 гэрч Ч.Цагаанхүүгийн утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлд гэмт хэрэг гарсан шөнө 03:*******8 минутанд 99980760 дугаарын Б*******ийн эхнэр рүү залгасан, 03:*******9 минутанд 99276*******22 дугаарын О.Б*******ийн утсанд залгасан, 03:*******9 минутанд 99747984 дугаарын Б.Н*******аас дуудлага ирсэн нотлох баримт, шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэгт дурдсан “эдгээр гэмтлүүд нь сэтгэл санаанд нөлөөлсөн бол талийгаачийн зүрхний өвчин сэдрэхэд нөлөөлөх үү гэсэн асуултад сэтгэл санааны байдал нь зүрхний өвчинд нөлөөлнө”, шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “биеийн хэт ачаалал, архи хэрэглэсэн байдал, сэтгэл санааны байдал зэрэг нь үхэлд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй” гэх мэдүүлгүүд зэргийг хавтаст хэрэгт авагдсан бусад ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг, шүүхээс үгүйсгэж байгаагаа анхан шатны шүүх заагаагүй, эдгээр нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэргийн бодит байдалд дүгнэлт хийлгүйгээр хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож өгнө үүгэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Д.Бум-Аюуштай санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэлбэрийн хувьд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хууль зүйн болон шинжлэн ухааны үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэг хоёр хууль зүйн хувьд эрх зүйн хүчин чадлаараа нэг ижил хүчин чадалтай байдаг. Гэтэл шүүх дүгнэлтийг нь үнэлээд, мэдүүлгийг нь үнэлж дүгнээгүй нь учир дутагдалтай, хууль ёсны гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд байна. Дүгнэлтүүд нь ижилхэн агуулгатай боловч мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байгаад байна. Нэг шинжээч сэтгэл санааны нөхцөл байдал нь үхэлд хүргэхийг үгүйсгэх аргагүй юм гэсэн мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл нөлөөлж болно гэсэн агуулгаар ойлгогдож байгаа юм. Биед учирсан гэмтэл сэтгэл санааны байдалд нөлөөлж, сэтгэл санааны байдал нь зүрхэнд нөлөөлнө гэсэн байдаг. Ерөнхийдөө зүрхний архаг хомсрох өвчинд сэтгэл санааны байдал нөлөөлнө гэж ихэнх шинжээчид үзсэн байгаа. Харин сүүлд гаргасан шинжээчдийн дүгнэлтэд аль шалтгаанаар нас барсан болохыг тогтоох боломжгүй гэсэн. Архи хэтрүүлэн хэрэглэсэн гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны шатанд огт яригдаагүй асуудал. Хэт ачаалал авсан гээд байгаа. Хэт ачаалал гэж яг ямар асуудлыг хэлээд байна вэ?, хэт ачааллыг хэн өгөөд байна вэ, эсхүл шүүгдэгч өгөөд байгаа юм уу? гэдэг нь тодорхойгүй. Харин 0.******* промилл процентын согтолтын хөнгөн зэрэгтэй гэж гарсан. Энэ нь европын улс орнуудад бол зөвшөөрөгдсөн хэмжээ бөгөөд амьдрал дээр ярихын бол хүн нэг лааз пиво уусан гэсэн үг. Амьдрал дээр 1 лааз пиво уугаад согтдог хүн ховор шүү дээ. Биеийн жин нөлөөлнө гэж дүгнэлт гаргачихаад мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийг ямар жинтэй байсныг огт шалгаагүй, хавтаст хэрэгт ямар ч баримт байхгүй байна. Яахав элэг муутай, архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг хүн бол согтох боломжтой байх. Гэтэл амь хохирогчид ийм зүйл байхгүй. Амь хохирогчид сэтгэл санааны болон бие махбодын хэт ачаалал өгсөн хүн нь шүүгдэгч О.Б******* болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоод байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлтийг огт хийгээгүй. Хэрэгт шинжээчийн дүгнэлтүүд нь их эргэлзээтэй хоорондоо зөрүүтэй байгаад байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтүүд дээрх ойлгомжгүй зүйлийг бусад нотлох баримтууд дээр үндэслэж няцаах, ямар хэмжээнд энэ нотлох баримтуудыг ойлгох вэ? гэдэгт ямар ч үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Мөн шүүх өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтүүдийг няцааж дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж 60 хүртэл хоногоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгавар хүргүүлэх санал гаргасан. Ямар ажиллагаа хийлгэх гээд байна вэ? гэвэл Эрүүл мэндийн яамны сэтгэцийн эмгэг судлал болон гэмтлийн эмгэг судлалын мэргэжилтнүүдийн багаас бүрдсэн мэргэшсэн мэргэжилтнүүдээр сүүлчийн удаа дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Шүүх шинжилгээний үндэсний ерөнхий газрын шинжээч нарыг томилох шаардлагагүй. Учир нь нэг газраар дүгнэлт гаргуулаад байхаар өөр хоорондоо төстэй, нэг нь нөгөөдөө нөлөөлөх байдлаар дүгнэлтээ гаргаад байна. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдал нийцэхгүй, дүгнэлтээ хууль ёсны үндэслэл бүхий гаргахгүй байна. Анхан шатны шүүх уг санал, хүсэлтийг хүлээж авахгүйгээр, дүгнэлт хийлгээгүйгээр хэлэлцэхгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн байгаа. Хэрвээ гэмтэл учраагүй бол хохирогч нас барахгүй байх байсан. Тархинд нөлөөлсөн нөлөөлөл цаашлаад зүрхэнд нөлөөлж, дээрээс нь гэмтэл авсны улмаас нас барсан байна. Мөн сэтгэцэд учирсан гэмтэл буюу тодруулж хэлэхийн бол тархинд нөлөөлсөн нөлөөллийг дахин нарийн мэргэшлийн хүнээр тодруулж тогтоох шаардлагатай байна. Зүрх муутай хүнийг айлган сүрдүүлээд, дээрэмдэхэд уг хохирогч маань нас барчихвал уг үйлдлийг хэрэг биш гэж үзэхгүй шүү дээ. Сэтгэцэд нөлөөлсөн нөлөөллийг бүх шинжээч нар үгүйсгээгүй байгаа. Анхан шатны шүүх нөхцөл байдалд хууль зүйн болон шинжлэн ухааны үндэслэл бүхий үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй. Нотлох баримтад дотоод итгэлээрээ үнэлэх боловч хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэл бүхий тайлбарыг хийгээгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү хэргийг буцааж, хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү“ гэв.

Шүүгдэгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй“ гэв.

Шүүдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд хууль зүйн үндэслэлгүй байна. Анхны шинжээчийн дүгнэлтийг харахад шинжээч нь дөнгөж шинжээчээр ажиллаад удаагүй, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байсан ба туршлага, мэдлэг, ур чадвар хүрээгүй байх. Сүүлчийн гурван шинжээч нарын дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байна. Амь хохирогч нь чихрийн шижин өвчтэй, даралттай, архины хордлого тайлах эмчилгээ хийлгэж байсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ нөхцөл байдлыг үгүйсгэсэн нотлох баримтууд хэрэгт байхгүй байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сувдаа хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө хүртэл манай нөхөр архи их хэрэглэж, хордлого тайлах эмчилгээ хийлгэж байсан гэсэн байдаг. Эрүүл мэндийн журам, заалтад чихрийн шижин өвчтэй хүнийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглодог бөгөөд их хэмжээний согтолттой байсан гэдэг нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байгаа. Түүнээс биш миний үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас амь хохирогч нь нас барсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэл амь хохирогчийн сэтгэл санаа болон бие махбодод нөлөөлсөн нь үнэн боловч үхэлд шууд хүргэх шалтгаан биш юм. Зодоон болсны дараа амь хохирогч, шүүгдэгч хоёр гараа угаагаад эвлэрээд хамт дахин суусан байдаг. Шүүгдэгч О.Б*******ийн буруутай үйлдэл байгаа. Тэрэн дээр бид маргаагүй. Амь хохирогчийг цохиж зодсон нь маш буруу зүйл юм. Цаашид дахин шинжилгээ хийх ямар ч шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилан заасан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү“ гэв.

Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэгдүгээрт бид нар ази тивд амьдардаг ази хүн бөгөөд тэр дундаа М******* хүмүүс. Ази хүн, европ хүн хоёрын архины хэрэглээ, архи даах чадварын хувьд тэс өөр байдаг. М******* Улсын хэмжээнд архины хэрэглээнээс хамааран хөнгөн зэргийн согтолтын улмаас хүн нас барсан хэрэг байхгүй гэж хэлж болохгүй. Тийм учраас Европ тивд тийм байдаг гэх зүйл яриад байх хэрэггүй юм. М******* Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тухайн хүн 0.20%-иас дээш согтолтын зэрэгтэй байвал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд согтуу гэж үздэг. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн хохирол гэдэгт хэн ч маргаагүй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч нар мэргэжлийн шинжээч эмч биш бөгөөд шинжилгээний объекттэй бүрэн дүүрэн танилцаж, хараагүй, биечлэн шинжлэн судлаагүй байж журмаа хараад энэ бол хүнд гэмтэл, хүндэвтэр гэмтэл гэж яриад байх шаардлагагүй юм. Сэтгэл санааны байдал нөлөөлсөн нөлөөлөл гэж өөрт ашигтай зүйлийг яриад байна. Гэтэл шинжээч нар архины хэрэглээ, биеийн жин, биеийн хэт ачаалал, сэтгэл санааны байдал, архаг хууч өвчин зэрэг нь үхэлд нөлөөлөх боломжтой. Харин эдгээр нөхцөл байдлын яг аль нь үхэлд нөлөөлсөн болохыг нарийн сайн тогтоох боломжгүй гэсэн байгаа. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ шинжээчийн дүгнэлтэд гарсан эдгээр нөхцөл байдал тогтоогдож байна. Харин үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маань ерөөсөө прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд л явагдана. Тэгэхээр шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Зодооноос болоод нас барсан, үүнийг гэрч нар тогтоогоод байна гэж яриад байна. Гэрч нар бол өөрсдийн харсан үзсэн үйлээ ярьж байгаа. Түүнээс биш шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зодсон, цохисоны улмаас нас барсан юм гэдгийг нарийн тогтоох мэргэшсэн мэргэжлийн хүмүүс биш юм. Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлахад амь хохирогчийг шууд үхэлд хүргэх шалтгаант холбоо нь шүүгдэгч О.Б*******ийн үйлдэлтэй хамааралгүй болох нь тогтоогдсон. Нас барсан хүнд сэтгэцийн дүгнэлт гаргуулъя гээд байгааг сайн ойлгохгүй байна. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмаар амьд хүнд л сэтгэцийн дүгнэлт гаргадаг. Гэтэл өмгөөлөгч нар нас барсан хүн дээр сэтгэцийн дүгнэлт гаргуулна гээд байгааг огт ойлгохгүй байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нас барсан хүний сэтгэцийн байдлыг ийм байна гэж тогтоох ямар ч боломжгүй, тэгтлээ шинжлэх ухаан техник технологи хөгжөөгүй байна. Эцсийн дүндээ О.Б******* хүний эрүүл мэндэд хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хөнгөн гэмтэл учруулсан байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Өнөөдөр хуульч бид нар хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Түүнээс биш хийсвэр байдлаар сэтгэж үнэлэлт дүгнэлт өгөх ёсгүй. Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг тогтоох боломжгүй юм гэдгийг тодруулж хэлье. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна“ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сувдаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар О.Б*******т холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

