| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/00002/И |
| Дугаар | 197/ШШ2025/00671 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2025/00671
2025 02 04 197/ШШ2025/00671
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 866.128 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Мобиком корпораци нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.Мөнхгэрэл нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч MyMobi үйлчилгээний хэрэглэгч болох сэлт гарган 2020 оны 08-р сарын 20-ны өдөр 21639290 тоот гэрээ байгуулж 85679095 дугаартай үүрэн холбооны раа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Мөн гар утас, төхеөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлеөр далдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 949,000 төгрөгний үнэтэй Samsung Gglaxy A51 Blue rap утасны төлбөрийг 12 cap хуваан төлөхөөр зээлээр авсан.
Д.Мөнхгэрэл нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 85679095 дугаарын үйлчилгээний телбөр, элээр авсан гар утасны 2020 оны 11, 12-р cap, 2021 оны 01-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон рээний дагуу телөх нийт төлбөр 929,394 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөреө төлөөгүй байна. Улмаар төлбөрөөс 63,266 төгрөг хөнгөлсөн ч 866,128 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд Д.Мөнхгэрэл-с 85679095 дугаарын үйлчилгээний төлбөр 83,206 төгрөг, зээлээр авсан Samsung Galaxy А51 Blue rap утасны төлбөр 711,748 төгрөг, rap утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, далдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 71,174 төгрөг, нийт 866,128 төгрөг ргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Д.Мөнхгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Давгамандал овогтой Мөнхгэрэл би Мобиком корпоораци ХХК-ийн 866.128 төгрөгийг 5 сар бүрийн 2-ны өдөр 173.225,6 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч С.Маралмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 761.183 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч С.Маралмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, 3 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Мөнхгэрэлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 866.128 төгрөг гаргуулахыг хүссэн Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Мөнхгэрэлээс 12.669 төгрөгийг, нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.338 төгрөгийн тал хувь буюу 12.669 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Мөнхгэрэл нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД