Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/24

 

                                        З.Б*******д холбогдох эрүүгийн

                                                          хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

Прокурор Э.Гантулга,

Яллагдагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Гомбодорж /цахим/,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 2*******-ний өдрийн 2023/ШЗ/3*******6 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч З.Б*******д холбогдох эрүүгийн 2215002330038 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, З.Б.

З.Б******* нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Б******* сумын ******* дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “А*******” амралтын газрын хашааны гадна хэсэгт ******* улсын дугаартай Бенз Жи-550 загварын тээврийн хэрэгслийг жолоодох үедээ тээврийн хэрэгслийн урд зогсож байсан Ж.Э*******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймгийн Прокурорын газраас: З.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 2*******-ний өдрийн 2023/ШЗ/3*******6 дугаар захирамжаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт З*******ын Б*******д холбогдох эрүүгийн 2215002320038 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Булган аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад: Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, шинжлэн магадлахын магистр, Гал, авто техникийн шинжээч мэргэжилтэй, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Инженер Техникийн шинжилгээний хэлтсийн авто техникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч албан тушаалтай С.Дарханбаатарын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 26*******9 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс үндэслэн хэрэг учрал болсон газар нь “зам” биш байх үндэслэлтэй байна. Амралтын ойр орчимд ямар зам байгааг тогтоох боломжгүй байна. 3-6 дугаар асуулт нь Авто техникийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул шинжилгээ хийж хариулт өгөхөөс татгалзав” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал /...хаана.../” гэх үндэслэлийг тогтоох, мөн түүнчлэн гэмт хэргийн зүйлчлэлийг тогтоохын тулд тусгай мэдлэг бүхий шинжээч нарыг шинжээчээр тус тус нийт 3 удаа томилж дүгнэлт гаргуулсан ба анх дүгнэлт гаргасан “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-н шинжээч Г.Батхуягийн гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэн дахин 2 удаа дүгнэлт гаргуулсан. Прокуророос шинжээч томилж дүгнэлт гаргуулсан Булган аймгийн Мэргэжил сургалт үйлдвэр төвийн ЗХХД-ийн багш Д.Батбаяр, “Миний жолоо” авто сургуулийн багш Ш.Дуламсүрэн, “Техник номгон” ХХК-ийн инженер С.Лхагвасүрэн нараар дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Дарханбаатар нарын дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдэн гарсан газар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.******* дэх хэсэгт заасан “зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж, 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах”- гэсэн хуулийн заалтын дагуу “зам” гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэлтэд тодорхой тусгаж өгсөн байхад шүүх хэт нэг талыг барьж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийг шинжилгээний байгууллагыг томилж 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар даалгаж захирамжид тусгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, Э.Түвшинбаяр, яллагдагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нар нь шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор гомдол хүсэлт гаргаагүй, ямар нэгэн мэтгэлцээн өрнөөгүй байхад шүүх урьдчилсан дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн прокуророос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-н шинжээч Г.Батхуягийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах талаар санал гаргасан байхад прокурорын хүсэлтийг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Захирамжийн 2 дахь заалтад: Мөрдөгч яллагдагч З.Бат-Эрдэнийн биеэс шинжилгээнд зориулж дээж авсан цусанд “этилийн спирт” илэрч байгаа эсэхийг тогтоох зорилгоор шинжээч томилсон тогтоолын 1 дэх асуултад “Оролцогч” З.Бат-Эрдэнийн цогцсоос авсан цус шинжилгээнд тэнцэж байгаа эсэх? гэх асуулт, мөн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлтийн нэмэлт шинжилгээний хариу хэсэг “Амь хохирогч Ж.Э*******ийн цогцсоос авсан цусанд *******.5 промилл процент этилийн спирт илэрсэнгүй” гэж тус тус бичиг техникийн алдаа гаргасан байна. Дээрх бичиг техникийн алдаа болох “цогцсоос” гэж бичсэн байх боловч хэнээс цус авсан буюу оролцогч З.Б******* гэж тусгаж өгсөн, этилийн спиртийн илэрцийг *******.5 промилл процент гэж, мөн согтолтын хүнд зэрэгт хамаарна гэж тус тус тусгаж өгсөн нь эргэлзээ бүхий нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй ба прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгоогүй байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.*******-д заасныг зөрчсөн, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Энэ хэрэг учрал жил гаруй хугацааны өмнө гарсан. Үүнээс хойш шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байна. Шүүгчийн зүгээс гэм бурууг шийдвэрлэхэд ач холбогдолтой учир дахин шинжээч томилох нь зүйтэй гэж үзээд байна. Замын хөдөлгөөний ямар дүрмүүдийг зөрчсөн эсэх талаар тайлбарлах боломжгүй, энэ бол шинжээчийн хариулах асуулт биш гэж үзэж байна. Ямар дүрмийг зөрчсөн бэ? гэдэг нь хууль хэрэглээний асуудал юм. Хууль тайлбарлахад шинжээч томилохыг хориглосон зохицуулалт байдаг учраас шүүгчийн хувьд буруу шийдэл байлаа гэж үзэж байна. Түүнээс биш бидний зүгээс гэм буруу дээр маргасан, хэргийн хохирол дээр маргаагүй байгаа. Гагцхүү хууль хэрэглээний мэтгэлцээн болж зүйлчлэлийн асуудал яригдаж байгаа юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна“ гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Гомбодорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй“ гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т тус тус зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч З.Б*******д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзлээ. 

2. Булган аймгийн  прокурорын газраас яллагдагч З.Бат-Эрдэнийг 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Б******* сумын ******* дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “А*******” амралтын газрын хашааны гадна хэсэгт ******* улсын дугаартай Бенз Жи-550 загварын тээврийн хэрэгслийг жолоодох үедээ тээврийн хэрэгслийн урд зогсож байсан Ж.Э*******ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нотолбол зохих мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгүүлэх, хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэж дүгнэн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

*******. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй төдийгүй “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

6. Өөрөөр хэлбэл хэргийг прокурорт буцаалгүй, шүүх хуралдааныг хуульд заасан хугацаагаар хойшлуулж тодорхой ажиллагаа явуулахыг прокурорт даалгах эрх хэмжээг хэрэгжүүлж болох ба шүүх нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж хууль зүйн болон хэргийн бодит дүгнэлт хийж яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул прокурор Э.Гантулгын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Яллагдагч З.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 2*******-ний өдрийн 2023/ШЗ/3*******6 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч З.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.АРИУНЦЭЦЭГ   

     

 

                                      ШҮҮГЧИД                                     Н.БАЯРХҮҮ

 

 

                                                                                           Д.АЗЖАРГАЛ