3. Шүүгдэгч О.Б******* нь Булган аймгийн О******* сумын ******* дугаар багийн нутагт 2021 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 00-04 цагийн хооронд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Бат-Эрдэнийг “аймгийн Засаг дарга архи зарах зөвшөөрлийг 22 цаг болгосон байхад та 19 цаг гэсэн захирамж гаргасан, би архи зармаар байна” гэснээс үүдэлтэй маргалдаж улмаар О******* сумын Засаг дарга С.Бат-Эрдэнийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сувдаагийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд  шилжих шөнө 4 цаг өнгөрч байхад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, орлогч дарга, манай ахын эхнэр, Тамгын газрын дарга нар манай гэрт орж ирсэн. Юу болсон талаар асуухад найз маань эвгүйтчихээд байна, явъя босоорой гэсэн. Ороход буйдан дээр хэвтүүлсэн байсан. Байгаа юм уу гэхэд байхгүй гэсэн. Хэн ийм болгосон бэ гэсэн чинь Д******* ийм болгосон гэсэн. Тэгээд би Д******* дээр ороод ахыгаа яаж байгаа юм гэхэд би биш гээд байсан. Эргээд гараад Н*******ын гэрт ороод байж байхад манай хүний эгч болон хамаатнууд орж ирсэн. Тэгээд аймгийн бүрэлдэхүүн ирээд бид хэдийг өрөөнөөс гаргасан. Өмнөх орой нь 20 цаг өнгөрч байхад намайг Б*******ийн дэлгүүрт ороход Б*******, Н******* нар нилээн халамцуу байсан. Би эгчийн барьсан талхийг өгөх гэж орсон. Тэгэхэд танай хүн утсаа авахгүй байна, хаана байгаа юм гэхээр нь аймаг явсан гэхэд захирамжийн асуудлаа ярих гэсэн юм, утсаа авахгүй байна гэсэн. Манай хүн гэртээ харихдаа сургуулийн зааланд байгаа хүүхдүүдийг одоо харь гээд, гэрийн гадаа байсан эгчийн машины гэрэл асаалттай байхад гэрлээ унтраа гэрэл нь асаалттай байна гэж хэлээд гэртээ орж ирээд байж байхад утас нь дуугараад утсаар яриад гараад явсан. Тэгсэн Б******* дуудлаа гээд цагдаагийн кубон явсан байсан. Шинжээч болон өмгөөлөгч нар манай нөхрийг өмнө нь өвчтэй байсан гэж байна. Би ч гэсэн зүрх судасны өвчтэй байгаа. Зодуулах юм бол өнгөрнө. Зодоогүй байсан бол амьд байх байсан. Зүгээр сууж байгаад нас бараагүй. Хүн угаасаа зүрх нь хаагдаж л нас барна. Ямар ч шалтгаангүй нас барна гэж байхгүй. Прокурорт хандаж хэлэхэд хохирогчийн гэр бүл ямар байгаа бол, энэ хэргийн үнэн мөнийг олоод өгөх юмсан гэсэн ганц асуулт асуухгүй байна. Бидэнтэй нэг ч удаа уулзахгүй хэргийг өдий зэрэгт хүргэсэн. Би хань ижлээ алдаад 4 хүүхэдтэй үлдсэн. Манай нөхөр энэ хүнд зодуулаад нас барсан тул нөхрийнхөө амийг нэхэмжилж байна. Мөн ажил явдалд зарцуулсан мөнгийг нэхэмжилнэ. Ажил явдалд Булган аймгийн болон О*******ы олон хүн очсон. Гаргасан мөнгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Н*******ын Б******* надтай таараад чамтай уулзмаар байна зав хэр байна гэхээр нь нилээн орой уулзъя, одоо бол завгүй байна гээд салсан. Кубон байрандаа намайг байж байхад Б******* 22 цаг өнгөрч байхад над дээр ирсэн. Ирэхдээ өөрийн ногоон өнгийн жийп машинтай ирсэн. Ойрд уулзсангүй танайд оръё гэсэн. Орж ирэхдээ тамгын газарт ажилладаг 2 эмэгтэй хүнтэй орж ирээд авч ирсэн архи, пивоо хэрэглэсэн. Тэгээд ууж дуусаад цуг явсан 2 эмэгтэйтэйгээ гараад явсан. Гарахдаа Б******* би эргээд ирнэ гэсэн. Тэгээд ирэхдээ эхнэр, хүүхэдтэйгээ ирээд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Цаг хугацааг нарийн сайн санахгүй байна. Тэгээд байж байхад гаднаас талийгаач орж ирсэн. Орж ирэхдээ дуудсан юм биш үү гэсэн. Тэгээд би суудлаа тавьж өгөөд хүндэтгэл үзүүлээд суулгасан. Б*******ээс талийгаачийг хэн дуудсан талаар асуухад Б******* би дуудсан гэсэн. Буйдан дээр суугаад архи хэрэглэсэн. Архи хэрэглэж байх хугацаанд талийгаачийг ирэхээс өмнө тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрийн цагийн хуваарь дээр яриа болсон. Цагийн хуваарь дээр наанатай цаанатай хандаач гэсэн. Би дан ганц мэдэхгүй, засаг даргатай ярилцаж байж шийднэ гэсэн. Тэгээд чи мэдэхгүй бол Засаг даргыг дуудна гэсэн яриа гарсан. Засаг дарга мэднэ гэдэг утгаар дуудсан байна гэж бодсон. Тэгээд нөгөө цагийн хуваарийн талаар ярьсан. Энэ асуудал дээр маргалдах гээд хэрүүлийн чанартай яриа гарсан. Манай гэрээс хоёулаа хамт алхаад гараад явсан. Намайг араас нь гарахад машиныхаа хажууд юм яриад сууж байсан. Би гэрээ цэвэрлэчихээд гэрлээ унтраах санаатай, бас явсан үгүйг нь мэдье гэж бодоод гарсан. Гарахад талийгаачийн машин манай ордог талын хаалганы гадна байсан. Машин дээр нь очиход хүн байгаагүй. Нойл ороод гэр лүүгээ орох гэж явахад манайхаас зүүн урагш хүн маргалдах дуу гарсан. Тухайн үед нам гүм байсан. Б*******, талийгаач нарын дуу байхаар нь утсаа аваад дуу гарсан газар луу алхаад очсон. Алхаж байх хугацаанд хэн хэн нь надаас том биетэй болохоор эрсдлийг бодоод би тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц******* рүү утсаар мэдэгдсэн. Явж очтол зодолдсон байдалтай байсан. Шөнө байсан тул үзэгдэх орчин муу, утасны гэрлээ тусгахад хэн хэнийх нь ам, хамраас цус гарсан, нилээн зодолдсон байдалтай байсан. Тэгээд тэр хоёрыг аваад кубон байр луу явах үед Ц******* ирээд гэрт орсон. Талийгаачийн срочкон саарал өнгийн цамцны товч тасарсан байсан. Сууж байхдаа ахыгаа яаж байгаа юм, миний нүүр царайг хар даа, одоо иймэрхүү байдалтай байна гэхэд Ц******* миний хажууд байсан. Тэгээд манай гэрээс цувраад гарсан. Ц******* Д*******г аваад гарсан. Араас нь талийгаач гарсан. Тэгээд та зүгээр үү гэсэн зүгээр, чи ор гэсэн. Тэгээд санаа зовоод гарахад машин нь байсан чигтээ байсан. Баагий даргаа гэж дуудахад хүн байгаагүй. Арьс ширний үйлдвэр лүү харахад хүн байгаагүй. Амьдардаг гэрлүүгээ орох үед архан талд хүн хэвтэж байсан. Очиход түрүүлгээ хараад хэвтэж байсан. Очоод өргөсөн чинь дийлдээгүй. Тэгээд Ц******* рүү утсаар холбогдоод дарга тасарсан байна гэж дуудсан. Утсаар яриад байж байхад Ц*******, Б******* хоёр гэрийнхээ зүгээс ирж байсан. Талийгаачийг Ц******* бид хоёр дамжлаад буйдан дээр хэвтүүлсэн. Тасарсан байна гэж бодоод дуудахад Ц******* өнгөрсөн юм биш үү гэсэн сандарсан байдалтай хэлсэн. Тэгээд Ц******* манайхаас хурдаараа гараад Урнаа ерөнхий эмч, нэг сувилагчтай ирсэн. Тэгээд намайг талийгаачийн хөлийг мөрөн дээрээ тавь гэсэн. Тэгээд амьсгалын аппарат залгах гэснээ өнгөрсөн байна гэсэн. Тэгээд би Б*******ийг заамдаж аваад чи хүн алчихаж байгаа юм биш биз гэсэн. Тэгээд сумын удирдлагууд цугларсан. Тэгэхэд Б******* өрөөнөөс гараад явсан байсан. Араас нь гарахад Б******* албан өрөөний гадаа зогсож байхаар нь барьж аваад албан өрөөндөө оруулсан. Яагаад гэвэл өмнө нь манай нутагт гэрчээр орж ирсэн хүмүүс амиа хорлох үйлдэл гарч байсан болохоор өрөөндөө оруулсан. Юу болсон талаар асуухаар нь Б*******ийг зодоон хийсэн хүн гэж хэлсэн. Аймгаас хүмүүс ирээд талийгаачийг ганцааранг нь яагаад орхисон юм, хүн орсон байна гэхээр нь нөхцөл байдлаа танилцуулахад дарга нар ойлгосон гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Ц*******гийн Шөнө гэртээ унтаж байсан чинь 3 цаг өнгөрч байхад Н******* надруу залгаад Засаг дарга, Д******* хоёр зодолдоод алга болоод, ирж гэр гэрт нь хүргэж өг гэж залгасан. 3 цаг 40 минут гэхэд би ганцаараа очсон. Ер нь бол би сумын онцгой комиссыг ахалдаг ба шөнө төрийн алба хаагчаа авч очоод яахав гээд ганцаараа очсон. Өмнө нь мэдүүлэг өгсөн байгаа. Шөнө 3 цаг 40 минут өнгөрч байхад очоод машинаа кубоны урд зогсооход урдаас 3-лаа гарч ирсэн. Намайг кубон руу  ороход нөгөө 3 орж ирээд суусан. 3-лаа согтуу байсан. Намайг оронгуут хоорондоо зодолдсон шинжтэй куртик нь урагдсан байсан. Тэгээд би Б*******, талийгаач хоёрыг гэрт нь хүргэж өге гэсэн. Талийгаачийн куртикийг нь тайлаад карантны уснаас авч нүүр гарыг нь угаалгасан. Та хоёрыг хүргэж өгнө гэж хэлэхэд талийгаач би энд хоноод учраа олоод харина гэсэн. Б*******ийг гэртээ харьж амар гээд кубоноос дэлгүүр хүртэл аваад явсан. Дэлгүүрийнх нь гадаа очоод цонхыг нь нүдээд эхнэрийнх нь болон өөрийнх нь утас руу залгаад утсаа авахгүй болохоор нь буцаад ирсэн. Бид хоёрыг гарахад бүгд кубоноос цуг гарсан. Н******* шээгээд, талийгаач бөөлжөөд байж байсан. Буцаад ирэхэд Н******* хажууд нь зогсоод дарга тасарсан байна гэж байсан. Бид 3 өргөөд ороход нүүр ам нь хөхөрсөн байсан. Тэгээд эмнэлэгт дуудлага өгөөд эмчийг би өөрөө авч ирсэн. Н*******ыг залгахад та нар төрийн байгууллага дээр уулаа гэдэг байдлаар хэлсэн гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн Үхлийн шалтгаан зөрүүгүй байсан тул үндэслэлтэй гэж үзсэн. Дүгнэлтэд тодорхой тусгасан. Ийм ийм зүйл нөлөөлнө гэдгийг тодорхой бичсэн. Аль шалтгааны улмаас гэдгийг тогтоох боломжгүй байна гэсэн байгаа. Хөнгөн зэргийн согтолтын хэмжээ нь харьцангуй орон зайн баримжаатай, хэл яриагаа цэгнэх боломжтой байсан. Жин байсан талаар санахгүй байна. Цогцосны гадна зургийг харсан зүйл байгаа. Биедээ гэмтэл авснаар стресс, сэтгэл санааны байдал нэмэгдэнэ. Ялгаж салгаж дүгнэсэн юм байхгүй. Сэтгэл зүйч, сэтгэл засалч, сэтгэцийн эмч нар баг бүрдүүлж дүгнэлт гаргана. Талийгаачийн үхэлтэй холбоотой зөрүүтэй зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Ц.Бадралын Талийгаачийн биед үүссэн өвчин нь амьдралын туршид бий болж байгаа архаг өөрчлөлт. Яг аль нь нөлөөлсөн гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Сэтгэцийн дүгнэлт гаргахын тулд хохирогчтой ярилцах ёстой ба талийгаач нас барсан тул боломжгүй. Аль нь нөлөөлсөн гэдгийг тогтоох боломжгүй. Олон хүчин зүйл байгаа. Сэтгэл санаа, биеийн хэт ачаалал, архи, тамхи хэрэглэсэн байдал, судасны нарийсал, согтуурал зэрэг нөлөөлнө гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сувдаагийн “...Миний нөхөр С.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн ааш авир огт гаргадаггүй өөрийн хэмжээгээ мэдээд шууд унтаад өгдөг. ... манай нөхөр С.Бат- Эрдэнэ, Б******* хоёр хоорондоо зодолдсон гэж байхад С.Б*******, Б******* хоёрыг салгаад ар гэрт нь мэдэгдэж болоогүй юм уу. ... их гомдолтой байна...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 72-74/,

Хэргийн газрын үзлэгээр: “...2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн О******* сумын ******* дугаар багийн нутаг Цагдаагийн кобан байрны хашаанд хүн нас барсан гэх. ... Уг хаалганы зэргэлдээ буюу хүрэн эрээн өнгийн хулдаасан гадартай хаалга руу ороход 2 өрөөтэй байх ба эхний буюу үүд хэсгийн өрөөнд цагаан өнгийн хөргөгч, гутал, тавчиг, пүүз, ширээ, төмөр зуух, түлээний төмөр сав, хар өнгийн нэг хөлтэй ширээ мэт зүйл байв. Үзлэгийг үргэлжлүүлэн хойд өрөө рүү ороход өрөөний хойд буланд хар өнгийн цагаан саарал өнгийн суурь/матартай/ уг буйдан дээр ертөнцийн зүгээр баруун тийш толгой хэсэг нь харсан, 2 хөлийг шулуун жийсэн, 2 гарыг биеийн дагуу шулуун байрлуулсан, дээшээ харсан байрлалтай, цагаан саарал өнгийн даавуугаар бүтээсэн, эрэгтэй хүний цогцос байх ба уг даавууг авч үзэхэд хар өнгийн гуталтай, хар өнгийн шороон мэт зүйлээр бохирлогдсон, өмдтэй, цэнхэр саарал өнгийн урт ханцуйтай цамцтай, өмд нь хүрэн өнгийн тэлээтэй, хүний нүүр хэсэг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон эрэгтэй хүний цогцос байв. Уг өрөөнөөс гарч үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд кобан байрны зүүн хойд булангаас хундам хэсгийн үзүүрээс 71 см зайд бетонон хэсэг дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл байсныг дээж авав, мөн уг хундамны булангаас 70 см зайд 4 нүхтэй цагаан өнгийн бөөрөнхий товч байсан эд мөрийн баримтаар хураан авав. Кобан байрны зүүн хойд булангийн хундам хэсгийн үзүүрээс 1*******7 см зайд хүний хиймэл шүд болон улаан хүрэн өнгийн цус мэт зүйл мөн хүрэн өнгийн бөөгнөрсөн зүйл/бөөлжис/ байх ба хиймэл шүдийг эд мөрийн баримтаар хураан авав.... Мөн кобан байрны бетонон булангаас 4 метр 20 см зайд хүрэн өнгийн бөөгнөрсөн зүйлээс дээж авав. Уг булангаас 33.90 см зайд ногоон өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон 18-17 см хэмжээтэй даавуу байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ...Амь хохирогч С.Бат-Эрдэнийн байсан гэх газрыг О******* сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн хошууч Б.Н*******аар заалгаж гэрэл зургаар бэхжүүлж авав мөн үүдний өрөөнд байрлах 2 хаалга бүхий хөргөгчийн доод хэсэгт байрлах тасалгаанаас TUNDRA гэх нэртэй архины шил болон 2 ширхэг улаан өнгийн Тэрэлж нэртэй ундааны сав эд мөрийн баримтаар хураан авав. ...Үзлэгийг үргэлжпүүлэн цагдаагийн кобан байрны чанх урд байрлах шонгийн мод хүртэл 19******* м байх ба уг шонгийн модноос 24.70 см зайд хөх өнгийн урагдсан майк, уг майкыг ГМ90073014 РД-тай О******* овогтой Б******* нь миний майк мөн байна гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлж авав. Уг майк нь урагдаж дотор хэсэг нь буюу хөвөн шиг цагаан зүйл гарч цацагдсан, уг майкыг А үсгээр, майкны хажууд 7 ширхэг хэлхээстэй түлхүүр байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ... майкны зүүн урд хэсэгт 7.80 см зайд цус мэт зүйлээр бохирлогдсон, куртикний ногоон өнгийн малгай байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Уг малгайнаас 2.*******0 см зайд 10x8 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зүйл байсныг шинжээчээр дээж болгон авч Г үсгээр тэмдэглэв. Г үсгээс 1 метр зайд газрын хөрс эвдэгдэж ухагдсан ул мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...” гэх тэмдэглэл, мөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас 3-9 дүгээр хуудас, 10-20/,

