Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 137/ШШ2025/00196

 

 

 

                         Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                  хэрэгсэхгүй болгох тухай

 

 Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д аймгийн З сум 0-р баг С-ын гудамж 0-р байр 0 тоотод оршин суух, Ч овогт Б-ын С /РД: ХХ00000000, утас:00000000/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Д аймгийн З сум 0-р баг, 000Х байрны 00 тоотод оршин суух, З овогт Б-ын Н /утас: 00000000/

Хариуцагч: Д аймгийн З сум 0-р баг, О-ын 00 тоотод оршин суух, Б овогт       Г-ын Г /РД: ХХ00000000, утас:00000000/-д холбогдох

20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2000 оны 00 сарын 00-ний өдөр хүлээн авч, 2000 оны 00 сарын 00-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагч Г.Г нар оролцов. 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Миний бие өөрийн эзэмшлийн Х банк дахь 5000000000                                                                                                                    тоот данснаас Г.Г-ийн эзэмшлийн 5900000000 тоот дансанд 2000 оны 00 сарын 00-ны өдөр 20,000,000 төгрөгийг “s......” утгаар нь шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаад буцааж өгөхгүй байгаа. Хариуцагч нь зээлсэн 20,000,000 төгрөгөө төлөхөөс, буцаан өгөхөөс зайлсхийж байгаа тул Г.Г-аас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Г-тай эвлэрсэн тул эвлэрсэн байдлаар хэргийг шийдэж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц-тэй оролцох хүсэлтээсээ татгалзаж байна гэв. 

Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.С-ын нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.С-ын зээл хэмээн нэхэмжилж байгаа энэхүү маргааны эх үүсэл нь танил Б.Н-ын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс үүдэлтэй. ...Б.Н нь 2000 оны 00 дүгээр сарын 00-аас 00-ны өдрүүдэд дансаа ашиглуулаач, данс руу чинь ах болон дүүгээс мөнгө орж ирнэ. тоглоом тоглоод мөнгө олоод нөгөө хүний чинь мөнгийг гаргаж өгье гэсэн тул итгэж өөрийн дансыг хэлж өгсөн. Миний Х банкны "5900000000" тоот данс руу 10,000,000 төгрөгөөр 2 удаа, 10,500,000 төгрөгөөр 1 удаа, нийт 30,500,000 төгрөгийг орж ирснийг 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр 1,000,000, 300,000, 700,000, 2,000,000, 10,000,000, 10,000,000, 18,000,000, 500,000 нийт 42,000,000 төгрөгийг бусдын буюу тоглоомын данс руу П гэх өөрийн хоч, нэрээр шилжүүлсэн. Энэ бүх гүйлгээнүүд нь мөнгө орж ирсэн даруй болж байгаа ба дээрх мөнгөний захиран зарцуулалтыг Б.Н дур мэдэн хийсэн. ...2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр миний Х банкны "5900000000" тоот данс руу Х банкны "5000000000" данснаас 00 цаг 00 минутад 10,000,000 төгрөг "s......." гэх утгатай, 00 цаг 00 минутад 10,000,000 төгрөг "s......." гэх утгатай нийт 20,000,000 төгрөгийн орлого орж ирсэн ба Б.Н нь тухайн өдрөө "s.....” гэх утгатай орж ирсэн эхний 10,000,000 төгрөгийг Х банкны "5400000000" Б.З гэх данс руу өөрийнх нь дууддаг нэр болох "П" гэх утгатай дараагийн мөнгийг миний тухайн өдрийн лимит хэтэрсэн байсан тул Б.Н нь картын дугаараар гүйлгээг хийж, нийт 20,000,000 төгрөгийг "П" гэх утгатайгаар мөрийтэй тоглоомын данс руу шилжүүлсэн. ... Мөн нэхэмжлэгч Б.С-тай миний бие 2000 оны 00 сарын 00-ны өдөр утсаар холбогдсон, уулзсан зүйл огт байхгүй бөгөөд түүнтэй эрх зүйн болон эдийн засгийн харилцаанд орж байгаагүй тул шүүхэд илт худал тайлбарыг гаргасан байна. Харин Б.Н нь Б.С-тай өөрөө утсаар холбогдож, миний дансаар мөнгө дамжуулан авсан болох нь тогтоогдоно. Б.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь Б.Н-ын гэр бүлийн хүн буюу эхнэр нь бөгөөд түүний бусдаас үндэслэлгүйгээр олж авч хохироосон мөнгийг надаас гаргуулах санаа зорилгоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна. Иймд хариуцагч Г.Г би Б.С-аас зээл болон бусад зорилгоор бэлэн болон бэлэн бусаар авч байгаагүй, авахаар харилцан тохиролцож байгаагүй ба харин Б.Н, Б.С нар нь хоорондоо харилцан тохиролцож 20,000,000 төгрөгийг өгч, авалцсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н-тай эвлэрсэн нэхэмжлэлийн шаардлага 10,000,000 төгрөгөөс Б.Н татгалзсан, үлдэх 10,000,000 төгрөгийг 2000 оны 00 сарын 00-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохирсон. Үүний дагуу шийдэж өгнө үү.   

            Нэхэмжлэгч талаас:

            Улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг төлсөн баримт

            2000 оны 00 сарын 00-ны өдрийн 0000 дугаартай итгэмжлэл

            Б.С-ын Х банкны 5000000000 дугаартай депозит дансны хуулга

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2000 оны 00 сарын 00-ны өдрийн 06/000 дугаартай тогтоол, мөнгө шилжүүлсэн баримт, 00003000 дугаартай  төлбөрийн даалгавар

Б.С-ын Х банкны 5000000000 дугаартай дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

            Хариуцагч талаас

2000 оны 00 сарын 00-ны өдрийн 137/ШШ2022/00000 дугаартай Д аймгийн З  сум дахь сум дундын шүүхийн шийдвэр

Г.Г-ийн Х банкны 5900000000 дугаартай депозит дансны хуулга

Д аймгийн З сумын сум дундын прокурорын газрын 2000 оны 00 сарын 00-ны өдрийн 5/00 дугаартай тогтоол

Б.Н-ын Х банкны 5300000000 дугаартай дансны хуулга

Бичлэг бүхий СД 1 ширхэг зэргийг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч Г.Г-ийн хүсэлтийн дагуу Б.Н-ыг 2000 оны 00 сарын 00-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл

Зохигчдын хооронд 2000 оны 00 сарын 00-ны өдөр хийсэн эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С-аас хариуцагч Г.Г-д холбогдуулан 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 

           

Хариуцагч Г.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-тай эвлэрсэн гэрээгээ шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн байна. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10,000,000 төгрөгийг хариуцагч Г.Г нь 2000 оны 00 сарын 00-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г-д холбогдох 20,000,000 төгрөгийг гаргуулах хэрэгт зохигчид нь эвлэрч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгийг 2000 оны 00 сарын 00-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийн 50 хувь болох 128,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 128,975 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Г-аас 10,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийн 50 хувь болох 87,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-т тус тус олгосугай.

3. Хариуцагч Г.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар бичлэг бүхий СД-ийг хэрэгт хадгалсугай.

5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Э.Б