| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 183/НЭ2024/08115 |
| Дугаар | 137/ШШ2025/00195 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 137/ШШ2025/00195
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Д-д холбогдох 5,171,138.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2000 оны 00 сарын 00-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот Б дүүрэг 0-р хороо, Б хороолол 00-200 тоотод байрлах П ББСБ ХХК / РД:5300000, утас: 00000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2000 оны 00 сарын 00-ны өдөр Н.Д нь өөрийн биеэр ирж 4,929,915 төгрөгийн зээл авах хүсэлтийг гаргаж бид хүсэлтийг хүлээн авч судлаад зээлийг 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж 71-211000000 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөөгүй ба зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй тул 5,171,138.25 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын 0-р баг, 000-43 тоотод оршин суух, Б овогт Н-ийн Д /РД: ХХ00000000, утас:00000000/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Н.Д миний бие П ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 5,171,138.25 төгрөгийг 2000 оны 00 сарын 00-ны өдрөөс 2000 оны 00 сарын 00-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,034,227.65 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: П ББСБ ХКК нь иргэн Н.Д-д холбогдуулан 5,171,138.25 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 5,171,138.25 төгрөгийг 2000 оны 00 сарын 00-ны өдрөөс 2000 оны 00 сарын 00-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,034,227.65 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Н.Д-д холбогдуулан 5,171,138.25 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлага 5,171,138.25 төгрөгийг 2000 оны 00 сарын 00-ны өдрөөс 2000 оны 00 сарын 00-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,034,227.65 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Н.Д-д холбогдуулан 5,171,138.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлага 5,171,138.25 төгрөгийг 2000 оны 00 сарын 00-ны өдрөөс 2000 оны 00 сарын 00-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,034,227.65 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,688 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 18,844 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 18,844 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Н.Д нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б