Талийгаач С.Бат-Эрдэний нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн О******* сумын Эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах өрөөнд цогцосны гадна үзлэгийг хийхэд Зүүн нүдний салст улаан өнгийн цус хурсан....баруун доод 1-р шүд хөдөлсөн, буйланд цус хурсан, зүүн хөмсгөнд 2.7x0.3x1.2 см хэмжээтэй язарсан шархтай, шархнаас цус гоожно, 2 хөмсөгний голд 2.*******x1 см, нүхний зүүн талд 1x0.******* см, баруун хацарт 2.1x1 см, баруун зовхины доор 2.1x0.9 см, эрүүний доод зүүн талд 2.3x1.******* см, түүний хажууд 1x0.******* см, 0.6x0.2 см, 0.8x0.2 см, 1x0.3 см-н зулгаралтуудтай, баруун өвдөгт 1.*******x1.******* см, 1x0.2 см, 1x0.8 см зулгаралтуудтай, зүүн шилбэний урд дээд хэсэгт 1.8x0.6 см, зүүн өвдгөнд 0.3x0.8 см-н олон тооны жижиг зулгаралтуудтай, баруун шилбэний урд дунд хэсэгт 2x1 см хуучин зулгаралттай, баруун эрхий хурууны 3-р ширнүүрийн доор 4x3 см цус хуралттай, баруун сарвууны ар гадаргууд 1x0.2 см, 0.4x0.4 см улаан өнгийн зулгаралттай, зүүн эрхий хуруунд 0.8x0.4 см улаан өнгийн зулгаралттай...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас *******3-*******4/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “... О*******гийн Б*******ийн биед үзлэг хийсэн талаар ...С.Б*******ийн баруун гарын эрхий хурууны гадна ар хэсэгт 3.4 мм хэмжээтэй зулгарсан шарх, баруун гарын хажуу буюу чигчий хурууны доод хэсэгт 1x0.6 мм хэмжээтэй зулгарсан шархтай, зүүн чихний дээд хэсэг, язарч цус гарсан, баруун чих улайж хавдсан, зүүн чихний омгоос 4 см зайд 1x2 мм хэмжээтэй зулгарсан шархтай биед өөр харагдах гэмтэлгүй, шархгүй байв...” гэх /1 дүгээр хавтас 30/,

Гэрч Г.Уийн “… 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 04 цаг 14 минутад намайг гэртээ байж байхад О******* сумын Эрүүл мэндийн төвийн жижүүрээс яаралтай ир Засаг дарга цагдаагийн байранд ухаан алдсан байна гэж хэлэхээр нь би ажлаар дайраад цагдаагийн байранд ирэхэд тэнд ээлжийн сувилагч Баялагмаа 1мл Адерналин судсаар хийгээд зүрхний массаж хийж байсан би тэгэхээр нь Бат-Эрдэнийн биед үзлэг хийхэд амьсгалахгүй нас барсан байсан.Бат-Эрдэнийн зүүн хөмсөгний дээд хэсэгт зүсэгдсэн шархтай, эрүүнд зулгарсан шархтай байсан… ” гэх мэдүүлэгт /1 дүгээр хавтас 92-93/,

Шинжээч эмч Б.Буянхишигийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд: “С.Бат-Эрдэнийн биед зүүн хөмсөгний урд доод хэсэгт 1 тооны шарх, зүүн нүдний салст баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн өвдөг, баруун гарын сарвууны ар хэсэг, баруун бугалганы урд дунд хэсэгт олон тооны цус хуралт, цох, духын зүүн дээд хэсэг, зүүн нүдний зүүн доод зовхи, баруун хацар, эрүүний зүүн доод хэсэг, дунд доод хэсэг, уруулын зүүн доод хэсэг, хамар, уруулын дээд хэсэг, баруун шанаа баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн гарын эрхий хуруу, зүүн өвдөг, зүүн шилбэний урд гадна дээд хэсэг, баруун өвдгөнд олон тооны зулгаралт бүхий гэмт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй. ...Талийгаачид амьсгал бүтэлтийн шинж тогтоогдоогүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас 202-207/,

М******* Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд: “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 19 тоот дүгнэлтийн 4 болон ******* дахь хариултууд үндэслэлгүй, бусад хариултууд нь үндэслэлтэй байна. Талийгаач С.Б******* нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, бөөрний дэвшинцэрийн архаг үрэвсэл, архаг цус багадалт өвчтэй байжээ. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. Талийгаач С.Бат-Эрдэнийн цогцост учирсан гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цогцост болон шарилд хийсэн шинжилгээгээр амьсгал бүтэлтийн шинж үгүй байна. Талийгаач С.Б******* нь нас барах үедээ хөнгөн /0.************** промилл/ зэргийн согтолттой байсан нь үхэлд хүргээгүй байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтас 18-26/,

Шинжээч Ц.Ганболдын “...Шарил шинжлэхэд болон эд эсийн шинжилгээгээр дээрх өвчнүүдийн шинж илэрсэн. ...Нэгдүгээрт талийгаачийн цусан дахь согтолт хөнгөн зэргийн буюу 0.************** промил байсан. Хоёрдугаарт шарил шинжлэх болон эд эсийн шинжилгээгээр архины хордлогын шинж илрээгүй, тийм учраас дахин шинжилгээний дүгнэлт Буянхишиг эмчийн дүгнэлтийн ******* дахь хэсгийг үгүйсгэж дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 31-32/,

Оршуулсан цогцост хийсэн шүүх эмнэлгийн ******* хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №876 дугаартай: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, О.Болороо нарын 2021 оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Эд эсийн шинжилгээгээр талийгаач С.Б******* нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өчин, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл, архаг цус багадалт өвчтэй байсан нь тогтоогдсон тул Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Буянхишигийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 19 дугаартай дүгнэлтийн 4 болон ******* дахь хариултууд үндэслэлгүй, бусад хариултууд нь үндэслэлтэй байна. Шинжээч эмч Б.Буянхишигийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтийн “дотор эрхтэний шинжилгээ” хэсэгт “тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доор 1.*******x1.0 см хэмжээтэй голомтлог цус харвалттай” гэсэн байх ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач С.Б******* нь архаг цус багадалт өвчтэй байсан байх ба энэ нь талийгаачид учирсан гэмтлүүдээс үүдээгүй болно. Цус багадалт нь “Зүрхний булчингийн архаг цус хомсрох” өвчин үүсэхэд нөлөөлж болно. Талийгаач С.Бат-Эрдэнийн цогцост хийсэн шинжилгээ, эд эсийн шинжилгээгээр архаг цус багадалт, судасны хатуурал, зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн сорвижилт зэрэг архаг суурь өвчтэй байсан тогтоогдсон ба чихрийн шижин өвчтэй байсан, үүн дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь зүрхний архаг дутмагшлыг гүнзгийрүүлж зүрх судасны хурц дутагдалд орж зүрх зогсоход хүргэжээ. Зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас зүрх зогсоход биеийн хэт ачаалал, сэтгэл санааны байдал, архи хэрэглэсэн байдал, биеийн жин зэрэг нөлөөлнө. Хамраас цус гарснаас болж нас бараагүй болно. Талийгаач С.Б*******д учирсан тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний салст, баруун зүүн нүдний зовхи, дух, цох, хамар, баруун хацар, шанаа, эрүү, уруул, зүүн өвдөг, баруун бугалга, баруун гарын сарвуу, зүүн гарын эрхий хуруу, хоёр хөлийн өвдөг, зүүн шилбэн дэх олон тооны цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /4 дүгээр хавтас 78-87/,

Шинжээч Ш.Цэцэгмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “...Б.Буянхишиг нь өөрийн гаргасан 19 дугаартай дүгнэлтэнд “тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан дор голомтод цус харвалттай гэсэн бай ба дээрх өөрчлөлт нь эд эсийн шинжилгээ болон шарилд хийсэн шинжилгээгээр тогтоогдоогүй. Мөн тогтоогдоогүй учир гэмтлийн зэрэг тогтоогоогүй... Талийгаач нь архаг цус багадалт өвчтэй байсан ба дотор эрхтнүүдийн цус багадалт нь талийгаачид учирсан гэмтлүүдтэй хамааралгүй болно. Архаг цус багадалт өвчин нь үхэлд шууд нөлөөлөхгүй. Зүрхний архаг цус хомсрох өвчин гэдэг нь Зүрхийг цусаар хангадаг титэм судасны хатуурал нарийслын улмаас зүрхний булчин цусан хангамжаар дутагдахыг хэлнэ. Энэ нь гадны нөлөөтэй гэмтэл биш архаг өвчин юм... Биеийн жин таргалалт нь өвчин үүсэхэд нөлөөлнө. Биеийн хэт ачаалал, архи хэрэглэсэн байдал, сэтгэл санааны байдал зэрэг нь үхэлд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Дээрх шалтгаанууд нь үхэлд шууд нөлөөлдөг гэдгийг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас *******6-*******8/,

Шинжээч Ц.Ганболдын “...Эерэг сөрөг сэтгэл санааны хөдлөл нь голдуу цочмог шигдээс, титэм судасны цочмог дутагдалд хүргэдэг, нөлөөлдөг. Тухайн тохиолдолд шигдээс илрээгүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас 60-61/,

Шинжээч С.Чулуунсүхийн: “ Талийгаачийн биед учирсан дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь түүний зүрхний архаг цус хомсрох өвчин үүсэхэд нөлөөлөхгүй, мөн уг өвчин сэдрэхэд нөлөөлөхгүй. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд үхлийн шалтгаанд шууд болон шууд бусаар нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг/4 дүгээр хавтас 239-240/,

Шинжээч Т.Амартүвшингийн: “…Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь биеийн гаднах бүтцийг өөрчилсөн гэмтлүүд юм. Эдгээр гэмтэл нь зүрхний архаг цус хомсрох өвчин болон үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг/4 дүгээр хавтас 242- 243/,

Шинжээч М.Энхбаярын дахин өгсөн: "...Тухайн үед мэдүүлэг өгч байхдаа би өөрийн гараар тэгж бичсэн юм. Уг бичиг нь миний бичиг мөн. Талийгаач С.Бат- Эрдэний биед учирсан гэмтлүүд нь зүрхний архаг цус хомсрох өвчинд нөлөөлөхгүй. Талийгаачид учирсан гэмтлүүд талийгаачийг нас барахад шууд болон шууд бусаар нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /******* дугаар хавтас 1*******-16/,

Гэрч Ч.Ц*******, Б.Н******* нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /******* дугаар хавтас 19-24/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 87 дугаартай: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, О.Болороо нарын 2021 оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай дүгнэлт, шинжээч эмч М.Энхбаяр, Т.Амартүвшин, С.Чулуунсүх, Г.Галиндэв, Ж.Гэрэлмаа нарын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 876 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас нас барах үед биеийн хэт ачаалал, сэтгэл санааны байдал, архи хэрэглэсэн байдал, биеийн жин зэрэг нөлөөлнө. Гэвч яг аль шалтгааны улмаас Зүрхний булчингийн архаг цус хомсрох” өвчин нь сэдэрсэн, эсхүл шууд үхэлд хүргэсэн болохыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр нарийвчлан тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /******* дугаар хавтас 31-41/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

4. Анхан шатны шүүхийн хэргийн бодит байдлыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудад түшиглэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтоосон дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд бүрэн нийцсэн байх тул энэ талаар гаргасан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол хууль зүйн болон бодит үндэслэлд нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шууд болон шууд бус шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгон оногдуулахад онцгой ач холбогдолтой юм.

*******. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.Б*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

6. Шүүгдэгч О.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан амь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэргийн нөхцөл байдалд тохирсон, шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

7. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн *******.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

8. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын “...О.Б*******т зодуулаад, гэмтэл аваад, зодуулсан даруйдаа, тэр газартаа нас барсан байхад зодолдсонтой ямар ч шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймээс дээрх гомдлыг үндэслэн анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Шинжээч эмч Б.Буянхишигийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд: “...Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй... Талийгаачид амьсгал бүтэлтийн шинж тогтоогдоогүй гэх, М******* Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд: “...Талийгаач С.Б******* нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, бөөрний дэвшинцэрийн архаг үрэвсэл, архаг цус багадалт өвчтэй байжээ. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. Талийгаач С.Бат-Эрдэнийн цогцост учирсан гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цогцост болон шарилд хийсэн шинжилгээгээр амьсгал бүтэлтийн шинж үгүй байна. Талийгаач С.Б******* нь нас барах үедээ хөнгөн /0.************** промилл/ зэргийн согтолттой байсан нь үхэлд хүргээгүй байна...” гэх, Оршуулсан цогцост хийсэн шүүх эмнэлгийн ******* хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №876 дугаартай: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, О.Болороо нарын 2021 оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ...Шинжээч эмч Б.Буянхишигийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтийн “дотор эрхтэний шинжилгээ” хэсэгт “тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доор 1.*******x1.0 см хэмжээтэй голомтлог цус харвалттай” гэсэн байх ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно. ...Талийгаач С.Б******* нь архаг цус багадалт өвчтэй байсан байх ба энэ нь талийгаачид учирсан гэмтлүүдээс үүдээгүй болно. Цус багадалт нь “Зүрхний булчингийн архаг цус хомсрох” өвчин үүсэхэд нөлөөлж болно. Талийгаач С.Бат-Эрдэнийн цогцост хийсэн шинжилгээ, эд эсийн шинжилгээгээр архаг цус багадалт, судасны хатуурал, зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн сорвижилт зэрэг архаг суурь өвчтэй байсан тогтоогдсон ба чихрийн шижин өвчтэй байсан, үүн дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь зүрхний архаг дутмагшлыг гүнзгийрүүлж зүрх судасны хурц дутагдалд орж зүрх зогсоход хүргэжээ...” гэх дүгнэлтүүд болон шүүгдэгч О.Б*******ийн  эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодсон үйлдэл нь амь хохирогчийн үхлийн шалтгаантай холбоогүй талаар өгсөн тусгай мэдлэг, мэргэшил бүхий шинжээч Ш.Цэцэгмаагийн” Архаг цус багадалт өвчин нь үхэлд шууд нөлөөлөхгүй. Зүрхний архаг цус хомсрох өвчин гэдэг нь Зүрхийг цусаар хангадаг титэм судасны хатуурал нарийслын улмаас зүрхний булчин цусан хангамжаар дутагдахыг хэлнэ. Энэ нь гадны нөлөөтэй гэмтэл биш архаг өвчин юм” гэх, шинжээч С.Чулуунсүхийн “талийгаачийн биед учирсан дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь түүний зүрхний архаг цус хомсрох өвчин үүсэхэд нөлөөлөхгүй, мөн уг өвчин сэдрэхэд нөлөөлөхгүй. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд үхлийн шалтгаанд шууд болон шууд бусаар нөлөөлөхгүй” гэх, шинжээч Т.Амартүвшингийн “...талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь биеийн гаднах бүтцийг өөрчилсөн гэмтлүүд юм. Эдгээр гэмтэл нь зүрхний архаг цус хомсрох өвчин болон үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй” гэх, шинжээч М.Энхбаярын "...Талийгаач С.Бат- Эрдэний биед учирсан гэмтлүүд нь зүрхний архаг цус хомсрох өвчинд нөлөөлөхгүй. Талийгаачид учирсан гэмтлүүд талийгаачийг нас барахад шууд болон шууд бусаар нөлөөлөхгүй” гэх мэдүүлэгүүд үндэслэлтэй байх бөгөөд хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б*******ийн гэмт үйлдэл нь амь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоогүй болох нь эргэлзээгүй тогтоогдож байх тул “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүл мэндийн яамны болон бусад мэргэжилтэн оролцуулан сэтгэцийн шинжээч томилуулах шаардлагатай гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм. Учир нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын сарын 27-ны өдрийн №87 дугаартай дүгнэлтэнд: “...Зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчний улмаас нас барах үед биеийн хэт ачаалал, сэтгэл санааны байдал, архи хэрэглэсэн байдал, биеийн жин зэрэг нөлөөлнө. Гэвч яг аль шалтгааны улмаас “зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин нь сэдэрсэн, эсхүл шууд үхэлд хүргэсэн болохыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр нарийвчлан тогтоох боломжгүй...” дүгнэлт нь үндэслэл бүхий болсон бөгөөд шинжээчээс авсан мэдүүлэгт энэ талаарх дүгнэлт гаргахын тул хохирогчтой ярилцах шаардлагатай ба талийгаач нас барсан тул боломжгүй талаар тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сувдаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Харин анхан шатны шүүх шүүгдэгч О.Б*******ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “1. Шүүгдэгч М******* овогт О*******гийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сувдаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгоусай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор М******* Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.АРИУНЦЭЦЭГ   

     

 

                                      ШҮҮГЧИД                                     Н.БАЯРХҮҮ

 

 

                                                                                           Д.АЗЖАРГАЛ